Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар холбогдох мэргэжлийн байгууллагуудад чиглэл өгчээ. Нийслэлд сүүлийн хоногуудад хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн, үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүд нээгдэж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж шуурхай ажлын хэсгээс үзжээ. Халдвар батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудаас илэрч байгаа ба халдварын хавьтал болсон хүмүүс олдохгүй, утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байгаа аж.
Иймд худалдаа үйлчилгээний байгууллагуудыг нээсэн энэ үед халдварт өртөх эрсдэл маш өндөр байна. Халдвар авснаа мэдэхгүй, санаатай ба санамсаргүй хэлэхгүй тохиолдол байна. Тиймээс иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа.
Я.СОДБААТАР: Халдварын хавьтал болсон хүмүүс утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |