• Өнөөдөр 2024-05-18

Коронавирус тусаад эдгэсэн хүнээс дахин халдвар илэрчээ

2021-01-27,   1213

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. “Энэ долоо хоногт орон сууцны хорооллуудад халдвар бүртгэгдэж байна. Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,  Сүхбаатар дүүргийн I, V хороо,  Сонгинохайрхан дүүргийн I, XV хороо, Хан-Уул дүүргийн IV, XV хороонд өвчлөл бүртгэгдсэн.  Өчигдөр коронавирусийн халдвар аваад эмчлэгдэж, эмнэлгээс гарсан иргэн хөдөө явахаар шинжилгээ өгөхөд халдвар илэрсэн. Үүнтэй холбоотойгоор тандалт, судалгааг үргэлжлүүлэн судалж байна. Тухайн иргэний ойрын хавьтал болох 17 хүн бүртгэгдсэн.  Мөн гэр бүлийнхэн болон 40 эмч ажилтан зэрэг нийт 70 хүнээс шинжилгээ авсан. Одоогоор Улаанбаатар хотын идэвхтэй бүс Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо нийтийн байр, Сүхбаатар дүүргийн Дамбын нийтийн байр, Бэлхийн задгай, Баянгол дүүргийн 19 дүгээр байр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололд халдварын голомт идэвхтэй байна" хэмээн ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

 


Коронавирус тусаад эдгэсэн хүнээс дахин халдвар илэрчээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188