• Өнөөдөр 2025-02-06

Дархан-Уулын Засаг дарга Б.АЗЖАРГАЛ: Иргэд шинжилгээнд хамрагдахгүй бол тагнуулын байгууллагаар хайлгана

2021-01-27,   1127

Дархан-Уул аймгийн Засаг дарга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Улсын онцгой комиссоос аймаг, сумдын онцгой комисст хариу арга хэмжээ авах чиглэл авч ажиллах чиглэл өгч байна. Өнгөрсөн шөнөөс Улаанбаатар хотоос болон бусад аймаг, сумдаас гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан. Үүнтэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн Онцгой комисс хоёр шийдвэр гаргалаа. Энэ сарын 18-наас Улаанбаатар хотод гацсан иргэдийг татан авах ажлыг үе шаттай зохион байгуулсан. Эхний ээлжинд  эрүүл мэндийн шалтгаантай болон оюутнуудыг авчирсан. Улаанбаатар хотоос ирсэн 900 орчим иргэнийг 5-7 хоног гэрийн тусгаарлалтад байх хугацаанд нь "PCR" шинжилгээ авах ажлыг эхлүүлж байна. Иргэд Улаанбаатар хотоос гарахдаа бүртгүүлсэн хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй байна. Тиймээс өөрсдийн ухамсраар аймгийн онцгой комисстой холбогдож шинжилгээнд хамрагдаарай. Хэрвээ шинжилгээнд хамрагдахгүй бол цагдаа, тагнуулын байгууллагаар хайлгана. Хоёрдугаарт, ирэх сарын 1 хүртэл Улаанбаатар Дархан-Уул аймгийн хооронд хүнс, ачаа тээвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, буяны ажилтай иргэд зорчих боломжтой. Жолооч аймгийн Онцгой комисст бүртгүүлж, зөрчих эрх авна. Мөн түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагдах ёстой" гэлээ. 

 


Дархан-Уулын Засаг дарга Б.АЗЖАРГАЛ: Иргэд шинжилгээнд хамрагдахгүй бол тагнуулын байгууллагаар хайлгана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188