• Өнөөдөр 2024-05-03

А.АМБАСЭЛМАА: 11 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн

2021-01-27,   603

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12703 хүний сорьцонд шинжилгээ хийснээс 11 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ" гэв.

Шинээр илэрсэн тохиолдлуудын ес нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд болон сүүлд бүртгэгдсэн халдварын голомтоос илэрсэн байна. Мөн Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж байсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын  тоо 1667 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 1236 хүн эдгэрээд байгаа бол 418 хүн эмчлэгдэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг ажиглавал, хөнгөн 362, хүндэвтэр 52, хүндгурав, маш хүнд нэг  байна.

 


А.АМБАСЭЛМАА: 11 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188