• Өнөөдөр 2025-02-06

А.АМБАСЭЛМАА: 10 хүнээс коронавируст халдвар илэрлээ

2021-01-19,   802

ЭМЯ-наас коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт,судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17646 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр 10 хүнд халдвар илэрсэн байна.  Эдгээр нь  өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон тусгаарлагдаж байсан хүмүүс. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 1536 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 995 хүн эдгэрч, 530 хүн эмчлэгдэж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсээс биеийн байдал хөнгөн 478, хүндэвтэр 40, хүнд 10, маш хүнд хоёр хүн байна” хэмээлээ.

 


А.АМБАСЭЛМАА: 10 хүнээс коронавируст халдвар илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188