• Өнөөдөр 2024-03-29

Г.ЖАРГАЛСАЙХАН: Баянзүрх дүүрэгт хэсэгчилсэн хөл хорио тогтоосон

2021-01-24,   634

Баянзүрх дүүргийн II хорооны 4, 5 дугаар хэсэгт коронавирусийн халдвар голомтлон тархжээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн Шуурхай штабын дарга Г.Жаргалсайханаас тодруулахад "Баянзүрх дүүргийн Засаг даргын А/18 дугаартай захирамжийн дагуу  тус дүүргийн 4,5 дугаар хэсгийг өглөөний 06:00 цагаас маргааш өдрийн 22:00 цаг хүртэл  хамгаалалтад авлаа. Тавдугаар хэсэгт байрладаг  71 дүгээр дэлгүүрийн эсрэг талын нийтийн байранд амьдардаг оршин суугчийн PCR шинжилгээний хариу эерэг гарсан. Тус байранд амьдардаг 20 иргэнийг тусгаарлан ажиглах байр руу шилжүүлсэн. Тэдгээр иргэдийн явсан маршрут 4, 5 дугаар хэсэг учир тусгаарласан. Тус хэсэгт  400 гаруй өрхийн 1800 орчим иргэн байна. Гэхдээ 18-аас дээш насны иргэнээс шинжилгээ авах учир 1000-1200 иргэн шинжилгээнд хамрагдах ёстой. Маргааш бүх иргэдийн шинжилгээний хариу гарч, халдварын эх үүсвэрийг тогтооно. Шинжилгээг таван явуулын баг, Иргэний танхим дээр авч байна" гэлээ.       


Г.ЖАРГАЛСАЙХАН: Баянзүрх дүүрэгт хэсэгчилсэн хөл хорио тогтоосон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188