• Өнөөдөр 2024-05-06

ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН

2023-06-30,   49469

     Бүтээсэн дүр, гэрэлт царай, гүн харцаараа олны хайрыг татсан авьяаслаг жүжигчин Т.Билэгжаргалын ээж Л.Норовоотой ярилцлаа. Тэрээр 2022 онд зуурдаар нас эцэслэж, Монголын кино урлагийн салбарт төдийгүй энэрэлт ээж, гэр бүлийнхэнд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиож байв. Өдгөө ч түүний бүтээсэн дүр, хүнлэг чанар нь монголчуудын зүрх, сэтгэлд хоногшсоор буй. Тэрээр 2004 онд СУИС-ийг төгссөн даруйдаа сурталчилгаа, клип, кино гээд дэлгэцийн урлагийн төрлүүдээр уран бүтээлийн гараагаа эхэлж, “Үр”, “Огтлолцол”, “Сайн уу, Хонгороо”, “Нэг өдрийн дайсан”, “Хөөрхөн шулам”, “Гарал угсаа”, “Франц үнсэлт”, “Ийм нэгэн дурлал” зэрэг 30 гаруй уран сайхны кинонд гол ба туслах дүр бүтээж, уран сайхны хоёр кино найруулж, үзэгчдийн хүртээл болгож чадсанаараа Соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм хүндтэй цол хүртэж байсан билээ. 

-ХҮҮ МИНЬ БУСДЫН ХАЙРЫГ ТАТСАН, ГЭРЭЛ ЦАЦАРСАН САЙХАН ЗАЛУУ БАЙЛАА-

 
-Та хүүгийнхээ ямар зан чанараар бахархдаг вэ. Хүү нь жүжигчин болох тухайгаа танд хэрхэн ярьдаг байв?
 
           -Би хүүгийнхээ өрөвч нинжин сэтгэл, тусархуу хүнлэг чанараар нь үргэлж бахархаж явдаг. Өдөр бүр хүүгийнхээ талаарх сайхан дурсамжийг бусдаас сонсдог. Тухайлбал, “Би танай хүүтэй тэнд таарахад надад тийм хоол авч өгсөн, тэгэхэд надад зайрмаг авч өгч байлаа. Тэр үед надад тийм сайхан үг хэлж байсан” гээд хүмүүс хүүг минь дандаа гэгээлгээр дурсдаг. Хүү минь нөгөө газар байхдаа ч ядруу нэгэнд хоолоо хүртэл өгчихдөг байсан гэсэн. Өөрөөсөө ах, эгч хүмүүсийг дандаа баярлуулж, хүндэлдэг байсан нь түүнийг ямар сэтгэлтэй хүн байсныг илтгэнэ дээ. Заримдаа манай ажил дээр ирчихээд “Ээж ээ, та гутлаа тэр хүнд өгчих өө. Түүний гутал хуучирчихсан байна лээ” гэдэг байсан. Тэгэхээр хүүгээ миний өглөгч, өрөвч, зөөлөн занг дуурайсан юм болов уу гэж боддог.
Бас сайхан сэтгэлтэй хүү байсан болохоор бусдад олзлогдсон байх. 
       Хүү минь нийслэлийн 24 дүгээр сургуулийг төгссөн. Есдүгээр ангиасаа дуу, хөгжим сонсох дуртай, дуулах, бүжиглэх сонирхолтой болсон. Хүүгээ ямар мэргэжилтэй болох талаар нь асууж амжаагүй байтал нэг өдөр “Ээж ээ, би жүжигчин болмоор байна” гээд л ороод ирсэн. Тухайн үед би хүүгийнхээ хүсэл, мөрөөдлийг дуртай хүлээн зөвшөөрч, СУИС-д орохыг нь дэмжсэн. Тэгээд 2004 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар найруулагчийн шавь болсон. Хүү минь СУИС-д ороод удаагүй байхдаа л жүжигчнээрээ ажиллаж эхэлсэн. Дээр үед улсын зөвшөөрөл, төлөвлөгөөгөөр кино хийдэг байлаа. Харин 2000 он гарснаас хойш “Тэнгис” кино театрыг түшиглэсэн залуучууд арилжааны кино хийж эхэлсэн. Анхны кинонд хүү минь ангийнхаа С.Тэмүүжин, Г.Алтаншагай, Б.Баярмаа нартай шалгарч, анхны арилжааны киног хийж байв. Хүүд минь дандаа баян айлын хүү, сайхан залуугийн дүр оногддог байсан нь түүнийг ямар стильтэй залуу болохыг  илүү тод илтгэдэг байж дээ. Тийм болохоор тэр дандаа гэгээлэг, баатарлаг, гоёмсог, дурлалт залуугийн дүр бүтээсэн. Тэр дүрүүд нь ч өөрт нь  мөн ч сайхан зохидог байж билээ. Тухайлбал, “Луйврын хот”, “Франц үнсэлт”, “Гарал угсаа”, “Сүүлчийн шөнө” зэрэг кинонд бүтээсэн дүрийг нь онцолж хэлмээр байна. Тухайлбал, ахмад үеийн театрын жүжигчид болох “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Б.Дашдаваа, З.Жарантав гээд сайхан залуу байлаа. Тэднийг үзэх гэж хүүхнүүд театрт очдог байсан. Н.Сувд, Б.Цэрэнпагма гээд үе үеийн сайхан хүүхнүүдийг үзэх гэж эрчүүд театрыг зорьдог байлаа шүү дээ. Хүү минь яг тэдний адил кино урлагийн салбарт тодоос тод гялалзсан “од” нь байсан. Хүү минь их сургуулиа төгсөх жилээ дипломынхоо ажлыг жүжигчин, дуучин Г.Анхмаатай У.Шекспирын “Ромео, Жульетта”-аар хамгаалж байсныг уншигчид мэдэх байх. 
 
-Хүү нь багадаа ямар авьяастай байсан бэ. Таны удамд урлагийн авьяастай хүн бий юү?
 
              -Хүү минь багадаа шүлэг уншдаг, дуулдаг, бүжиглэдэг, бөмбөр тоглодог, зохион бичлэгтээ сайн, бусдыгаа удирдан, манлайлах чадвартай авьяаслаг хүүхдүүдийн нэг байсан. Харин охин минь даруу төлөв зантай, бодлоготой ярьдаг. Миний удамд урлагийн авьяастай хүн байгаагүй. Харин хувцас сайхан оёдог уран хүмүүс бол байсан. Аав минь тухайн үеийн сэхээтнүүдийн нэг нягтлан хүн байлаа. Би 10 жилийн сургуулийн сурагч байхдаа хүү шигээ бүжиглэдэг, дуулдаг, шүлэг уншдаг хүүхэд байсан юм. Тэгээд Монгол Улсын дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгсөж, Хөрөнгийн биржийн анхны эмэгтэй теллер болж байв. Хөрөнгийн биржид зургаан жил ажиллаад, инженер мэргэжлээрээ ажилласан даа.
 
-Та хүүгээ хэрхэн эрхлүүлж бас хүмүүжүүлсэн бэ?
 
      -Бид бие биеэ их эрхлүүлдэг байсан. Энэтхэг, Бангкок, Хятад, Бээжин, Солонгос руу амарч, зугаалахаар олон удаа хамт явж байлаа. Хүү минь аялах дуртай болохоор бид дандаа хамт явдаг байсан нь тэр. Хүү минь автомашин сонирхдог болохоор түүнд сүүлийн загварын автомашин бүрийг авч өгч эрхлүүлдэг байж дээ. Ээж нь юм болохоор бусдын адил үг хэлж, ухааруулах үе байсан. 
 
-Хүү нь мөрөөдөлдөө хүрч чадсан болов уу. Түүний уран бүтээлийн мөрөөдөл нь юу байсан бэ?
 
      -Хүү минь холливудын од болохыг мөрөөддөг байсан. “Киноныхоо бүх бичлэгийг авч яваад, гадаадынхантай кино хийж, холливудын жүжигчин болно” гэж ярьдаг байлаа. Даанч хүү минь ахархан настай байсан болохоор Монголдоо хийх ёстой ажлаа богино хугацаанд хийж дуусгасан байх гэж боддог. Тэр минь Монголын топ 10 залуугийн нэг байсан. Хүүгээ оюутан байхад оройтохоор нь санаа зовно. Тэгээд аавыг нь дагуулаад сургууль дээр нь очиход тоглолтынхоо бэлтгэлийг хийгээд л байж  байдаг сан. Тийм л энхрий мөртлөө хичээл зүтгэлтэй хүү юм шүү дээ. Тэдэнтэйгээ өнгөрүүлсэн дурсамжаа эргээд бодоход сайхан байна шүү. 
 
-Хүүгээ анх тайзан дээрээс харахад ямар санагдаж байв. Бэлтгэлээ хийж байхыг нь харахдаа хүртэл баярладаг байсан биз дээ?
 
     -Хүүгээ тайзан дээр байхыг нь хараад “Яаж тоглож байна вэ, жүжигчний авьяас байна уу, үгүй юү” гэж сонирхдог байсан. Мэргэжлийн багш нар нь хүүг минь хүмүүжүүлж, жүжиглэх авьяасыг нь нээсэн нь гарцаагүй. Тэр маш мэдрэмжтэй, үзсэн киногоо түүхтэй нь ярьж өгдөг мэргэжилдээ үнэнч, дуртай хүүхэд байсан. Богинохон настай байсан болохоор уран бүтээлээ хийх гэж, амжуулах гэж яараад байсан юм шиг санагддаг. 
 
-Таны хүүгийн аав ямар мэргэжилтэй хүн байсан бэ. Хүү нь аавынхаа ямар зан, чанарыг дуурайсан юм бол?
 
       -Хүүгийн минь аав цэргийн сайхан залуу байсан. Тэр аавынхаа цэвэрч, нямбай чанарыг дуурайсан болоод ч тэр үү их ганган, сайхан хувцасладаг, сайхан инээмсэглэдэг хүү байсан. Би одоо ч хүүгийнхээ хувцсыг хадгалдаг юм. Хүүтэйгээ хамт хөдөө явахаар нөмөр нөөлөгтэй гэж жигтэйхэн. Түүнд мэдэхгүй чадахгүй юм гэж үгүй. Хүүгийн минь нүд, царай цаанаасаа л гэрэлтдэг, бусдын хайрыг татсан, гэрэл цацарсан сайхан залуу байлаа. Би хүүгээ гэр бүлийнхэнтэйгээ хамт хэлмэгдсэн гэж боддог. Хүүгийнхээ амийг хэн нэгнээс нэхээгүй учраас хохирогч байхгүй, хүүг минь ихээр хорлосон мөртлөө хэрэгтэн нь байхгүй. Гэхдээ хүүд минь тухайн үед хамт байсан хүмүүс нь яагаад туслаагүй юм бол гэж харамсаж, хүүгээ атаа жөтөөний  бай, нийгмийн золиос болсон гэж харуусдаг. Тэр Америкт амьдрах хүсэлтээ өгөх гэсэн боловч коронавирусийн халдвар гараад чадаагүй байсан юм. Би хүүдээ гомдож байгаагүй. Хүүгийн минь үргэлжлэл болсон 10 настай хөөрхөн охин бий болохоор заримдаа сэтгэл тайвширдаг. 
 
-Хүүгийнхээ зураг, уран бүтээлийг үзэж санасан сэтгэлээ нимгэлдэг байх. Гэхдээ таныг хамгийн хүчирхэг ээжүүдийн нэг гэж бодлоо? 
 
       -Хүү минь сүүлд зүүдэнд ирэхдээ бензны түлхүүр, Америк явах виз өгсөн. Удалгүй миний ажил хурдан бүтэж, хүүхдүүдтэйгээ Америкаар аялж, бенз унаж байгаад ирсэн. Хүүгээ бодохгүй өдөр, санахгүй шөнө гэж үгүй шүү дээ. Өнөөдрийг хүртэл хүүгээ санаж, сормуусаа унаж дуустал уйлсан. Их уйлахаар сормуус унаад дуусчихдаг юм билээ. Хүүгээ алдсан хүн зовохгүй байна гэж юу байх вэ. Гэхдээ би зовж, шаналж байгаагаа хэнд ч хэлэхийг хүсдэггүй. Хүүгийнхээ бүтээлүүдийг үзэж, ямар их авьяастай байсныг нь биширч, бахархдаг даа. 
 
-Таны хүүгийн гэгээн дурсгалд зориулж найз нь “Peace” хэмээх дуу хийсэн байна лээ?
 
     -Хүүгийн минь найз жүжигчин Б.Алтанцоож, Н.Ганхүлэг нар Т.Билгүүн, Ц.Ганбаяр, хүү гуравт минь зориулж,
 
“Хун цагаан үүлнээс хур болон дуслаарай
Алтан нарны туяатай хамт тусаарай
Зургийн цомогт минь инээмсэглэн амьдраарай
Дурсамж дуунд минь надтай хамт үлдээрэй
Зуун жил болсон ч дэлгэцэнд та мөнх хэвээр
Зун шиг үргэлж та залуугаараа үүрд хэвээр” хэмээх дуу бүтээсэн байна лээ. Хүүг минь уран бүтээлээрээ мөнхөлж чадсан залууст баярлаж сууна.

ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 52
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-13 07:50:30
    Зочин: Цахим ертөнц хүнийг алж болдогыг энэ залуугийн амьдрал харуулж байна. Хамгийн гол нь тэр бичлэгийг хийж цахим орчинд тавьсан хорчин хүн бол энэ залуугийн алуурчин. Алдаж эндсэн бүхэнд засрах боломж олгох хэрэгтэй өөрийгөө хянах чадваргүй байхдаа хийсэн үйлдлийг өөр олон хүн хийж байгаа ч нийтээрээ мэдээгүй учир зарим нь засарсан байх Цахим орчны хуулиа чангатгаж хүний зөвшөөрөлгүй бичлэг хийхийг зогсоох хууль гарга
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-01 01:52:26
    Anar: Uneheer saihan zaluu bsan. Bi mongold bas iim goy turhtei zaluu bdg um bhdaa gej boddog bsan. Sain ch jujigchin. Goy gereltsen hartstai murtluu ue2 gunig tatchihdag sonin nudtei zaluu bsan daa. Er n bogino hugatsaand gerelteed butsah tavilantai bsan blhoor zaluu nasandaa ih zuil amjuulsan bh. Mongolchuud ataarhuu um blhoor hamt bdg humuus, zarim naiz nertei nohod n ih l haraaj uhuulehiig hussen biz.gehdee saihan setgeltei genen humuus yamagt busdad itgechihdeg um. Hunii niigemd amidrahad buhii l talaaraa denduu goy zaluu bsan. Huurhii ejiinhee urd orood yavchihdag n l haramsaltai.eejiigee yaj amidar gej bodsiim bol. Eej n setgelee bariad busad huuhed ur ach zee nartaa udaan hani bolooroi. Muulaad bgaa humuus n ataarhuu, uursduu ch bas tuluvshil olj avaagui mongolchuudyn 90%-d bdg neg tiim uuruusuu iluu huniig l unagah huseltei tiim l hun hognuud.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-31 18:51:24
    S: SEXSDN80955877ANYSDN
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-31 17:11:02
    Тэр юмных нь нөлөө шүү дээ: Хар бараанаар дурсах гээд байгаа нөхдүүдэд хэлэхэд та нар энэ талийгаач залуутай ядаж л энгийн үед нь нэг ярьж хөөрч үзээ юу? Хар бараан үйл хөдлөлүүд нь өөрийн ухаангүй шахуу байхад хэрэглэсэн юмных нь нөлөө л байсан байж таараа. Гэхдээ манай урлагийнхан хамгийн хогийн хүмүүс энэ сайхан залууг сайн сайхан явахад нь худал үнэн хажууд нь байсан байж алдаж амьдралынхаа шалыг мөргөөп явж байхад нь хажууд нь найз гэх хүн ч байхгүй байсан байх. Ямар их ганцаардаж., хорвоо хатуу санагдаж нулимсаа залгисан бол доо хөөрхий… монголчууд сайн явахад нь долоохдоо сайн ч нэг унахад нь түшээд босгохгүй өөдгүй ард түмэн улам дэвсэлдэг. Билэгжаргал энэ хорвоогоос явсан нь ч болсон юм хатуу хахир өөдгүй шудрага бус хорвоо. Хичнээн буруу юм хэрэглэж тэрэндээ орсон байсан ч бусад үйлчилгээ нь гарсан үедээ ямар их шаналж ичиж зовсон бол
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-02 22:04:44
    Haagii: Янзан бүрийн хар тамхи битгий хэрэглээрэй. Үр дүн нь энэ залуу өөрийнхөө амьдралаасаа харууллаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-30 22:06:49
    Zochin : Aluurchin gemt heregten bolson ch setgelee huvirahgui gants Hun eej l bdg .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-16 05:55:56
    Цэцэн: Хүний зурсан зураг тавилан гэж байдаг хэн ч хэн нэгнийг шүүх эрх байхгүй. Хэнд ч юу ч тохиолдож мэднэ. Хүний эх сайхан чанаруудыг нь ярьж дурссан л байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-15 11:45:04
    Зочин: Эх хүний сэтгэлд муу хүүхэд гэж хэзээ ч байдаггүй юм шүү малнуудаа ганц удаа боловч гэгээлэг зүйл бичээч хорвоогийн нэг чгэсэн сайхан ээжийн сэтгэлийн гунигийг хуваалцаач
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-15 06:31:28
    Эхийг нь элдвээо хэлээд байгаа новшнуудад: Эргүү малнуудаа эх хүнд үр нь үүрд нялх жаахан хэвээрээ амьд хэвээрээ. Та нар үхэхгүй өлсөхгүй зовохгүй юм бол амаа тат! Энэ ээжийн сэтгэлийг битий шархлуулж ярилцлага нтр аваад түмний бай болгоод бай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-14 16:13:57
    Эрка: Хүмүүс аймаар байдгийн байна лээ. Мангасуудын дунд хорлуулчихгүй амьдрах амаргүй. Эхлээд мангасууд хаа сайгүй байдаг гэдэгт итгэтлээ хорлуулна. Тэгээд мэддэг болоод ирэх үед хуягаа өмсөж сурах гэж хэцүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-14 12:43:31
    Gerel: Zaluu nasaa hairlaj yavaarai..negl buruu zamaar orchihvol eejiigee bolon iiml zamd orno shu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 22:01:51
    Аня: Бийлэгжүү айлын хүүхдийг онилоод хар тамхинд уруу татдаг хүмүүс байгаа, байгаа. Зохион байгуулалттай. Хүний сүнсэн биений амьдрал махан биеэ орхиод дуусдаг зүйл биш болохоор үлдсэн хүмүүс сэтгэлээ зовоож, өөрсдийгөө буруутгах хэрэггүй дээ. Хорвоогийн хэнд ч, хэзээ ч тохиолдож болох үхлийг хүлээн зөвшөөрөөд амар тайван амьдрах хэрэгтэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 21:53:17
    Танго: ямарч эх хүн хүүхэддээ буруу өхгүй үүнийг ээж хүнл мэднэ.Залуу нас аархах гээдл ихл юманд орооцолдоо биз.Одоо бүү ясыгнь өндөлзүүл.Хар тамхи гэдэг тэр айхтар зүйл хүнийг араатанл болгодог гээ биздээ. Ээж нь буруутгаагүй бхад та нар амаа мэдэж чалч.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 16:50:37
    Болор: Сагсуу бор залуу л байсан даа. Эх хүний сэтгэлээ гэж...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 14:42:52
    No logic: Хар тамхинд донтож шоронд орж ээжийгээ зодсон хүнийг "Энх цагийн дүр" гэсэн хэсэгт оруулах нь ёс зүйн хувьд буруу. Муу зүйл буруу зүйл байнга буруу л байдаг. Хийсэн хүн нь өнгөрлөө гээд цайхгүй, тиймээс нийтлэл сэдвээ бодож бичмээр юм сэтгүүлчээ!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 14:39:41
    Эхийн сэтгэлээ гэж: 2 бодол төрлөө. Нэгт эхийн сэтгэл гэж агуу юм, тэгж зодуулж зовчоод миний сайхан хүү гэж ярих хүн зөвхөн ээж байх. Хоёрт хар тамхинаас хол бай гэж залуучуудад уриалахын оронд хорлуулсан гэж ярих үнэхээр буруу, монгол даяараа харсан зүйлийг тэнгэрт тултал нь магтаад худлаа уянгалах утгагүй санагдав
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 10:14:43
    А.Тунгалаг : Хагацал үзэн хатуужиж,хан хорвоо хөмрөх шиг болоход тэсээд үлддэг нь жам юм.Энэ зовлонг харин хүн бүр туулна.дайрна.Өөрийнхөө амьдралыг хичээж ,өрөөлийн сэтгэл рүү ус хийж ер болохгүй.Сайхан залуу алдсан ч амьдрал түүнд ухааруулсан.Өнөөдөр ямар байгаад маргааш ямар байхыг хнн ч мэдэхгүй. Амьддаа бие биенээ хайрла. Алив сайхан үгээ харамгүй хэлж байгаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 09:53:12
    Лдпп: Эхийг нь элдэвээр хэлээд яах билээ эх хүншүүдээ үр хүүхдээ сайхан яваг гэж хамаг сайхан сэтгэлээ харамгүй өгдөг билээ ээж хүн харин авч суусан эхнар хүн хүний сайхан үр хүүхэдтэй суучихаад архичин иэнүүлч болгодог шүү бүх эрчүүд тийм биш төрлөхийн араншин муутай залхуу тэнэг тэнэмэл гэр бүлсэг биш нь эхнэр нь салах нь зөв харин бусалыг нь та өөрөө үалаад явах учиртай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 09:51:12
    зоч: сайхан залуусыг хар тамхи руу уруу татаж хохироодог аюултай үе шүү дээ, мансуураад ээжийгээ зодсон байх сайн хүү байжээ ээжид нь эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 08:23:22
    Боогий: odoo yug ni dursaad baigaa yum. Hen ch huugeer chini oroldoogui. Ooroo tiim bolgoj humuujuulsen. har tamhi tatdag baisan yum bilee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 08:21:08
    Насааа: Эхийгээ зодсон хүн хэзээ ч өөдлөхгүй. Үхлийн муухайгаар үхэх тавилантай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 02:25:03
    Зочин : Эндээс үзэхэд хүүгээ эвдэж эд хөрөнгөний сонирхолд хөтөлж буруу залсан хүн бол ээж нь юм бна даа. Хагацал зовлонг нь тавлах гээгүйм шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 00:33:43
    Зочин: Говь саунд орох гэж яв.д энэ хүүтэй үүдэн дээр таарсан.Надад хаалга онгойлгож өгөөд л инээж би баярлалаа гээд зөрж билээ.Ээж шигээ хүмүүст тусладаг сүрхий хүү гэж бодож баярлаж билээ.Хайран хүү гэж боддог доо.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 00:32:53
    Зочин: Говь саунд орох гэж яв.д энэ хүүтэй үүдэн дээр таарсан.Надад хаалга онгойлгож өгөөд л инээж би баярлалаа гээд зөрж билээ.Ээж шигээ хүмүүст тусладаг сүрхий хүү гэж бодож баярлаж билээ.Хайран хүү гэж боддог доо.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 00:32:43
    Зочин: Говь саунд орох гэж яв.д энэ хүүтэй үүдэн дээр таарсан.Надад хаалга онгойлгож өгөөд л инээж би баярлалаа гээд зөрж билээ.Ээж шигээ хүмүүст тусладаг сүрхий хүү гэж бодож баярлаж билээ.Хайран хүү гэж боддог доо.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 22:38:28
    irgen: Hani naiz nuhud ih nolooldog shuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 21:50:42
    Цэцэгдарь: Эхийн сэтгэл агуу хүний зовлонг бүү сөх эх хүн сормуусаа унатал элэгээ эгштэл уйлж гашуудаж бна зовлонтой нийгэмээс хүү нь дутаасан ч юм шигээ хатуухан хэлхэд амарсан ч юм шиг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 21:34:51
    Зочин: Эвий дээ.Ямар хэцүү байгаа бол.Үрээ алдсан эх хүн нүд аньтлаа л шанална шүү дээ.Муу муухай үг бичиж эхийн сэтгэлийг улам битгий дэвслээчээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 20:58:30
    Хишигт: ХӨӨРХИЙДӨӨ ЭНЭ ЭЭЖИЙН СЭТГЭЛ ЯМАР ХҮНД ХЭЦҮҮ БАЙДАГ БОЛОО ГЭЖ БОДООД ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ.ХҮҮ НЬ ҮНЭХЭЭР Л ГЯЛАЛЗСАН АВТЯАС ЧАДВАР,ЗҮС ЦАРАЙ,БИEЭ АВЧ ЯВАА БДЛ ЗЭРЭГ НЬ БАХАДМААР, ХАЙРЛАЖ ХҮНДЭЛМЭЭР,БИШРЭМ САЙХАН ХҮҮ БАЙСАНДАА. ,ОД МИЧИД ШИГ ГЯЛАЛЗАЖ ЯВАХ ИД САЙХАН НАС. БУРХАНЫ ХАЙРТАЙ ХО. ҮҮХЭД БАЙСАН БОЛООД ХЭТЭРХИЙ ХҮНД,МУУ ,ЗОХИСГҮЙ АМЬДРАЛААС ХАМГААЛСАН ТУЛ ЭРТ АВААД ЯВСАН БАЙХ. МИНИЙ ХҮҮ АМАР ТАЙВАН БАЙЖ ЭНЭ ДЭЛХИЙН ХҮНД ХЭЦҮҮ ОРЧИИН,БОХИР ЗАВААН АМЬДРАЛААС ХАЙРТАЙ ХҮҮГ ХАМГААЛААД АВЧ ЯВСАН ГЭЖ ЭЭЖ ТА АМЬД БУРХАНД БАЯРЛАН ТАЛАРХААРАЙ.БУРХАН ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХЯЗГААРГҮЙ ХАЙРААРАА ХАМГААЛДАГ ЮМ ШҮҮ.БИДНИЙ АМЬДАРЧ БУЙ ХОГ ШААР БОЛСОН ОЧИНД УДААН АМЬДАРСАН БОЛ ЯАХ БАЙСНЫГ ЦОР ГАНЦ АМЬД БУРХАН Л МЭДНЭ. ТИЙМД ЭЭЖ ТА СЭТГЭЛИЙН ХАТТАЙ БАЙЖ ХҮҮГЭЭ АМАР ТАЙВАН САЙХАН ГАЗАР ОЧСОН ГЭДЭГТ ИТГЭЭРЭЙ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 20:58:08
    Хишигт: ХӨӨРХИЙДӨӨ ЭНЭ ЭЭЖИЙН СЭТГЭЛ ЯМАР ХҮНД ХЭЦҮҮ БАЙДАГ БОЛОО ГЭЖ БОДООД ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ.ХҮҮ НЬ ҮНЭХЭЭР Л ГЯЛАЛЗСАН АВТЯАС ЧАДВАР,ЗҮС ЦАРАЙ,БИEЭ АВЧ ЯВАА БДЛ ЗЭРЭГ НЬ БАХАДМААР, ХАЙРЛАЖ ХҮНДЭЛМЭЭР,БИШРЭМ САЙХАН ХҮҮ БАЙСАНДАА. ,ОД МИЧИД ШИГ ГЯЛАЛЗАЖ ЯВАХ ИД САЙХАН НАС. БУРХАНЫ ХАЙРТАЙ ХО. ҮҮХЭД БАЙСАН БОЛООД ХЭТЭРХИЙ ХҮНД,МУУ ,ЗОХИСГҮЙ АМЬДРАЛААС ХАМГААЛСАН ТУЛ ЭРТ АВААД ЯВСАН БАЙХ. МИНИЙ ХҮҮ АМАР ТАЙВАН БАЙЖ ЭНЭ ДЭЛХИЙН ХҮНД ХЭЦҮҮ ОРЧИИН,БОХИР ЗАВААН АМЬДРАЛААС ХАЙРТАЙ ХҮҮГ ХАМГААЛААД АВЧ ЯВСАН ГЭЖ ЭЭЖ ТА АМЬД БУРХАНД БАЯРЛАН ТАЛАРХААРАЙ.БУРХАН ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХЯЗГААРГҮЙ ХАЙРААРАА ХАМГААЛДАГ ЮМ ШҮҮ.БИДНИЙ АМЬДАРЧ БУЙ ХОГ ШААР БОЛСОН ОЧИНД УДААН АМЬДАРСАН БОЛ ЯАХ БАЙСНЫГ ЦОР ГАНЦ АМЬД БУРХАН Л МЭДНЭ. ТИЙМД ЭЭЖ ТА СЭТГЭЛИЙН ХАТТАЙ БАЙЖ ХҮҮГЭЭ АМАР ТАЙВАН САЙХАН ГАЗАР ОЧСОН ГЭДЭГТ ИТГЭЭРЭЙ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 20:07:15
    Xx: Ter humuust olzlogdson baih gedeg ni yu yum hucheer har tamhi am ruu ni chiheegui baih lav ooriinh ni dur sonirholshdee hund dandaa buruu ogohiinn ooroo ooriigoo doviilgoj od gej bardsandaa l bolj bgaa bolij uz
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 19:50:31
    Lll: Muug n hen ch yrij chadna. Huge aldsan ejid muha ug bu hel.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 19:13:55
    Хүн: Муу хүний дүр бүр их зохидог байсан....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 18:52:20
    Ж: Ээжийгээ ч сайн зодсон доо.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 18:52:05
    Ацнуудад: Зарим ацнууд эх хүний гуниг зовлон үр хүүхдийнх нь тухай сайхан дурсамжийг уншиж чадахгүй бол битгий хуцалд. Алдсан ч оносон ч эхдээ нялх үр нь бдг .Өнчин гологдмол заяатай аятай байнга хүн муулнаа ацнууд .Эцэг эхийн хайр үзээгүй бутач новшнууд өөр сайхан үг хэлж мэдэхгүй лдэээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 18:13:44
    Би: Олон жилийн өмнө Дэлгүүрт хачин хувцас өмсөөд амталгаан др зогсдог цагийн ажилтан блаа. Анхмаа энэ 2 гэрлээд удаагүй ч бсан юмуудаа. Дэлгүүрт анхмаа намайг харангуутаа ямар сонин хувцас ийм тийм гээд надад сонсогдтол яриад инээгээд бсан юмдаг. Би чинь ядарсан оюутан олдсон ажил өгсөн хувцас нь л тэр. Гэтэл талийгаач залуу надруу хараад шууд нөхцөл байдлыг ойлгоод эхнэрийнхээ үгээр үг хийгээгүйгээр барахгүй инээгээчгүй юу ч хэлээгүй тр яриаг нь тосож аваачгүй. Анхмаагийн яриаг сонсоогүй юм шиг л яваад өгсөн. Би мөнгөгүй бгаадаа харагдаж бгаагаасаа орой дэлгүүрт хүн болгоныг амсаад үзээч идээд үзээч манай барааг аваарай гээд зогсож бгаадаа тэр олны танил хүмүүсийн өмнө тэрхэн зуур маш их ичиж бсан юмдаг. Гэхдээ талийгаач залуугийн хандлагыг хараад намайг нийлж шоолж шивэгнээгүйд нь тэрэнд их л баярласан юмдаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 17:56:32
    Өлзий: Хүний зовлрн жаргалыг зүгээр уншчихаж сураач Өөрт тохиолдоогүй амьдарлыг битгий тохуурхаж бай.Хүнд зовлон гэнэт ирнэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 17:52:46
    зочин : монгол чууд аймаар атаархуу шүү хүн болгон мэднэ хар тамхийг чинь талх авч байгаа м шиг биш шдээ тэр үед нь хэнч ирж ээжид нь хэлээгүй байгаа биздээ энэнэг л болохгүй байнагэж ээжид нь хэлээгүй биздээ хэрэв та эрэгтэй эмэгтэй ялгаагүй гайгүй төрснөө мэддэг бол аль болохоор халтар явах хэрэгтэй шүү тэрнь танд өлзийтэй байршилаа зөв сонгосон үедээ л ил гар энэ хугацаанд толгойдоо м хий ээж бол хэзээ ч ээж бадарч ийн ээж шүлгийг унш
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 17:31:24
    999: Эд хөрөнгө бенз нтр яриад байхаар залуусаа хар тамхинаас хол яв гээч. хүүгээ зөв хүмүүжүүлэх байсийн.Одоо тэгээд хүрээлсэн нийлсэн хүмүүс гэж бас хэний хүүхдэд буруу өгөх гээв.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 17:25:30
    цоогий : Ээж хүн хүүгээ мөнхөд хайрладаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 17:12:18
    Гэрч: Сайхан залуучуудад хогийн матрууд дандаа үеийн үед атаархаж бсан, тэд ална хорлон бүх муухай юмыг хийж бгаа юм даа.Тэрний нэг жишээ шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 17:05:17
    Нарандэлгэр: Эх хүн үрдээ гомдоно.гэж юу баыхав дээ хүн хүнээ эвддэг тойрон хүрээлдэг хүмүүсээс маш их юм шалтгаалдаг бүгд л үр хүүхэдтэй шүү дээ тэднийхээ төлөө л гэж явдаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 16:02:50
    Уэугээ: Их уйлахаар сормуус уначихдаг гэж ёстой үнэн юм билээ.нүд бас аягүй их үрчлээтдэг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 14:46:05
    Охин: Худлаа баярхаад л сонин эмээ байна өөө
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 13:51:27
    Зочин: Ёстой эвтэй хоёр байсан. Бие биенээ халамжлаад Рокмоны урд оцфис нь дэлгүүр нь бдг байсан хөөрхий дөө дандаа ээжийнхээ дэлгүүрт ээждээ туслаад л бж байдаг байсан даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 12:15:40
    Иргэн: Хүүгээ гаргахгуй гэж л татаж чангааж, нөгөөх нь гарах гээд түлхээ байлгүй дээ. Үнэхээр сайхан залуу, сайн ч жүжигчин байсан . ямарч ээж үрдээ гомддоггүй юм шүү.муухай зүйл бичихээ больж үз.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 12:01:49
    j: Сайхан жүжигчин гоё залуу байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 11:25:48
    Зочин.: Хөөрхий дөө үхтэл үр харам .Эх хүн болгон үр хүүхдэдээ гомддогүй дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 11:00:55
    Зочин: Сайхан ээжийн дурсамж уншаад л өнгөрч болдоггүй юм уу.Хэний ч ээж үрсээ л гэнэ биз дээ.Сайхан хүү байсаан.Үнэн юм үнэнээрээ л үлддэг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 10:00:19
    зочин: ямар сонин баярхуу хүн бэ? хүүгээ ингэж өсгөсөн юм чинь өөрөө зодуулах нь аргагүй шүү дээ. одоо сэтгэл нь амарч байгаа байх даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 09:55:29
    зочин: хөөрхий сайхан авъяастай залуу байсан, даанч залуугаараа бурхан болсондоо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 09:32:09
    Иргэн: Ээжийгээ дэлбэртэл зодож байсан биздээ. Ээж хүн гэж үрдээ хэзээч гомддоггүй гэж...
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188