Коронавирусийн тархалт болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 47110 хүн шинжилгээ хийсэн. Шинжилгээний сорьцоор 58 хүнд халдвар илэрсэн. Үүний 10 хүн нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр халдвар илэрсэн. Үүний хоёр нь шинэ, найман тохиолдол нь дам болон ойрын хавьтлын иргэд байна.Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 2551 боллоо. Үүнээс 1819 хүн эдгэрээд байгаа бол 717 хүн эмчлэгдэж байна" гэв.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
А.АМБАСЭЛМАА: 58 хүнээс халдвар илэрлээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |