• Өнөөдөр 2024-04-25

Коронавирусийн халдвар авсан ЭМЯ-ны ажилтны хүүхэд жагсаалд оролцоогүй гэв

2021-01-25,   680

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7065 хүний сорьцод шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрсэн. Үүний нэг нь Эрүүл мэндийн яамны бичиг хэргийн ажилтан байжээ. “Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны 128 хүнд шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар ажилчдаас халдвар илрээгүй.  Халдвартай иргэний ойрын хавьтал болох таван хүнийг тусгаарлан, ажиглах  байранд тусгаарласан. Харин  28 хүн гэрийн ажиглалтад байгаа” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаа хэллээ.

Харин цахим орчинд "Халдвар илэрсэн Эрүүл мэндийн яамны бичиг хэргийн ажилтан Б нь Т.Мөнхсайхан сайдын зөвлөх Чимидсүрэнгийн ойрын хамаатан. Түүний хүүхэд Эрүүл мэндийн ажилтнуудын жагсаалыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэж, эмнэлгүүдээр явж гарын үсэг цуглуулсан. Тиймээс коронавирусийн халдварт өртсөн" гэх мэдээлэл тархсан юм. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан П.Балжираас тодруулахад  “Манай яам бичиг хэргийн хоёр ажилтантай. Халдварт өртсөн ажилтан найман настай хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг. Тийм учраас гадуур явж иргэдээс  гарын үсэг цуглуулсан байх үндэслэл байхгүй. Харин нөгөө ажилтны хувийн амьдралыг мэдэхгүй байна. Хэрвээ олон нийтийн газраар явсан бол тухайн хүнээс эхэлж халдвар илэрнэ” гэлээ.  

 


Коронавирусийн халдвар авсан ЭМЯ-ны ажилтны хүүхэд жагсаалд оролцоогүй гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-25 15:20:33
    Н.ЛХАГВАДОРЖ: ОГЦОРСОН САЙД Т.МӨНХСАЙХАН ӨӨРИЙГӨӨ ЗӨВТГӨХИЙН ТӨЛӨӨ ӨӨРИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДӨӨ ӨВЧНИЙ ГОЛОМТОД ХОРИО ЦЭЭРИЙГ УМАРТАН ОРУУЛЖ ДЭМЖҮҮЛЭН ОЛОН САНАЛ АВСАН БОЛОХ НЬ ИЛТ БАЙНА. АЛБАН ТУШААЛ ХҮНИЙГ ХҮН БИШ БОЛГОХ ЮМ ДАА.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188