• Өнөөдөр 2024-05-13

ТУРК УЛСАД АВРАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ З.ГҮРРАГЧАА: НЭГ Ч БОЛТУГАЙ ХҮН АВАРЧ, ТЭДНИЙГ ГЭР БҮЛТЭЙ НЬ ЭЛЭГ БҮТЭН БАЙЛГАХЫН ТУЛД АВРАХ АЖИЛЛАГААНД ЯВЖ БАЙНА

2023-02-18,   11004

       ХОЁР ХҮҮ МИНЬ НАМАЙГ "ТУРК ЯВЖ, ХҮН АВАРНА" ГЭХЭД ИТГЭЖ ЧАДАХГҮЙ ҮЛДСЭН БОЛ НАЙМАН САРТАЙ ОХИН МИНЬ "ААВ АА, БАЯРТАЙ" ГЭЭД ИНЭЭГЭЭД ХОЦОРСОН 

    Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний Жанжин штабын алба хаагчид болон Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй 35 аврагч Турк Улсад үүрэг гүйцэтгэхээр хөдөлсөн юм.  Мөн аврах багт ОБЕГ-ын Эрэлч нохойн албаны Марта, Балу гэх дуудлагын нохой багтаж байгаа билээ. Турк Улсад ажиллах эрэн хайх, аврах багийг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ахалж ажиллах аж. Бид Турк Улсад аврах ажиллагаанд оролцох Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжилтэн ахлах дэслэгч З.Гүррагчааг Турк Улс руу аврах ажиллагаанд явахаас нь өмнө холбогдож, ярилцсан юм.

-Та хэдэн жил Үндэсний аврах бригадад ажиллаж байна вэ. Өмнө нь гадаад улсад аврах ажиллагаанд оролцож байсан уу?

     -Би Үндэсний аврах бригадыг 2005 онд байгуулагдсан цагаас нь хойш тасралтгүй 18 жил ажиллаж байна. Өмнө нь гадаад улсад аврах ажиллагаанд оролцож байгаагүй. Дандаа улсын хэмжээний дуудлагуудад үүрэг гүйцэтгэж байлаа. Би анх удаа гадаад улсад аврах ажиллагааны чиглэлээр үүрэг гүйцэтгэхээр бэлтгэл байдлаа хангаад, албаныхантайгаа онгоцны буудал руу явж байна.  

-Танд гэрийнхэн нь юу захиж хэлэв. Мөн Шадар сайд С.Амарсайхан аврах багийнхантай уулзахдаа юуг чухалчилсан бэ?

      -Би гурван хүүхэдтэй. Хоёр том нь хүү. Тэд Туркт болсон газар хөдлөлтийн талаар мэдэж байгаа. Тэгээд намайг “Турк явж, хүмүүс аварна” гэхээр үнэн юм уу гээд л гайхаад, итгэж чадахгүй хоцорсон. Найман сартай охин минь юугаа ч мэдэхгүй “Аав аа, баяртай” гээд л инээгээд хоцорсон доо. Харин хань минь надад “Анхаарал, болгоомжтой яваарай, биеэ бодоорой” гэж захисан. Би ямар нөхцөл байдалтай газар руу явж байгаа билээ дээ. Гэрийнхний минь санаа, сэтгэл ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Мөн Шадар сайд С.Амарсайхан бидэнд болгоомжтой ажиллаж, үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлж, сахилга, хариулцлагатай, албаныхаа нэр хүндийг өргөж ажиллахыг захисан.

-Харин та сэтгэл зүйгээ хэрхэн бэлдсэн бэ. Үүргээ сайн гүйцэтгэж, албаныхаа, улсынхаа нэрийг өргөж явах юм сан гэж бодож байгаа байх?

-Би маш хариуцлагатай байх  үүрэг, даалгавар авсан учир албаныхаа, эх орныхоо нэрийг дааж, үүргээ амжилттай гүйцэтгэнэ гэдэгтээ итгэлтэй явна. Айж, сандрахаасаа илүү үүрэг, хариуцлагаа алдахгүй ажиллахыг хичээх болно.

АВРАГЧИД БИЕЭ ДААЖ, ХЭЭРИЙН НӨХЦӨЛД АЖИЛЛАНА

-Үндэсний аврах бригадаас хэдэн аврагч явж байгаа вэ?

        -Манай бригадаас 20 алба хаагч аврах ажиллагаанд оролцохоор явж байна. Мөн Зэвсэгт хүчний жанжин штаб, Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нар үүрэг гүйцэтгэхээр хамт явж байгаа. Англи, Турк хэлний мэдлэгтэй аврагчидтай явж байгаа учраас санаа зовохгүй байна.

-Аврах багийнхан Турк Улсад хэд хоног үүрэг гүйцэтгэх даалгавартай явж байна вэ?

      -Бид Турк Улсад ойролцоогоор 14 хоног үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийн таах аргагүй болохоор хэд хоног ажиллах нь тодорхойгүй. Монгол Улсын зүгээс Турк Улсын иргэдэд мах, хувцас, хөнжил, чүдэнд, лаа болон бусад багаж хэрэгсэл хүргэж өгч, тусална.

АЛБАНЫХАА, ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ДААЖ, ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАХЫГ ХИЧЭЭНЭ

-Аврагчид өөрсдийн аюулгүй байдлаа хэрхэн хангасан бэ. Турк Улсад буугаад иргэдэд хамгийн анх ямар тусламж үзүүлэхээр төлөвлөж байна  вэ?

      -Аврагч бүр өөрсдийнхөө бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангасан. Хүн бүр өөрийгөө хамгаалах хэрэгсэл, багаж, хэрэгсэлтэй яваа. Бид олон улсын аврах багийн хуваарьт орж, хувиарын дагуу үүрэг гүйцэтгэнэ. Аль болох олон хүний амь аварч, тэднийг гэр бүлтэй, элэг бүтэн үлдээхийн тулд л аврах ажиллагаанд явж байна шүү ээ. Аврах багийнхан биеэ даасан байдалтай явж байгаа. Майхан, хөнжил, чүдэнз зэрэг шаардлагатай зүйлээ авсан. Хээрийн нөхцөл байдалд ажиллана гэсэн үг. Тэнд ойр, ойрхон чичирхийлэл мэдрэгдэж байгаа гэх мэдээлэл ирсэн учраас дахин газар хөдлөхийг үгүйсгэх аргагүй.

-Марта, Балу гэх аврагч нохойныхоо талаар ярьж өгөөч. Тэд ямар ажиллагаанд оролцож байсан  вэ?

      -Хорио, цээрийн үед постуудад үүрэг гүйцэтгэж байсан мөн эрлийн дуудлагад үүрэг гүйцэтгэж байсан нохойнууд. ОБЕГ-ын Эрэлч нохойн албанд зургаан нохой байдаг. Бидэнтэй дөрөв, таван жил хамт үүрэг гүйцэтгэж байгаа нохойнууд болохор гар нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Марта дөрвөн настай, Балу гурван настай.

Дөрвөн настай Марта нь Төрийн цэргийн болон хүчний байгууллагуудын үнэрч нохдын уралдаанд 2019 онд тэргүүлж байсан юм. Тэднийг Онцгой байдлын аврагч, нохой сургагч, дэслэгч Б.Баярдаваа хариуцна.

-Сайн яваад ирээрэй, амжилт хүсье.

      -Баярлалаа.


ТУРК УЛСАД АВРАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ З.ГҮРРАГЧАА: НЭГ Ч БОЛТУГАЙ ХҮН АВАРЧ, ТЭДНИЙГ ГЭР БҮЛТЭЙ НЬ ЭЛЭГ БҮТЭН БАЙЛГАХЫН ТУЛД АВРАХ АЖИЛЛАГААНД ЯВЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 17
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-10 10:22:55
    П БЯМБАА: Сайн яваад ядарч би хүний амийг авраад ач тусаа өгөөд өөрсдөө болгоомжтой ажиллаад ирнээ гэдэгт итгэж аз амжилт хүсээд манайхан хаач явсан сэтгэл догдлом үүрэг гүйцэтгэдэгт баярладаг шүү монгол залуучууд минь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-09 20:56:43
    Г.Чинболд: Сайн яваад эрэн хайх, аврах ажиллагааг амжилттай гүйцэтгэж олон эрдэнэт хүний амь насыг авраарай амжилт залуусаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-09 15:12:08
    Цолмон: Манайхан мундаг тэсвэр тивчээртэй шүү бүгдэд нь амжилт мөн өөрсдийгөөн сайн бодоорой гишэгсэн мөр болгноо харж хүн авархийн хажуугаар өөрсдөөн болгоомжтой яваад олон хүн аврарай ирээрэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-09 14:52:16
    Баяраа: Сайн яваад олон хүн авраад албаныхаа нэрийг өндөрт өргөөд ирээрэй амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-08 23:57:40
    Ganaa : Sain ywaad albaa sain gvitsgeed ireerei Eh oron chini hvleej bn Amjilt hvsiye
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-08 23:57:40
    Ganaa : Sain ywaad albaa sain gvitsgeed ireerei Eh oron chini hvleej bn Amjilt hvsiye
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-08 19:56:09
    Хишигжаргал : Сайн яваад эх орыхоо нэрийг дуурсгаад ирээрэй.Ахиад л газар хөдөлж байгалийн гамшиг тулах вий дээ.Болгоомжтой байгаарай даа.та нарынхаа төлөө хөх тэнгэртээ сүүгээ өргөж залбирч байяаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-08 17:34:04
    Энхжаргал: Мундаг залуус минь олон хүн авраад сайн яваад ирээрэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-08 17:23:38
    А.Батмөнх : Сайн яваад үүргээ сайн гүйцэтгээд ирээрэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-08 16:42:30
    Ж.Баяртогтох: мөр зэрэгцэн зүтгэж байгаа та бүгдээрээ бахархаж байна эрэн хайх аврах ажиллагаагаа амжилттай гүйцэтгээд эх орондоо хурдан ирээрэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-08 15:11:34
    Зочин: Та бүхэнд амжилт хүсье аян замдаа сайн явж ирээрэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-08 15:11:33
    Зочин: Та бүхэнд амжилт хүсье аян замдаа сайн явж ирээрэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-08 15:11:32
    Зочин: Та бүхэнд амжилт хүсье аян замдаа сайн явж ирээрэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-08 13:28:14
    Зочин: Амжилт хүсэн ерөөе. Бахархаж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-08 11:47:08
    Зочин: Анхаарал болгоомжтой яваарай та нарыг минь их тусыг түмэн олон нь араас нь залбиран түших болно Ажлаа амжилттай амжуулаад эх орондоо эргэн ирнэ гэдэгт итгэл дүүрэн байгаарай та нар мундаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-08 11:03:10
    Х Лхагважав: Маш сайн бна машсонор сэргэмжтэй яваарай та нар чаднаа бид залбирч ээж хань нар нь өдөр бүр сүү цайныхаа дээж өргөнө урагшаа....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-08 07:13:00
    zochin: хамгийн гол өөрсдөө бэртэж гэмтэлгүй ирээрэй, амжилт хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188