• Өнөөдөр 2024-03-29

ХӨСҮТ-ийн эх баригч Б.ХОРОЛГАРАВ: 13 цагийн турш хамгаалалтын хувцсаа солихгүй ажиллахад дотор давчдаж, толгой өвддөг

2021-05-06,   5542

  -Манай эмнэлэгт коронавирусийн халдвартай нийт 213 жирэмсэн эмэгтэй эмчлүүлсэн-

   Коронавирусийн голомтод ажиллаж буй ХӨСҮТ-ийн эх баригч Б.Хоролгаравтай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн жилээс улаан бүсэд ажиллаж, ковидын халдвар авсан эхчүүдийг эх барьж авсан билээ. ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 23 эмэгтэй төрсний 13-ыг нь эх барьсан аж.

-Сайн байна уу. ХӨСҮТ-д эх баригч эмчээр ажиллаад хэдэн жил болж байна вэ?

    -Би 2017-2019 онд Нийслэлийн “Өргөө” амаржих газар эх баригч эмчээр ажиллаж байлаа. 2019 оны гуравдугаар сараас хойш ХӨСҮТ-ийн эх баригчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-Та хэдэн удаа тусгаарлагдаж ажиллаад байна вэ?

    -Би өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш зургаа дахь ээлжнээс гарч ирээд байна. Анх ээлжинд орохдоо улаан бүсэд 14 хоног ажиллаж, эмнэлгийн ногоон бүсэд 14 хоног тусгаарлагдаж, байрлан ажилладаг байсан. Тэгээд гэртээ долоо хоног амардаг байлаа. Энэ сарын 4-ний өдрөөс хэвийн горимд шилжиж, 24 цаг ажиллаж, 48 цаг амрахаар болсон.

-Коронавирусийн халдвартай хэдэн эмэгтэйг эх барьж аваад байна вэ?

    -Өнгөрсөн жилийн зургадугаар сарын 30-ны өдөр коронавирусийн халдвартай анхны эх төрсөн. Өнгөрсөн онд түүнээс гадна 22 эмэгтэй амаржсан. 

Харин энэ жил халдвар авсан 23 эх амаржаад байна. Би 13 эмэгтэйг нь эх барьж, хоёр ээжийг хийсвэр хагалгаагаар төрүүлээд байгаа. Манай эмнэлэгт коронавирусийн халдвартай нийт 213 жирэмсэн эмэгтэй эмчлүүлсэн.

Тэдний төрөх хугацаа болоогүй, дөхсөн зэрэг янз бүр. Халдвартай төрсөн ээжүүдийн хүүхдүүд эрүүл мэндэлсэн. Нярай нараас гурав хоног тутам хоолойноос нь арчидас авч, шинжилгээ авдаг. Нярай нараас халдвар илрэхгүй болохоор бид маш баяртай, сэтгэл хангалуун байдаг. Манай эмнэлэгт одоогийн байдлаар 14 жирэмсэн ээж хэвтэн эмчлүүлж байна. Коронавирусийн халдвартай ээжүүд сэтгэл зүйн хямралтай байдаг. “Миний хүүхэд эрүүл төрөх болов уу, танай эмнэлэгт төрөх нь зүгээр үү” гэх мэтээр сэтгэл санаагаар унадаг. Гэвч төрснийхөө дараагаар сэтгэл хангалуун байдаг. Сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүдийн биеийн байдал хүндрэх, хатгалгаа авах, хүчилтөрөгчийн дутагдалд орж байна.

-Та өдөрт нэг өвчтөнд хэчнээн цаг зарцуулдаг вэ?

    -Бидэнд цайны цаг болчихлоо гээд эмчилгээгээ хийхгүйгээр өвчтөний өрөөнөөс гарах эрх байхгүй. Өглөөний хоолоо идчихээд өдөр юу ч ууж, идэхгүй оройны хоолтойгоо залгах үе олон бий. Биеийн байдал тогтвортой өвчтөнд 30 минут зарцуулдаг. Хүнд өвчтөнд 30-с дээш минут зарцуулж, эмчилгээ хийж, зөвлөгөө өгдөг. Манай тасаг 25 өвчтөнтэй. Мөн дөнгөж төрсөн ээжийн дэргэдээс хоёр цагийн турш алхам ч холдолгүй дэргэд нь хянадаг.

-Халдвар хамгааллын хувцас өмсчихөөр ус ууж, бие засаж болохгүй учир памперс өмсдөг гэж яриад байгаа. Танд ийм зүйл тохиолдож байв уу?

    -Халдвар хамгааллын хувцас өмсөөд 4-6 цагийн хугацаанд солих заалттай.

Үнэхээр боломжгүй үед 8-10 цаг хамгаалалтын хувцастай ажлаа үргэлжлүүлдэг. Гадаад руу иргэнээ тээвэрлэхэд эмч, сувилагчид памперс өмсдөг. Онгоц буух хүртэл хувцсаа тайлж болохгүй. Надад одоогийн байдлаар ийм зүйл тохиолдоогүй. Би 13 цагийн турш халдвар хамгааллын хувцсаа солихгүйгээр ачаалалтай ажиллаж байсан.

Тэр үед дотор давчдаж, толгой өвдөж байсан боловч төрөх эмэгтэйн маань хагалгаа амжилттай болж, хүүхэд нь эсэн мэнд байсан учир баярлаад өөрт мэдрэгдсэн зовиураа мартсан. Хүнд хэцүү маш их байдаг болохоор эдгэрээд эмнэлгээс гарч байгаа хүмүүсийг хараад тэндийнхээ урмын сайхан үгээр тэтгэгдэж, зоригтой болдог.

-Улаан бүсэд ажиллаж байхад танд тохиолдсон хамгийн хэцүү бэрхшээлтэй зүйл юу байна вэ?

     -Улаан бүсэд ажиллаж байгаа сувилагчийн хувьд биеэ маш сайн бэлдэж сурсан. Бид коронавирусийн халдвар гарахаас өмнө хоёр давхар бээлийтэй эх барьж авдаг байсан.

Харин одоо хамгаалах бээлий хоёр давхарлаж өмсөөд түүн дээр ариун бээлийг хоёр давхарлаж байгаа. Халдвар хамгааллын хувцсаа өмсөөд түүний гадуур ариун халатаа өмсдөг.

Олон давхар бээлийтэй учир анхааралтай байж, нярайг сайн барих хэрэгтэй. Мөн тариа хийх, уян зүү тавихад олон давхар бээлийтэй байх хэцүү байдаг.

-Коронавирусийн халдвартай жирэмсэн эмэгтэйчүүдэд ямар эмчилгээ хийж байгаа вэ?

      -Коронавирусийг эдгээх эмчилгээ хийнэ. Гэхдээ жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж болох, болохгүй эмчилгээ байгаа. Эмчийн заавраар коронавирусийн эсрэг эм, витамин хэрэглэхдээ тун багатайгаас хэрэглэх зэрэг тодорхой зааврын дагуу эмчилгээ хийдэг.

-Коронавирусийн халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдэд ямар эмчилгээ илүү тохирч, эдгэрч байна вэ?

     -Нэгдүгээрт, сэтгэл зүй маш чухал. Халуун хоол, унд, шингэн зүйл маш сайн хэрэглэх хэрэгтэй. Унтаж амрах, өрөөгөө агааржуулах шаардлагатай. Хоёрдугаарт, эмийн эмчилгээ чухал байна. Ялангуяа арбидол, витамин С, Д, хатгаатай байх юм бол цагийн тариа хийж байгаа. Мөн хүчилтөрөгчийн дутагдалтай хүнд хамраар нь хүчилтөрөгч амьсгалуулах зэргээр эмчилгээ хийж байгаа. Манай эмнэлэг 10-аад тасагтай. Нэг тасаг нь 1-2 давхар байдаг болохоор тасагтаа 50-60 хүн авдаг.

-Коронавирусийн халдварын улаан бүсэд ажиллахад өвчтөний ар гэрийнхнээс болон өвчтөний зүгээс ямар хүсэлт ирдэг вэ?

    -Ар гэрийнхний зүгээс “Эргэлт өгөх гэсэн юм. Гарч ирээд авах боломж байна уу” гэх гуйлт маш их ирдэг. Бид ч мөн адил халдварын голомтод ажиллаж байгаа учир гадагш гарч юм зөөж болохгүй. Манай улсад дотоодод халдвар гараад удаагүй байхад коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирсэн иргэд маш их бухимддаг байсан. “Надад ямар ч шинж тэмдэг илрэхгүй байхад хүчээр хэвтүүллээ” гэдэг байсан. Харин зарим нь “Та нарт маш их баярлаж байгаа шүү” гэж амаржсан ээжүүд сэтгэл хангалуун хэлдэг.

-ХӨСҮТ-ийн хэмжээнд хэчнээн эмч, сувилагч улаан бүсэд ажиллаж байна вэ?

    -Манай эмнэлэг 800 орчим ажилтантай. Зургаан эх баригч эмч байдаг. Бүгд ээлжээр ажиллаж байгаа. Нэг ээлжид нэг эмч, нэг сувилагч, асрагч, ариутгагч ажилладаг.

-Улаан бүсэд ажилласан эмч, сувилагч нарт урамшуулал олгосон. Та урамшууллаа авсан уу?

    -Бид ар гэрийнхэндээ цаг зав зарцуулж чадахгүй, хүнд нөхцөлд ажиллаж байгаа учир Засгийн газраас таван сая төгрөгийн урамшуулал олгосон.  Мөн илүү цагаар ажилласан нэмэлт цалин авч байгаа.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье, танд.

    -Баярлалаа.


ХӨСҮТ-ийн эх баригч Б.ХОРОЛГАРАВ: 13 цагийн турш хамгаалалтын хувцсаа солихгүй ажиллахад дотор давчдаж, толгой өвддөг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 19
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-14 15:02:43
    Өлзий: Энэ сайхан охинтой 2 удаагийн тусгаарлалтанд хамт орж ажилхад үнэхээр хөдөлмөрч хичээнгүй хүнлэг мундаг байсныг хэлхэд таатай байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 23:19:17
    Зочин: Баярлаж талархаад нүдний нулимс гарч байна. Амжилт хүсье. Эрүүл байж ихийг бүтээгээрэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 22:33:01
    Nurzedmaa: Mundag emegtei shvv
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 20:00:04
    Burenbulgan: Mundag shuu nz ajiliin amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 19:38:17
    М.Алдармаа: Ард түмний төлөө амь нас, ар гэрээ умартан зүтгэж байгаа та бүхнийг бурхан ивээг.Эрүүл энхийг хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 13:59:51
    Баясгалан: Шавьдаа улам их амжилт хүсье! Сайн чадварлаг эх баригч болсонд баяр хүргэе!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 13:58:52
    Баясгалан: Шавьдаа улам их амжилт хүсье! Сайн чадварлаг сувилагч болсонд баяр хүргэе!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 13:44:51
    Buyndelger: Mundag egchdeee amjilt hvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 12:57:10
    Аззаяа: Найздаа ажилын амжилт хүсье мундаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 11:59:32
    М.Бямбадорж: Мундаг шавьдаа амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 11:37:54
    Цээгий : Mundag shuu amjilt , eruul enhig husey
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 10:33:23
    Үүрээ: Мундаг найздаа ажлын амжилт гялалзаж явдаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 09:57:41
    Цэцэг: Амжилт хүсье мундаг эмчид ажилд нь амжилт амьдралд сайн сайхан эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 06:30:55
    Дэлгэрмаа: Хөөрхөн дүүдээ амжилт хүсъе хайртай шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 00:16:52
    Zochin: Dvvdee ajliin unruus undur amjilt hvsiy.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 00:10:42
    Гончигжав.ц: Дүүдээ амжилт хүсье мундаг шүү гэр бүлд нь эрүүл энх аз жаргалыг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-06 23:57:31
    Б.Самданжигмэд: Амжилт хүсье. Мундаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-06 15:04:55
    Д.Мөнхцэцэг : Та нартаа маш их баярлалаа, гэр бүл, үр хүүхдүүдэд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-06 13:49:12
    b munkhbayar: horoloo emchdee ajiliin amilt ar gert az60gal hvsie
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188