-Сайн байна уу, Б.Ачиймаа. Хөл хорионы үед юу хийж байна вэ. Чи цахим хичээлээ үзэж байна уу?
-Сайн байна уу. Хөл хорионы үед цахим хичээлээ үзэж байгаа. Коронавирусийн халдвар намжихаар сургуульдаа явахыг хүсэж байна. Би багшийнхаа заасан хичээлийг үзэх дуртай. Илүү сайн ойлгодог.
-Засгийн газраас олгосон 300 мянган төгрөгөө яагаад сумынхаа онцгой комисст хандивлахаар шийдсэн бэ?
-Коронавирусийн халдвараар өвчилж буй хүмүүс олон байгаа учир тэднийг хурдан эдгээсэй гэж хүссэн. Цаашид хүмүүс коронавирусийн халдвараар өвчлөхгүй байгаасай гэж бодсон. Мөн ковидгүй зуны төлөө хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ барьж, хурдан эдгэрэх ёстой. Халдварыг хурдан намдааж найзууд, багш нар, хайртай хүмүүстэйгээ хурдан уулзмаар байна.
-Сумын онцгой комисс чиний хандивласан мөнгийг юунд зарцуулна гэсэн бэ?
-Эрүүл ахуйн ариутгалын бүтээгдэхүүн болох гар ариутгагч, маск авна гэсэн. Мөн бусад зүйлд нэмэрлэх байх. Надад “Маш их баярлалаа” гэж хэлсэн.
-Танай суманд хэдэн хүнд коронавирусийн халдвараар өвчилсөн бэ?
-Өчигдрийн байдлаар дөрвөн хүн нэмэгдэж 26 хүн өвчилсөн. Үүнээс 17 хүн тусгаарлан ажиглах байранд эмчлүүлж, зургаан хүн бүрэн эдгэрсэн гэсэн.
-Б.Ачиймаа ямар мэргэжилтэй болох вэ?
-Би эмч мэргэжилтэй болохыг хүсдэг. Яагаад гэвэл өвчтэй хүнийг хурдан эмчилж, эрүүл болгох нь хамгийн сайхан санагддаг. Би эмч нарт хайртай.
-Халдваргүй сайхан цаг ирэхээр юу хийхийг хүсч байна вэ?
-Ангийнхантайгаа хамт багшийнхаа хичээлд суухыг хүсэж байна. Мөн халдвар дуусахаар хайртай хүмүүстэйгээ уулзаж, хамт байхыг хүсэж байгаа. Надтай ижил хүсэлтэй олон хүүхэд бий. Тэднийг хайртай хүмүүстэйгээ хурдан уулзаасай гэж хүссэн учир сумынхаа Онцгой комисст хандив өгсөн юм. Бид халдварыг заавал давж гарах болно.
-Баярлалаа. Хичээлээ сайн хийгээрэй. Баяртай.
-Баярлалаа.
Сумынхаа Онцгой комисст 300 мянган төгрөг хандивласан Б.АЧИЙМАА:Хайртай хүмүүстэйгээ хурдан уулзаж, хамт байхыг хүссэн |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |