• Өнөөдөр 2025-02-06

А.АМБАСЭЛМАА: Сүүлийн үед халдвар хороодоор идэвхтэй тархаж байна

2021-02-08,   859

Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12252 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 50 хүний сорьцонд халдвар илэрсэн байна. Эдгээр нь өмнө нь батлагдсан тохиолдолуудын ойрын хавьтлууд. "Монгол шир" компанитай холбоотой халдвар 54, Нарпалоги эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн худалдааны төвийнх 28, Банк бус санхүүгийн байгууллага 46, Микс пицца, гутлын цехтэй холбоотой халдвар 32 болж нэмэгдсэн.  ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 567 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 77, хөнгөн 484 хүн байгаа.

Сүүлийн үед хороодоор халдвар идэвхтэй тархаж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Баянгол дүүргийн гурав, тав, 16, 18, 20 дугаар хороо, Баянзүрх дүүргийн нэг, хоёр, 10, 16, 17, 19, 22, 26, Сүхбаатар дүүргийн нэг, гурав, долоо, найм, Сонгинохайрхан дүүргийн 21, 24, 30, 35, 36, 37, 40, Хан-Уул дүүргийн гурав, 11, 10, 17, 19 дүгээр хороонд халдвар бүртгэгдсэн" гэв.


А.АМБАСЭЛМАА: Сүүлийн үед халдвар хороодоор идэвхтэй тархаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188