• Өнөөдөр 2024-05-03

А.АМБАСЭЛМАА: Эх, нярай хоёрын биеийн байдал сайн байна

2021-01-22,   611

Коронавирусийн тархалтын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр сэтгүүлчид асуулт  асуулаа. 

-“Өргөө” амаржих газраас ХӨСҮТ рүү шилжсэн эх, нярай хоёрын биеийн байдал ямар байгаа вэ?

-Эх, нярайн биеийн байдал сайн байгаа.

-Улаанбаатар хотод коронавирусийн халдварын 10 голомт үүссэн гэлээ. Халдварын эх үүсвэр тодорхойгүй  газар бий юү?

-Улаанбаатар хотод 10 гаруй том голомт үүссэн. Халдвар гэр бүл, албан байгууллага,  хамт олон, арга хэмжээ зохион байгуулсан иргэдийн дунд гинжин хэлхээ үүсэн тархаж байна. Батлагдсан тохиолдол илэрсэн үед эхний хавьтлыг яаралтай тусгаарладаг. Харин дам  хавьтлыг гэрт нь тусгаарлаж байна. Найман голомт хяналтад орсон. Одоогоор эх үүсвэр нь тодорхойгүй голомт гараагүй байна. Халдвартай иргэн  уулзсан хүн бүрт халдвар тараах эрсдэл өндөр. Коронавирусийн шинжилгээ авах  30 цэг нь иргэдийн дунд тандалт, судалгаа хийж байна гэсэн үг. Маш олон ойрын болон дам хавьтал байгаа. Тийм учраас хүн бүр халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй.

-Агааржуулалтын хоолойгоор халдвар тархах хэдэн хувийн магадлалтай вэ?

-Танай гэрт бусад айлын хоол, тамхины үнэр үнэртдэг бол халдвар тархах магадлалтай. Энэ үед агаар сэлгэлт маш сайн хийх хэрэгтэй.

 


А.АМБАСЭЛМАА: Эх, нярай хоёрын биеийн байдал сайн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188