• Өнөөдөр 2024-04-25

Д.ОТГОНЖАРГАЛ: Би мөрөөдлөө биелүүлсэн ч оргилд нь хүрэхээр тэмүүлж явна

2020-12-30,   1933

“Өнө мөнх орон”, “Миний ээж тэмээчин”, “Хун галуу”, “Хайрлахын жаргал” зэрэг сүнслэг, авшигтай олон дууг сонсогчдын сэтгэлд хоногштол амилуулж чадсан хүчтэй хоолойтон дуучин бол СТА Д.Отгонжаргал. Тэрбээр эдүгээ Улсын филармони хэмээх их айлын алтан тайзыг залуу нас, гоо үзэсгэлэнгээрээ чимж, уран бүтээлээ туурвисаар буй билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Сайхан хоолойгоор дуулах сайхан ч түүнээс илүү дуугаа ойлгож, мэдэрч, зүрх сэтгэлээсээ дуулах чухал-

-Дуучин Д.Отгонжаргал ямар зан ааштай, хамгийн ихээр юу хүсэж мөрөөддөг хүүхэд байв?

-Би өөрийгөө шударга хүн гэж боддог. Өөрийнхөө үг, үйлдэл бүрийг зөв гэж дүгнэн, өөрийнхөөрөө зүтгэдэг талтай. Гэхдээ өнөөдрийг хүртэл алдсан тохиолдол ховор. Хүүхэд байхдаа хорвоо дэлхийн хамгийн гэгээлэг бүхнээр амьдралыг төсөөлдөг байсан. Одоог хүртэл  мөрөөдлөө биелүүлэхээр сурч, хөдөлмөрлөж, ажиллаж явна. Би мөрөөдлөө биелүүлсэн ч оргилд нь хүрэхээр тэмүүлж явна.  

-Та өсөж төрсөн нутаг, ижий аавынхаа талаар ярьж өгөөч?

-Би Баянхонгор аймагт төрсөн юм билээ. Миний аав Баянхонгор аймгийн Заг сумын уугуул Б.Даваасүрэн гэж тээврийн жолооч хүн байсан. Харин ээж маань Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул, Т.Жүгдэр хэмээх эрч хүч дүүрэн, хүчирхэг эмэгтэй бий. Аав минь биднийг балчир байхад бурхан болсон болохоор ээж минь биднийг өдий зэрэгт хүргэж өсгөж, хүмүүжүүлсэн ачтан.

-Уран бүтээлийн бие даасан тоглолт хийхэд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Сэтгэл ихээр хөдөлдөг юм билээ. Бас хариуцлага, мэдрэмж шаардсан үе бол уран бүтээлийнхээ тайлан тоглолтыг хийх мөч байдаг. Сурсан, мэдсэн, хийсэн бүтээсэн бүхнээ гэр бүл, эрхэм багш нар, хүндэт үзэгч, сонсогч нартаа шалгуулж, хамгийн том шалгалтад ордог гэж боддог.

-Та уран бүтээлийн урын сандаа хэчнээн дуутай вэ?

-Миний уран бүтээлийн санд 40 орчим чанартай гэж хэлж болохуйц дуу байгаа. Хамтарсан болон хамтлагаараа бүтээсэн бүтээл түүнээс ч олон.

-Таны хамгийн хайртай болоод чамлалттай санагддаг уран бүтээл юу вэ?

-Анхны уран бүтээл болох “Өнө мөнх орон” хэмээх эх орон, ижий, аавдаа зориулж дуулсан бүтээлдээ хамгийн их хайртай. Энэ уран бүтээл миний бусад бүтээлийн эх ундарга нь гэж хэлж болно.

Өөрийгөө олно гэдэг гайхалтай. Гэхдээ дэлхий ертөнцөд өөрийгөө олсон хүн бол Будда Шагжамун болон Есүс Христ нар гэж боддог. Өөрийгөө олохын төлөө тууштай тэмцсээр бидний амьдрах хугацаа дуусдаг болов уу. 

-Эх үрийн нандин холбоог харуулсан “Миний ээж тэмээчин” хэмээх дуу хэрхэн бүтсэн бол. Сонсогчид их дуртай шүү дээ?

-Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх ах надад санал болгож, энэ дууг дуулж  байсан. Монголын ард түмний мэддэг, хүндэлдэг, хайрладаг дууг клипжүүлэн дуулснаар хүний сэтгэлд илүү хүрсэн байх. Хамтран ажилласан уран бүтээлчдэдээ маш их баярладаг.

-Эмэгтэй хүний хувьд амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Эмэгтэй хүн эмэгтэйгээрээ байгаасай гэж хүсдэг. Эр хүний хийх ажлыг хийж, өөрийгөө зовоож, шаналж  амьдрах ёсгүй. Энэ талаар  дүү нартаа, охидод захиж хэлдэг. Эмэгтэй хүн энэ ертөнцөд хайрлагдаж, хүндлэгдэх гэж ирсэн гэж ойлгодог.

-Уран бүтэээлчийнхээ хувьд хэнээс үлгэр жишээ авч, хүндэлж, биширдэг вэ?

-Хайрлаж, хүндэлж, биширч явдаг олон уран бүтээлчид бий. Зөвхөн монгол гэлтгүй гаднын алдартай уран бүтээлч олон байгаа.

-“Уран бүтээлч хүн эхлээд хүн бол. Хүн судлалыг эзэмш” гэж СУИС-ийн багш нар захидаг юм билээ. Өөрийгөө олно гэдэг урт аялал юм шиг. Та өөрийгөө олсон гэж боддог уу?

-Өөрийгөө олно гэдэг гайхалтай. Гэхдээ дэлхий ертөнцөд өөрийгөө олсон хүн бол Будда Шагжамун болон Есүс Христ нар гэж боддог. Өөрийгөө олохын төлөө тууштай тэмцсээр бидний амьдрах хугацаа дуусдаг болов уу. Их юм үзэж, нүд тайлах нь уран бүтээлч хүнд аливааг бүтээх гайхалтай сэдэл, санаа төрүүлдэг.  Учир нь миний амьдрал, уран бүтээлд энэ үзэгдэл биелэлээ олдог.

-Дуу хөгжим таныг хэрхэн хөглөж, өөрчилж чаддаг вэ?

-Дуучин хүнд дуу хөгжим шиг яруу тансаг зүйл гэж үгүй. Бид эгшиглэнт ертөнцөд амьдарч байж, бүтээлийнхээ санааг гаргадаг.

Баярын гацуур мод, гэрэл цацарч гялтганасан баярын тоглоом, саа, өвлийн өвгөн, цасан охин, бэлэг авчрах мөч, ширээгээр дүүрэн амттан, хамгийн амттай бялууг зүсэх мөч телевиз, радиогоор эгшиглэдэг хөнгөн ритмтэй дуу хөгжим, вальс бүжиг гээд энэ баярт муухай гэж хэлэх нэг ч зүйл байхгүй.

-Удахгүй шинэ он гарах гэж байна. Та ирэх жил юу хийхээр төлөвлөж байна вэ. Төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ?

-Хийх ажлаа хоёр, гурван жилээр нь сэтгэлдээ төсөөлөн боддог. Тэгээд бага багаар ажлаа бүтээгээд явдаг. Маш тансаг, мэргэжлийн уран бүтээлтэй болохыг хүсдэг. Дараа нь гаргасан бүтээлүүдээ үзэгч олонд шалгуулж, үнэлүүлэх том зорилготой. Ирэх жил дэлхий нийтийг хамарсан цар тахал арилаасай гэж хүсэж байна.

-Шинэ жилийн үед урлагийнхан маш завгүй байдаг шүү дээ. Та шинэ жилийн хөгжилтэй дурсамжаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Шинэ жил бидний хамгийн гэгээн, гэгэлгэн баяр. Энэ үед урлагийн салбарынхан ажлын ачаалал ихтэй байдаг. Шинэ жил бүр өөрийн гэсэн мартагдашгүй дурсамж үлдээдэг. Энэ жилийн шинэ жилийн баяр хэзээ ч мартагдашгүй болж өнгөрнө.

-Багадаа шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?

-Ээж минь зургаан хүүхэдтэй, хатуу амьдралтай нүүр тулан үлдсэн. Би багадаа шинэ жил тэмдэглэж мэддэггүй байсан. Оюутан болсон цагаас шинэ жилийн баярыг мэддэг болсон. Хотын айл биш болохоор манайхтай ижил төстэй айл олон байсан биз ээ. Баярын гацуур мод, гэрэл цацарч гялтганасан баярын тоглоом, саа, өвлийн өвгөн, цасан охин, бэлэг авчрах мөч, ширээгээр дүүрэн амттан, хамгийн амттай бялууг зүсэх мөч телевиз, радиогоор эгшиглэдэг хөнгөн ритмтэй дуу хөгжим, вальс бүжиг гээд энэ баярт муухай гэж хэлэх нэг ч зүйл байхгүй.

-Таны дуулсан дуунд сонсогчид их дуртай байдаг. Сайн дуучин байхын тулд юунд анхаарах ёстой вэ?

-Баярлалаа. Уран бүтээлүүд маань хүмүүст таалагдаж байвал бид бүхний, гэр бүлийн минь, багш нарын минь бүх цаг хугацаанд хичээж, хөдөлмөрлөж, зааж, зөвлөж, дэмжиж байсан бүхэн  биелэлээ оллоо гэж боддог. Сайн дуучин байхын тулд суралцаж байх хугацаандаа сайн сурагч байх ёстой. Амьдрал дээр гарч уран бүтээл хийж эхлэхээр сайхан хоолойгоор дуулах чухал ч түүнээс илүү дуугаа ойлгож, мэдэрч зүрх сэтгэлээсээ дуулах нь чухал.

-Та мэргэжлээ сонгоод, хичээллэж байхдаа “Буруу мэргэжил сонгожээ” гэж харамсаж байсан уу?

-Би дуучин мэргэжлээр суралцаад төгсөх хүртлээ огт шантарч үзээгүй. Яагаад гэвэл би сурч байгаа мэргэжил, суудаг ширээ, анги танхимдаа дэндүү дуртай, тэмүүлэлтэй оюутан байсан. Сургуулийнхаа номын санд сонсголын хичээлээ давтдаг, хичээлдээ дуртай хүүхэд байлаа. Хэрвээ энэ мэдрэмжээ цаасан дээр зурвал шаарны үзүүрээс бариад тэнгэрт хүрч байгаа охин шиг дэврүүн хүсэл мөрөөдөлтэй охин зурахаар байна.

-Хүний амьдралын үнэ цэн юунд оршдог бол?

-Хүний амьдралын үнэ цэн үнэн байхад оршдог. Үхэхийн өмнөх мөчид би юунд үнэн, юунд худал, хуурмаг байсан тухай бодогдох байх гэж боддог. Тиймээс үнэн амьдарч өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг илүүд үздэг. Амьдрал яг л солонгын долоон өнгө шиг.

 

 


Д.ОТГОНЖАРГАЛ: Би мөрөөдлөө биелүүлсэн ч оргилд нь хүрэхээр тэмүүлж явна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-01 12:25:40
    Зочин: Миний Crush.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188