• Өнөөдөр 2025-02-06

А.АМБАСЭЛМАА: 27 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

2021-02-03,   806

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15897 хүнд шинжилгээ хийсэн. 27 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох тусгаарлагдсан хүмүүс юм. Улаанбаатар хотод 30 гаруй голомт үүссэн. Үүнээс есөн голомт идэвхтэй байгаа. Улаанбаатар хотод 1024 хүн халдвар авсан. Дотоодод тархсан кластераар 1350 тохиолдол илэрсэн. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21 хүн эмнэлгээс гарч, нийт 1392 хүн эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, ХСҮТ-д  нийт 454 хүн эмчлүүлж байгаа. Тэднээс нэг хүний биеийн байдал хүнд байгаа” гэлээ.

 


А.АМБАСЭЛМАА: 27 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188