• Өнөөдөр 2024-04-25

ХАР&ЦАГААН: Өдрийн зээлэнд дарлуулж буй худалдаачид

2021-02-06,   1659

Өдрийн зээл гэж юу вэ. Зах, худалдааны төвүүдэд лангуу, талбай түрээслэн худалдаа эрхлэгчид хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлэхийг өдрийн зээл хэмээдэг. Өдрийн зээлийн хүү нь 10 хувьтай байх аж. Худалдаачид бараагаа эргэлдүүлэх хэмжээний мөнгийг нэг хоногоос сар хүртэлх хугацаанд зээлдэг байна. Улмаар тогтсон хугацааны дараа зээлсэн мөнгөө хүүтэй нь буцаан төлөх ёстой. “Ковид-19” цар тахлын улмаас худалдааны төвүүдийг хаасан. Зарим худалдаачид хөл хорио тогтоохоос өмнө авсан өдрийн зээлээ төлж чадахгүй, санхүүгийн хүнд дарамтанд орсон гэдгээ хэлж байлаа. Хоёр сар орчим хугацаанд ажилгүй гэртээ суусан иргэд дахин өдрийн зээл авч, лангуу түрээслэн бараагаа эргэлдүүлж эхэлсэн. Гэвч иргэдийн худалдан авах чадвар муу, орлого багатай учир өдрийн зээлээ хэрхэн төлж барагдуулахаа мэдэхгүй шаналж байна гэлээ.


ХАР&ЦАГААН: Өдрийн зээлэнд дарлуулж буй худалдаачид
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188