• Өнөөдөр 2024-03-29

А.АМБАСЭЛМАА: Коронавирусийн халдвартай эхэд шинж тэмдэг илрээгүй

2021-01-20,   819

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр сэтгүүлчид асуулт асуулаа.

-Өргөө амаржих газраас ХӨСҮТ рүү зөөвөрлөсөн ээж энэ сарын 14-нд тус амаржих газарт очсон гэлээ. Гэтэл өчигдөр коронавирусийн халдвартай гэдгийг тогтоосон. Анх эмнэлэгт очихдоо ямар шинж тэмдэгтэй байсан бэ. Тусгай өрөөнд төрүүлсэн үү?

-Тус ээж Өргөө амаржих газар энэ сарын 14-нд очсон. Тухайн үед ямар ч эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй. Гэр орондоо хавьтал болсноо мэдээгүй байсан.  Эмэгтэйг 14-нд эмнэлэгт очиход орцонд халдвар илрээгүй байсан. Өнгөрсөн бямба гарагт тэдний орцонд коронавирусийн халдвар илэрсэн. Гэр бүлийн хүнээс шинжилгээний хариугаар халдвар илэрсэн учир төрөх ээжид мэдээлэл өгч, тусгаарлан  ажиглах байранд тусгаарласан. Одоогоор  эмэгтэйд коронавирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй байгаа. Коронавирусийн халдвартай иргэдийн 60-70 хувьд шинж тэмдэг илрэхгүй байгаа. Иргэд хэзээ халдвар авснаа мэдэхгүй явж байна. Энэ сарын 14-нд “Өргөө” амаржихад  эмнэлэгт хэвтсэн болон эмнэлгээс гарсан ээжүүдээс шинжилгээ авах үргэлжилсэн тандалтын ажиллагаа хийж байна.

-Эмнэлэг хооронд өвчтөн зөөвөрлөх журам  үйлчилж байгаа гэсэн. Нялх биетэй эх болон нярайг зөөвөрлөх журам байгаа юу. Ямар журмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ?

-Өвчтөн зөөвөрлөх журамтай. Тусгаарлан ажиглах байранд шилжүүлэхээс өмнө урьдчилан мэдээлдэг. Тийм учраас “Өргөө” амаржих газарт урьдчилан мэдэгдсэн. Хүлээж авах байгууллага болон хүлээлгэн өгсөн байгууллагын ажилчдын хариуцлагагүй, сэтгэлгүй тохиолдол гарсан. Цаашид зөрчил гаргахгүй хариуцлагатай ажиллана.

 


А.АМБАСЭЛМАА: Коронавирусийн халдвартай эхэд шинж тэмдэг илрээгүй
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188