Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, зөвлөх Б.Ууганбаяр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1393 хүнээс халдвар илэрчээ. Ингэснээр манай улсад 63978 хүн халдвар авсан байна.
Тухайлбал, өнгөрсөн хоногт Улаанбаатарт 1092 хүнээс халдвар илэрч, нийт 56501, орон нутгийн 299 хүнээс халдвар илэрч, 6756, зөөвөрлөгдсөн хоёр хүнээс халдвар илэрч 513 боллоо. Мөн халдварын улмаас зургаан хүн нас барсан байна. Ингэснээр нийт 397 хүн тус өвчний улмаас амиа алджээ. Сүүлийн хоногт 783 хүн эдгэрч, улсын хэмжээнд 53595 хүн эмнэлгээс гарсан. Одоогоор 5315 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 2995, хүндэвтэр 1694 хүн байна” гэлээ.
Б.УУГАНБАЯР: 1393 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барлаа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |