• Өнөөдөр 2024-05-03

А.АМБАСЭЛМАА: ХӨСҮТ-ийн нэг эмч болон батлагдсан тохиолдлын долоон хавьтлаас халдвар илэрлээ

2021-01-22,   682

ЭМЯ-наас коронавирусийн талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Орхон аймгийн салбар лабораторид 15546 сорьцод шинжилгээ хийхэд найман хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Найман хүний батлагдсан тохиолдлоос ХӨСҮТ-ийн нэг эмч, бусад нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна. Баянгол дүүрэгт хоёр, СонгинохайрхаДн дөрөв, Чингэлтэй дүүргээс нэг тохиолдол илэрлээ.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1584 бүртгэгдлээ. Үүнээс 1097 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 483 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд хоёр, хүнд долоо, хүндэвтэр 61, хөнгөн 413 эмчлүүлж байна" гэлээ.

 


А.АМБАСЭЛМАА: ХӨСҮТ-ийн нэг эмч болон батлагдсан тохиолдлын долоон хавьтлаас халдвар илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188