Улаанбаатар хотоос иргэдээ татан авах үйл ажиллагааг аймгууд энэ сарын 19-нөөс зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд Увс аймгийн удирдлагууд Улсын Онцгой комисстой хамтран иргэдээ татаж эхэлсэн юм. Тэгвэл өнөөдөр Увсын Зүүнхангай суманд очсон иргэнээс коронавирусийн халдвар түргэвчилсэн оношлуураар илэрчээ.
Энэ талаар тус аймгийн хэвлэлийн албанаас тодруулахад “Бид залгаа сумдын иргэдийг нэг автобусаар тээвэрлэж авчирсан. Энэ хүрээнд Зүүнхангай, Өндөрхангай сумын 24 иргэн Улаанбаатар хотоос өнөөдөр ирсэн юм. Зүүнхангай суманд иргэдээс түргэвчилсэн оновшлуураар коронавирусийн шинжилгээ авахад нэг хүнээс халдвар илэрсэн. PCR шинжилгээ авч, Ховд аймгийн лаборатори руу шилжүүлнэ. Иргэдийг Зүүнхангай суманд тусгаарлаж байгаа” гэв.
Увсын Зүүнхангай сумын иргэнээс түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрчээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |