Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдвартай 2383 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 1711 хүн эдгэрлээ. Одоогоор 655 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Сүүлийн өдрүүдэд халдвар идэвхтэй тархаж байгаа газруудыг ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаа онцоллоо. Тэрбээр “Сүхбаатар дүүргийн 116-р сургуулиас хамааралтай голомтод 14 тохиолдол бүртгэгдсэн. “Монгол шир” компанийн ажилчдаас гаралтай халдвар 135, Нийслэлийн “Амгалан” амаржих газрын ажилтан 12, түүнээс улбаатайгаар халдвар тархаж 69 болсон байна. Наркологийн төв эмнэлэгтэй холбоотой “Цахиур төмөр” эмийн сангаас гаралтай халдварын тоо 69 болсон. Си-Жи-Эс эмнэлэгтэй холбоотой халдварын тохиолдол 18 болж бүртгэгдсэн байна. Эдгээр голомтууд идэвхтэй үргэлжилж гэр бүл, орон байраар дамжин халдварлаж байна” гэлээ.
А.АМБАСЭЛМАА: Коронавирусийн халдвар таван голомтоос идэвхтэй тархаж байна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |