Нийслэлийн онцгой комиссоос өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд дараах найман байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосныг мэдэгдлээ. Үүнд:
БГД: 12-р хороо 19-р байр
БГД: 25-р хороо Голденпарк 303
БЗД: 26-р хороо Баянмонгол 416
БЗД: 2-р хороо 4,5-р хэсэг
СХД: 8-р хороо 50 айлын орон сууц
СХД: 29-р хороо 141-р байр
СБД: 3-р хороо 45-р байр
СБД: 12-р хороо Хангайн 20-778б тоот дахь нийтийн байр
Эдгээр байршалд холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрд харилцан адилгүй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын голомтууд бүрэн хумигдаагүй, эрсдэл маш өндөр хэвээр байгаа тул иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.
Мөн хавьтлуудын байршлуудыг хүргэж байна.
Нийслэлийн найман байршилд хөл хорио тогтоолоо |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |