• Өнөөдөр 2025-02-06

Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтсийн 100 гаруй хүнийг хяналтад авчээ

2021-01-15,   758

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдвартай иргэд ямар эмнэлгээр үйлчлүүлж, хаана ажилладаг байсан талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр  "Өчигдөр батлагдсан тохиолдлын зарим хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан. Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт халдвартай иргэн 2-3 удаа очиж үзүүлсэн байна. Тиймээс тус эмнэлгийг хяналтад авч, 100 орчим ажилчдаас шинжилгээ авсан. Шинжилгээний хариу урьдчилсан байдлаар сөрөг гарсан. Мөн Хавдар судлалын үндэсний төвд нэг хүн очиж үйлчилгээ авсан учир эмнэлгийн тусламж үзүүлсэн 21 хүнээс шинжилгээ авсан. 11 хүнийг ойрын хавьтал хэмээн үзэж тусгаарласан. Мөн "Энэрэл" эмнэлгийн 90 орчим хүнд шинжилгээ хийж, шинжилгээний хариу сөрөг гарсан. Батлагдсан тохиолдлын нэг хүн Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст ажилладаг. Үүнтэй холбоотойгоор тус газрын 100 гаруй хүнийг хяналт тандалтад авч, 10 хүнийг ажиглан тусгаарлах байранд оруулсан. Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд 30 хүн халдварт өртсөн байна. Мөн тус дүүргийн IX хорооны гэр бүлийн хоёр хүн өвдсөн. Баянгол дүүргийн IV хорооны нэг, хоёрдугаар байранд халдвар илэрсэн. Тус дүүргүүдэд голомтын хавьтлуудыг илрүүлэх судалгаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 3000 гаруй иргэнээс шинжилгээ  авч, ХӨСҮТ-ийн лабораторид шинэжилж байна. 2000 орчим иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан" хэмээлээ. 

 


Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтсийн 100 гаруй хүнийг хяналтад авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188