• Өнөөдөр 2025-06-08

З.БАЛДАНДУГАР: 17 байрны 2400 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан

2021-01-15,   712

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээллийн дараа дүүргийнхээ хэсэгчилсэн хөл хорионы талаар танилцууллаа. Тэрбээр “Баянгол дүүргийн IV хорооны 17 байрны 2400 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Тусгаарлагдсан хэсгүүдэд өнгөрсөн хугацаанд 16 батлагдсан тохиолдол илэрсэн. Тиймээс энэ долоо хоногт хэсэгчилсэн хөл хорио тогтоож, иргэдээс шинжилгээ авсан. Баянгол дүүргийн IV хорооны 17 байрны дунд 48 цагийн хугацаанд хэсэгчлэн хөл хорио тогтоосон” гэлээ.

 


З.БАЛДАНДУГАР: 17 байрны 2400 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188