• Өнөөдөр 2024-04-19

У.БОЛОРТУЯА: С.БАЯРЦОГТООС ИЛҮҮ ШҮҮГЧИД НАДАД ГОМДОЖ, ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ШАЛГАЖ БАЙГААД НЬ ХАРАМСАЖ БАЙНА

2023-01-16,   2577

     -УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР С.БАЯРЦОГТЫН ХЭРЭГТ ТУСГАЙ САНАЛ ГАРГАСАН ГЭХ ГУРВАН ШҮҮГЧИЙН НЭРИЙГ ЗАРЛАСАН-

     Өрөг.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч У.Болортуяатай ярилцлаа.

-Таныг С.Баярцогттой холбоотой нэвтрүүлэг бэлтгэсний дараа Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс гомдол гаргаж, цагдаад өгсөн байдаг. Танд С.Баярцогт биш Улсын Дээд шүүх гомдол гаргасан нь ямар учиртай юм бэ?

     -Би 2022 оны арваннэгдүгээр сарын 16, арванхоёдугаар сарын 5-нд С.Баярцогттой холбоотой “Улс төрийн задлан” цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн. С.Баярцогт арваннэгдүгээр сарын 1-нд Нийслэлийн прокурорын үүдэнд хэвлэлийн хурал хийж, өөрийгөө гэм буруугүй гэдгээ зарлаж, улс төрд эргэн ирж буйгаа мэдэгдсэн. Тэр үеэс С.Баярцогттой холбоотой олон асуудал миний анхаарлыг татсан юм. Тухайлбал, 2013 оноос АТГ-ынхан С.Баярцогтыг шалгаж эхэлсэн. Гэтэл есөн жилийн дараа гэнэт түүний хэрэг хэрэгсэхгүй болчихож байгаа нь сонирхолтой. Мөн Швейцарын прокурор сэжигтэндээ яагаад “Чи цагаадсан шүү” гэх бичиг, баримт дайдаг юм бол гэх мэт олон асуулттай тулгарсан. Түүнийг цагаадсан гэх бичгийг нэг ч хүн хараагүй. Тэр хэвлэлийн хурлаараа “Намайг гэм буруугүй гэж үзсэн бичиг энэ байна” гэж хэнд үзүүлээгүй. С.Баярцогт “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж муулчихаад яагаад улс төрд буцаж орох болов гэдгийг улс төрийн өнцгөөс тайлбарлахыг хичээсэн юм.

    Шүүгчдийн тусгай саналаар С.Баярцогтын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын дараа эргэж шалгах ёстой гэх үндэслэлээр АТГ-руу буцаасан байдаг. Гэтэл АТГ нь прокурор руу хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр ямар хоёр шүүгч “С.Баярцогтын хэрэг нотлогдохгүй байна” гэх тусгай санал гаргасан болохыг судалж үзсэн юм. Энэ талаар Дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Нууц” гэж хэлсэн. Мөн Дээд шүүхийн цахим сайт руу орж хартал, тусгай санал гаргасан шүүгчдийн нэр байгаагүй.

Гэтэл арванхоёрдугаар сарын 5-ний өглөө УИХ-ын гишүүн С.Ганбаатар “С.Баярцогтын хэрэг дээр тусгай санал гаргасан гэх Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн хоёрын нэрийг олон нийтэд зарласан юм. Тэр хоёр тухайн үед Дээд шүүхийн шүүгчдээр томилогдоод удаагүй байсан юм билээ. Хоёрдугаарт, С.Ганбаатар гишүүн “АПУ” ХХК-ийн П.Батсайханы арын өрөөнөөс шүүхийн шийдвэр гараад байна. П.Батсайхан Ерөнхий шүүгч Д.Ганзоригт нөлөөлж, С.Баярцогтын хэрэгт тусгай санал гаргуулж, хэргийг нь хаачихлаа гэх утгатай ноцтой мэдээлэл хийсэн.

   Тиймээс би нэвтрүүлэгтээ Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан гурвын нэрийг зурагтай нь ил болгож, С.Баярцогтын хэрэгт нөлөөлсөн байж болзошгүй хэмээн дурдсан. Ингээд нэгдүгээр сарын 6-нд Мөрдөн байцаах албанаас надтай холбогдож, С.Баярцогттой холбоотой нэвтрүүлэгт гомдол ирсэн учир мэдүүлэг өгөөрэй гэсэн. Тэгээд би нэгдүгээр сарын 9-нд өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгсөн.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар С.Баярцогт гэм буруугүй, түүний хэргийг дахин шалгах ёстой гэх  тусгай санал гаргасан байж болзошгүй шүүгчдийг зарласан юм байна. Тэгвэл Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс таныг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?

    -“Шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдалд халдсан, албадуулсан шинжтэй шийдвэр гаргасан эсвэл үйл ажиллагаа явуулсан шүүгчийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд Ерөнхий зөвлөл даруй хуралдаж дээрх шийдвэр, үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хамгаалахад сайлшгүй шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу хүсэлт, гомдол нэхэмжлэл, мэдэгдэл гаргах зэргээр авч хэрэгжүүлнэ” гэдэг заалт байдаг юм байна. Ингээд шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандаж, гомдол, хүсэлт гаргавал уг асуудлаар шүүгчийг төлөөлөн Шүүхийн Ерөнхий зөвлөл нь гомдол гаргах эрхтэй юм билээ. Тиймээс шүүгчдээс ирсэн гомдлын дагуу намайг шалгаж байгаа гэсэн үг. Гэхдээ дээрх гурван шүүгч гурвуулаа гомдолтой байгаа юм уу эсвэл нэг нь гомдол гаргасан юм уу гэдгийг мэдэж болохгүй гэсэн.

С.БАЯРЦОГТ НАМАЙГ ШҮҮХЭД ӨГНӨ ГЭЭД ХОЁР САР БОЛЛОО. НАМАЙГ ШҮҮХЭД ӨГӨӨСЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА 

-Таныг Улсын дээд шүүхийн шүүгчдийн гомдлын дагуу шалгахдаа ямар хуулийн заалтаар зүйлчилж байцаалт авсан бэ?

    -Намайг Эрүүгийн хуулийн 13.14 гэх зүйл, заалтаар зүйлчилж гэрчийн мэдүүлэг авсан. Сэтгүүлчийн эсрэг маргаж байгаа тохиолдолд Зөрчлийн болон Иргэний хуулиар шалгадаг юм билээ. Гэтэл намайг Эрүүгийн хуулиар айлгах гэж байгаа юм шиг санагдсан. Хуульч, өмгөөлөгчдийн надад зөвлөж байгаагаар “Чамайг Зөрчлийн хуулиар болон Иргэний хуулиар цагдаад өгч болох байсан. Гэтэл Эрүүгийн хуулиар тэр тусмаа 13.14 буюу улс, эх орны Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлж болохуйц худал мэдээлэл түгээсэн гэж үзэж байна. Дээрх хуулиар сэтгүүлчийг намнахад ашиглаж, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс цагдаад өгч байгаа нь сонирхолтой жишээ болж байна. Цаашид дээрх зүйл, заалтаар сэтгүүлчдийг намнаад байж болох хуулийн цоорхой байна” гэсэн. Намайг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс цагдаад өгчихлөө гэхээр олон хуульч, өмгөөлөгч, сэтгүүлчид болон “Тусалъя” гэж  холбогдож байгаа иргэдэд маш их баярлаж байна.  

-Та Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс гаргасан гомдолтой танилцаагүй гэсэн үг үү?

     -Яг ямар үндэслэлээр намайг илтэд худал мэдээлэл тараасан хэмээн үзэж Эрүүгийн хуулиар мэдүүлэг авсан болохыг хэлж мэдэхгүй байна. Би гурван шүүхийн шүүхийн шийдвэр дээр тулгуурлаж, болоод өнгөрсөн хэргийг олон нийтэд ярьж өгсөн. Шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн асуудлаар хэлэлцүүлэг хийх нь байдаг л асуудал шүү дээ. Намайг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс гаргасан гомдолтой танилцаж болохгүй гэсэн. Одоогийн байдлаар Шүүхийн Ерөнхий зөвлөл надад гомдол гаргасан юм байна гэдгээс өөр мэдээлэл байхгүй. Гурван шатны шүүхийн шийдвэр нэгэнт гарчихсан байхад юунд, яагаад гомдох болов гэдэг нь сонирхолтой байгаа юм. Хэрвээ дээрх гурван шүүгч С.Баярцогтын хэрэг дээр тусгай санал гаргаагүй юм бол гаргасан шүүгчдийг нь "ил болго" гэж хэлмээр байна.

-Та С.Баярцогттой холбогдож үзсэн үү. Түүний зүгээс танд ямар нэгэн дарамт ирж байгаа юу?

      -С.Баярцогт намайг шүүхэд өгнө гээд хоёр сар боллоо. Түүнийг намайг шүүхэд өгөөсэй гэж бодож байна. Гэхдээ С.Баярцогт биш Дээд шүүхийн шүүгчид гомдол гаргаж, сэтгүүлчдийн олсон баримтыг няцаах, айлгах гэж шүүхэд өгдөг тогтолцоо бий болж байгаад харамсаж байна. Есөн жил гурван шатны шүүхээс ял авчихаад хоёрхон сарын дотор гэм буруугүй болчихсон түүнийг хэргийг нягталмаар, нуусан хөрөнгийнх нь  эх үүсвэрийг тодруулмаар байгаа юм. С.Баярцогттой холбоотой нэвтрүүлэг хийсний дараа намайг "Х.Баттулгын хүн, С.Эрдэнийн хүн, хятад царайтай, Тайваньд биеэ үнэлж байсан" гэх мэт доромжилж, элдвээр хэлж байна лээ. 

-Та сэтгүүлчийнхээ хувьд С.Баярцогтыг улс төрд эргэн ирэх болсон шалтгааныг хэрхэн таамаглаж байна вэ?

      -Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрыг нэг тал гэж харж байгаа.  Засаглалын хувьд Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчийнхөө үгэнд орохгүй л юм бол ганзага нийлдэггүй жишиг өмнөх Засгийн газрын үед ч байсан. Ерөнхийлөгч нь хүчтэй байхын тулд өөрийнхөө намтай бус сөрөг хүчинтэйгээ нэгдэж чаддаг жишээ бий. У.Хүрэлсүх Ардчилсан намыг авахын тулд С.Баярцогтын хэрэг дээр тусалж өгөөд С.Баярцогт Ардчилсан намыг авч, Ерөнхийлөгчтэй нэгдэх дүр зураг харагдаж байгаа. С.Баярцогт зоригтойгоор гэнэт намаа авна гээд л гараад ирсэн. Улс төрийнхөн дунд  яригдаж байсан сэдэв. 

-С.Баярцогтыг үнэн зөвөөр шүүсэн бол 10 гаруй жилийн ял авах байсан гэж та жишээгээр тайлбарласан байдаг. Харин түүний хэргийг хоёр сарын дотор хэрэгсэхгүй болгосонтой ижил жишээ дэлхийд байдаг болов уу?

     -Монголд С.Баярцогтын хэрэг шийдэгдсэн шиг жишээ элбэг байна. С.Баярцогт тэргүүтэй эрх мэдэлтэй хүмүүсийн хэрэг шүүх дээр 360 эргэчихээд байхад иргэд шүүхдээ яаж итгэх вэ. Есөн жил ялтай, гэм буруутай явж байгаад хоёрхон сарын дотор ямар ч гэм буруугүй болно гэхэд гайхмаар байгаа юм. Дэлхийд С.Баярцогтын хэрэг шиг жишээ байдаг болов уу үгүй юу гэдгийг судалж байгаа. С.Баярцогтыг зөвхөн оффшор дансандаа мөнгө нуусан гэж гурван шатны шүүхээр гэм буруутайд тооцоогүй. Иргэд түүнийг оффшорт мөнгө нуусан гэдгээр нь мэддэг болохоор бусад хэргийнхээ тухай ам нээдэггүй юм билээ. Тэр эхнэр болон найзынхаа компаниар "Оюу толгой"-гоос 63 тэрбумын ашиг олсон, хэчнээн тэрбумын үнэтэй хаусаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, нуусан гэх мэт хэргүүд бий. Тэр бүхнийхээ эх үүсвэрийг баталж чадаагүй болохоор гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцогдож байсан юм билээ.

-Ярилцсанд баярлалаа. 

    -Баярлалаа.

 


У.БОЛОРТУЯА: С.БАЯРЦОГТООС ИЛҮҮ ШҮҮГЧИД НАДАД ГОМДОЖ, ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ШАЛГАЖ БАЙГААД НЬ ХАРАМСАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 17
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-19 08:54:28
    Zochin: Mungind ulaarsan ******** shandaaj setgvvlch
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-17 09:15:03
    Иргэн: Болороо үргэлж л захиалгаар нэвтрүүлэг хийдэг хүн,битгий шудрага дүр эсгээд бай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-17 07:41:52
    Иргэн: Шүүгчид чинь Баярцогтоос их хэмжээний авилга авчихсан шүү дээ. Шантарч болохгүй. Ард түмний сэтгүүлчийг дэмжиж байгаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-17 06:26:09
    монгол: удахгүй наад шүүнч нарыг чинь буудаад эхлэх байхаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-17 06:24:48
    bid: Болороо миний дүү зад заргалдаарай удахгүй хулгайч нар гишгэх газаргүй болно… Хулгайч нарын сүүлчийн хоргодох байр эх орончын дүр
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-17 00:52:35
    эх орон: дээд шүүх бузарын газар болсон мөнгөгүй хүн дээд шүүхэд хандсанч тэд өөрийг чин байлгахгүйгээр баян хүний талд зогсож жирийн иргэдыг хохироодог бүгдыг н зайлуулбал таарнаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-17 00:34:11
    Иргэн: Хулгайчууд уяаны нохдоо тавиад сэтгүүлч рүү дайраад эхэлчиж..Баярцогт гэмт хэрэг үйлдээд 3 шатны шүүхээр таслагдсан нь үнэн. Дээд шүүх хууль зөрчиж цагаатгасан үнэн. Үр дагөварт нь монгол улс Рио Тинтогоос нэхэмжлэх 2 тэрбум долларын нэхэмжлэх боломжоо алдаж хохирсон нь үнэн. Энэ бүх бузрын луйврын ард Хүрэлсүх суугаа нь үнэн гэж бодож байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-16 23:10:29
    Өвгөн зайран: Баярцогтын офшор дахь мөнгө үнэн л бсан шүүдээ монголчууд бүгд мэдэж бгаа бид чинь ямар загас юмуу ой санамж бгаа шүү хөө энэ охин үнэнииг хэлсэн юу нь буруутай гэж хөө
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-16 19:33:43
    Хуульч: Шүүх нэг л биш дээ. Энэ хужааг давруулаад байгаа шүүгчидтэй хариуцлага ярих хэрэгтэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-16 13:34:41
    Зочин : Чиний худалч муухай зан хэзээ ч засрахгүй янзтай. Оюутан байхын л хөгийн юм байсан .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-16 11:29:49
    Зочин е: Чи захиалгаар ажиллачихаад, байгууллагууд болон шүүгч нарыг олон түмэнд харлуулах үйл ажиллагаа явуулж, намайг дэмжээрэй гээд бичээд буй атгаг санааг чинь сэтгүүлчид мэддэг болсон… Сонгуулийн ажлыг яасан эрт захиалгаар хийж байнаа…Баярцогтыг яллахын тулд чи буруугүй олон хүнийг гүтгэж, хэлмэгдүүлж байна…Авилгал авсан гэж хардаад байвал баримт, нотлоглоог нь гаргаад ярь. Өөр шигээ бусдыг бодож болохгүй. Чи хэдэн төг авилгал авч, нэвтрүүлэгийг захиалгаар бэлтгэдэг юм бэ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-16 11:16:15
    Зочин: Энэ нохор хумуусийг ундэслэлгуй гутгэж, нэр торд нь халдчихаад одоо УИХ-ын гишуун Ганбаатар л анх ярьсан гэж өөрөөсөө асуудлыг зайчуулж худлаа ярьж олон удаа элдэв янзаар тайлбар хийгээд эхэллэлээ. Хүн үндэслэлгүй гүтгэж, нэр төрд нь халдвал хариуцлага хүлээдэг гэдгийг мэдэж ав. Хууль чам шиг юмаар тоглуулахгүй …
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-16 11:12:25
    зочин: Болороо дүү маш болгоомжтой ухаантай байгаарай монгол улсынхаа төлөө зүтгэж байгааг ойлгож байна хүн нэг л амьдрана шүүхчид өөрсдийнхээ хийсэн алдаа завхаралыг хүлээх л ёстой ард түмэн бид бүгд л харж байгаа шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-16 11:11:24
    шүгдэн: монголын шүүх сөнөтүгэй!!!!!!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-16 11:08:03
    овган: баярцогтыг хэнч биш болгох аян явж эхэлж бгаа. миний дүү бүү ай. ард түмэн чиний талд.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-16 09:46:37
    Ерөнхийлөгчөө АВЛИГАЧИН шүүгч нараа зайлуулаач: Улсын дээд шүүх намуудыг ялладаг болоод удлаа. МАНын захиалгаар дээд шүүх ажлаж байна. ЭНД ерөнхийлөгч анхаарлаа хандуулаач. 10 жилийн ЯЛ төлөвлөж байсан Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийнханд арга хэмжээ авахгүй юм уу? АВЛИГАЧИН шүүхтэй монгол урагшаа явах боломжгүй шүү, ерөнхийлөгчөө. ШҮҮХ ерөнхи йлөгчийн эрх мэдэлд багтаж байгаа шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-16 08:26:58
    баярлалаа: С. Баярцогт мэтийн АВЛИМГАЧДтай тэмцэх ёстой. Ард түмний өмчийг бусдад авлигаар өгсөн АВЛИГАЧИНг монголёууд мартахгүй.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188