Эрүүл мэндийн яаманд коронавирусийн халдвар илэрч, хөл хорио тогтоосон гэх мэдээлэл цахимаар тархсан. Гэвч өнөөдрийн 11:00 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр энэ талаар дурсаагүй. Тиймээс Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албаны ажилтнаас энэ талаар тодруулахад “Эрүүл мэндийн яаманд сэжигтэй нэг тохиолдол байгаа. Надад өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Амралтын өдөр учир хуваарийн дагуу ажиллах ёстой. Ажилчдыг бүртгэн оруулж байгаа” гэлээ.
ЭМЯ: Эрүүл мэндийн яаманд коронавирусийн халдвартай гэх сэжигтэй тохиолдол бий |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |