• Өнөөдөр 2024-04-27

Д.НАРАНЗУЛ: Барааны дэлгүүр, үсчин ажиллаж эхэлсэн нь халдвар тархах эрсдэлийг нэмж байна

2021-01-24,   465

Улаанбаатар хотод энэ сарын 20-нд олон хүнийг хамарсан жагсаал цуглаан болсон нь коронавирусийн халдвар тархах эрсдэлийг улам бүр нэмснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Наранзул ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцлов.

Тэрбээр “Сүүлийн 30 гаруй хоногт 21 аймагт коронавирусийн халдвар гараагүй. Бүрэн хяналтад орсон. Өнөөдрийн байдлаар хамгийн идэвхтэй байгаа голомт бол Улаанбаатар хот. Сүүлийн өдрүүдэд хөл хорионы дэглэм сулруулсантай холбогдуулан хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн. Мөн олон хүнийг хамарсан жагсаал цуглаан боллоо. Түүнчлэн бүх төрлийн барааны дэлгүүр, үсчин ажиллаж эхэлсэн нь халдвар тархах эрсдлийг нэмж байна. Тиймээс иргэд хэд хэдэн зүйлд анхаарах шаардлагатай. Ялангуяа 1.5 метрээс дотогш зайд 15 минутаас удаан байх нь халдвар авах эрсдлийг нэмдэг. Тиймээс үсчин, гоо сайхны газруудаар иргэд цаг авч үйлчлүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Монгол Улсад хүйтэн сэрүүний улирал удаан үргэлжилдэг бөгөөд энэ үеэр томуугийн дэгдэлттэй хамт коронавирус тархах эрсдэлтэй байгаа. Хэдийгээр барааны дэлгүүр, захууд нээгдэж байгаа ч цахим худалдаагаа өргөжүүлэх, хүн амын бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна” гэлээ.

 

 


Д.НАРАНЗУЛ: Барааны дэлгүүр, үсчин ажиллаж эхэлсэн нь халдвар тархах эрсдэлийг нэмж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188