Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15546 сорьцод шинжилгээ хийхэд найман хүнээс коронавируст халдвар илэрсэн. Улаанбаатар хотод коронавирусийн 10 голомт үүсэж, одоогоор найман голомтыг хяналтад авчээ. Хоёр голомтын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх тандалт, судалгаа үргэлжилж байна.
"Баянзүрх дүүргийн Тохижилт, үйлчилгээний компанитай холбоотой голомт болон Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байранд бүртгэгдсэн голомт хамгийн идэвхтэй байна. Тодруулбал, тус байрнаас 20 орчим тохиолдол бүртгэгджээ. Ийм учраас бусад орцны хүмүүсийг шинжилж, тандалт хийх ажиллагаа зохион байгуулж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
А.АМБАСЭЛМАА: Улаанбаатар хотод коронавирусийн 10 голомт бий |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |