• Өнөөдөр 2025-02-06

А.АМБАСЭЛМАА: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”аяны хүрээнд 47 тохиолдол батлагдлаа

2021-02-19,   551

Монгол Улсын хэмжээнд коронавирус халдварын батлагдсан тохиолдол 2551 болсон. Үүнээс 1819 буюу 71.3 хувь нь эдгэрсэн байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх, нярай, эмэгтэйчүүдийн эмнэлэгт 717 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод бүртгэгдсэн 58 тохиолдлын байршлыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Тэрбээр “Баянгол дүүргээс гурав, Баянзүрх 19, Сүхбаатар хоёр, Сонгинохайрхан дүүрэгт 17, Хан-Уул дүүргээс тав, Чингэлтэй дүүргээс 12 тохиолдол бүртгэгдсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”аяны хүрээнд өнөөдрийн байдлаар 47 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 20 тохиолдол нь анхны шинжилгээгээр илэрсэн. 27 тохиолдол нь гэр бүлийн ойрын хавьтал байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяны хүрээнд батлагдсан тохиолдлыг хороогоор нь танилцуулбал, Баянгол дүүргийн 3, 12, 25 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүхбаатар 18, Сонгинохайрхан 6, 7, 18, 31, 39, Хан-Уул дүүргийн 2, 4, Чингэлтэй дүүргийн 2,6, 12 дугаар хорооноос илэрсэн” гэлээ.

 


А.АМБАСЭЛМАА: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”аяны хүрээнд 47 тохиолдол батлагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188