• Өнөөдөр 2024-04-27

Н.БАТСУУРЬ аваргын аав Г.НАМСРАЙЖАВ: Хүүгийн минь шийтгэлийг бусадтай харьцуулж байгаад Э.Оюунболдод ногдуулсан шийтгэлийн хугацааг багасгах гэж байна

2023-07-01,   33144

      Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын даян аварга Н.Батсуурийн аав улсын харцага Г.Намсрайжавтай ярилцлаа.

-Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдааны үеэр Н.Батсуурь аваргыг барилдахыг эсэргүүцэж, барилдааныг цуцалсан. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

        -Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан барилдаан болон Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд хүүг минь Бүртгэлийн хугацаа дууссан, цахимаар бүртгүүлээгүй байна” гэх шалтгаанаар барилдуулаагүй. Тэгэхээр нь улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаанд очихдоо Ц.Магалжаваас барилдах эрхийн бичиг аваад явсан юм. Гэвч мөн болсонгүй. Бөхийн холбоо зангаргатай, тодорхой шийдвэртэй байх ёстой. Ц.Магалжав миний хүүд “Барилдуулна” гэж бичиг хийж өгчихөөд О.Хангай, Ч.Санжаадамба, Б.Батзаяа нарыг эсэргүүцэхээр барилдааныг цуцалдаг байж болохгүй. Шууд “Барилдааны үеэр янз бүрийн зан гаргасан, эсэргүүцэж байгаа бөхчүүдийг барилдуулахгүй” гээд олон нийтэд зарлаж, “Нэр дуудсан бөхчүүд гарахгүй бол хасна шүү” гээд 256 бөхийн барилдааныг эхлүүлэх ёстой байсан. Холбооныхоо тэргүүний үгэнд орохгүй бөх байж болохгүй биз дээ. Хэлсэн үгийг нь биелүүлдэг байж барилдана шүү дээ. Тэр өдөр Ц.Магалжав шийдвэр гаргаж чадахгүй байсан. Гарч утсаар ярьчихаад орж ирж тайлбар тавьж болохгүй. Цаана нь Б.Бат-Эрдэнэ аваргыг удирдаж байна гэж би хардаж байгаа. Тэгээд Р.Пүрэвдавгыг Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд том цолтой бөхчүүд дарамталж байгаад олон нийтээс уучлалт гуйлгаад явуулсан.

-Сүүлчийн үед бөхчүүдээс допинг илрэх нь элбэл болжээ. Таны хүүгийн шинжилгээнээс допинг илэрсэн шүү дээ. Энэ талаар та тайлбар хэлэх вэ?

      -Бөх хүн допинг хэрэглэж болохгүй. Хэрэглэсэн бөхчүүдийн удам сударт нь муугаар нөлөөлнө. Одоо болж байгаа юм шиг санагдах хэдий ч тодорхой хугацааны дараа генээр нь дамжиж үр хүүхдэд нь сөргөөр нөлөөлөх хор уршигтай. Би допингийн эсрэг байр суурьтай байдаг. Миний хүү аварга цолонд хүртлээ барилдсан.

Аварга болтлоо допинг огт хэрэглээгүй. Харин гаднын нөлөөтэйгөөр хоол цайнд нь зүрхний эм хийсэн байсныг мэдэлгүй хүртэж, шинжилгээгээр допинг илэрсэн гэж гарсан. Тухайн үед түүнийгээ олон нийтэд тайлбарлаж, уучлалт гуйж, наадмын комиссын шийдвэрээр 11 сар барилдах эрхээ хасуулсан.

   Намайг барилдаж байх үед А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ аваргыг допинг хэрэглэсэн гэж ярьдаг байснаас ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй. Бидэнд анхны мэдэгдэхүүн байдаггүй байлаа. Тэр хоёр ч тухайн үедээ тасархай байсан. Би бөхчүүдийн барилдааныг хараад хэн допинг хэрэглэсэн байна гэдгийг мэднэ. Ер нь допинг хэрэглээгүй бөх ховор байна.

-Допинг илэрсэн бөхчүүдийг харилцан адилгүй шийтгэж байна гэж бөхчүүд эсэргүүцлээ илэрхийлсэн. Та үүнтэй санал нийлэх үү?

     -Миний хүү хуулийн дагуу шийтгэлээ хүлээсэн. Н.Батсууриас өмнө улсын начин Б.Баатарцол барилдах эрхээ зургаан сараар, А.Сүхбат аварга хасуулаагүй, Б.Сугаржаргал, Б.Суманчулуун нар нэг жилээр барилдах эрхээ хасуулсан байдаг. Хамгийн дээд тал нь хоёр жил байсан. Зарим нь өндөр доозтой эм хэрэглэсэн байдаг. Зарим нь хавангийн болон өвчин намдаадаг эм уугаад түүнээс нь илэрсэн байж болзошгүй. Уг нь зүрх нь өвдөөд эм хэрэглэж байгаа үедээ эмчдээ бүртүүлчихсэн байх үед тооцдоггүй юм шүү дээ. “Дайснаа дарж дархан цолоо мандуулна” гэдэг шиг бөхчүүд өрсөлдөгчөө намнахын тулд барилдах хугацааг нь уртасгах гэж дайрч байгаа юм. Түүнээс биш бөхчүүд, бөхийн холбооныхон хууль, дүрмээ сайн мэдэж байгаа.

   Харин Э.Оюунболдод хуулиас хэтэрсэн шийтгэл ногдуулсан байна лээ. Э.Оюунболд хүний аминд хүрч, зодоон хийгээгүй. Бөхийнхөө хувьд тодорхой хэмжээний допинг хэрэглэсэн байж болно. Түүнийг барилдах эрхийг найман жилээр хассанд харамсаж, сэтгэл дундуур байгаа. Миний хүүтэй нэг жил харцага, нэг жил арслан цол хүртэж байсан юм. Мөн хүүг минь аварга болсны дараа жил нь аварга болсон болохоор би их баярлаж, хайрлаж явдаг. Үндэсний бөх бол залуу насны спорт шүү дээ. Үндэсний баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэсэн бөхчүүдийг хоёр жил хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасдаг. Гэтэл Үндэсний бөхийн холбоо тус шийдвэрээс давуу эрхээр шийдвэр гаргачихаад бөхчүүдийн хооронд талцал үүсгэж байгаа нь бөхийн холбооны хариуцлагагүй удирдлагуудтай холбоотой.  

-Та допинг хэрэглэсэн бөхчүүдийг хэрхэн шийтгэвэл зохистой гэж үзэж байна вэ?

      -Бөхчүүд цөөхөн жил барилддаг. Цол авах боломжтой 4-5 жил байдаг. Бөхчүүд үе үеэрээ барилддаг. 1000 гаруй бөх зуун жил барилдахад  23 аварга төрж байна. 2004 оноос хойш 50 гаруй бөх харцага цол хүртсэн. Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс өмнө нэг түрүүлж аварга болдог бөх байгаагүй. Заавал хоёр түрүүлж аварга болдог байсан юм. Д.Сумьяабазар, С.Мөнхбат, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр нар нэг давж аварга болж байсан. Тэднийг хасахаар 100 жилд 10-н  хэдхэн хоёр төрүүлсэн аваргатай болж байгаа юм. Тэгэхээр үндэсний бөх чанга, шалгуур өндөртэй байгаа биз. Бидний үед  аварга хүнийг маш их хүндэлдэг байсан. Би Жамьян, Чимэддорж, Бээжин  аваргыг харж байгаагүй мөртлөө мэддэг, хүндэлдэг. Жаахан хүүхэд хүртэл анддаггүй шүү дээ.

-Бөхчүүдийн нэр хүнд унаж, шүүмжлэлд өртдөг болжээ. Үүнийг та юутай холбож ойлгодог вэ?

      -Бөхийн цол хэргэмтэй холбоотой. Жишээлбэл, допинг хэрэглэсэн бөхөд унасанд нь цол олгож байгаа нь буруу. Энэ нь бөхчүүдийг хүн чанаргүй, хорон санаатай болгож, мөнгө, нэр хүнд олж л байвал болно гэх ойлголттой болгосон. Миний хүүг эм уусан гэхэд тавын даваанд унасан Б.Суманчулуун, зургаагийн даваанд унасан Д.Мөнхбаяр, долоогийн даваанд Ц.Одбаяр, наймын даваанд унасан М.Бадарч нар улсын цол авч байгаа юм. Тэгэхээр уначихаад цол авна гэдэг ойлголт үндэсний бөхийн түүхэнд байхгүй. Манай хүүг сайн барилдаж байх үед нь хоолонд нь эм хийгээд дөрвөн бөх улсын цол авчихаж байна гэсэн үг. Энэ байдал нь хэн нэгнийгээ хорлоод цолтой болчих юм байна гэх ойлголтыг бий болгож байгаа юм.

Анх Ц.Магалжав Д.Рагчаад долоогийн даваанд унаж, түүнийг допинг хэрэглэсэн гээд Ц.Магалжав улсын заан болж байсан юм. Түүнээс хойш допинг хэрэглэсэн бөхөд унасан нь цол авдаг сонин жишиг тогтчихсон шүү дээ.

-Н.Батсуурь аварга эмтэй хоол, цай идсэнээс болж шинжилгээний хариунаас нь допинг илэрсэн гэж ярьдаг. Та бүхэнд тэр л хийчихсэн байх гэх таамаглал байдаг уу?

      -Таамаглал байна. Тав давсан бөхчүүдийг барилдаан дуусангуут допингийн үндэсний төвийн эмч нар хэнтэй ч уулзуулахгүй дагуулж яваад шээснээс нь шинжилгээ авдаг хуультай юм. Гэтэл зарчим алдагдсан.

     Миний хүүг түрүүлдэг жил аймаг, сумын нэгэн наадамд Ерөнхийлөгч асан Х.Баттулга айлаар дагуулж яваад айраг, цай өгсөн байсан. Мөн НИТХ-ын дарга байсан Ж.Батбаясгалан цай, хоол өгсөн юм билээ. Тухайн үед Н.Батсуурь барилдаад ам нь цангасан байсан учир бүгдийг нь уусан юм билээ.  Хүүгийн минь гаднын нөлөөтэй хэрэглэсэн эм нь 24 цагийн дотор биеэс гадагшилдаг юм байна гэсэн.

-Үндэсний бөхийн холбоо допинг илэрсэн бөхчүүдийг шийтгэх шинэ журам гаргана гэсэн. Энэ тухай та ямар бодолтой байна вэ?

        -Урд нь үйлчилж байсан хууль дахин хэрэгжинэ гэж байхгүй.

    Э.Оюунболдыг урт хугацаагаар шийтгэчихээд түүндээ бантаж, Н.Батсуурьтай барьцуулж байгаад Э.Оюунболдод ногдуулсан шийтгэлийн хугацааг багасгах зорилготой юм шиг байна лээ. Үүнийг цаг хугацаа харуулна биз. Миний энэ яриаг та бүхэн хожуу ойлгоно. Н.Батсууриас өмнөх бөхчүүд барилдах эрхээ хасуулж байхад бөхчүүд юу ч хэлдэггүй байсан шүү дээ.

-Та хүүгээ ямар мэхэндээ гарамгай сайн гэж боддог вэ?

      -Хүү минь барилдаж байгаа хүндээ тааруулж мэх хийж, зэгсэн барилддаг. Тогтмол хийдэг мэх байхгүй. Намайг барилдаж байх үед Г. Намжилваанчиг арслан давуулж гуяддаг, Баян аварга толгойг нь авч хонгоддог, Б.Бат-Эрдэнэ аварга барьцаараа баглаж байгаад давдаг байсан. Бидний үед уран барилдаантай бөх их байлаа. Одоо уран барилдаантай бөх ховор болж дээ.

-Таны аав улсад хэдэн удаа барилдаж байсан бэ?

     -Аав минь улсад хоёр удаа барилдсан. 1946 онд дөрвийн даваан Б.Түвдэндорж аваргад унасан. 1950 онд тавын даваанд Ш.Батсуурь аваргыг давж, зургаагийн даваанд унаж, нүдээ мултлуулаад эмчийн актаар хасагдаж, улсын өсөх идэр начин болж байсан юм билээ. Бид гурван үеэрээ барилдаж байна. Би хэнд ч бууж өгч үзээгүй, ард түмнээ хүндэлж барилддаг. Миний хүү ч над шиг зантай. Би хүүгээ тэгж хүмүүжүүлсэн.

-Ач, зээ нар нь бөхөөр хичээллэж байна уу. Н.Батсуурь аварга хэдэн хүүхэдтэй вэ?

     -Зарим нь барилдаж байна. Ихэнх нь бага, балчир байгаа. Н.Батсуурь хоёр хүүтэй. Хүүхдүүд нь балчир байна даа.

-Та залуу бөхчүүдэд хандаж юу хэлэх вэ?

     -“Эрүүл мэндээ бодож, бэртэл гэмтэлгүй сайхан бэлтгэлээ хангаж, хүссэн цолондоо хүрээрэй” гэж захимаар байна. Миний хүү цагаан сарын барилдаанд барилдахаар бэлтгэлээ хийж байгаа. Гэсэн ч би “Барилдуулахгүй байх вий” гэж санаа зовж байна. Тиймээс “Цагаан сарын барилдаанаар янз бүрийн асуудал гарах вий. Цагаан сарын барилдаанаас өмнө асуудлыг шийдэж, хүүг минь барилдуулаарай” гэж Үндэсний бөхийн холбоонд өргөдөл бичиж өгдөг юм билүү гэж бодож сууна даа.

-Ярилцсан танд баярлалаа.

    -Баярлалаа.

 

 

 

 

 


Н.БАТСУУРЬ аваргын аав Г.НАМСРАЙЖАВ: Хүүгийн минь шийтгэлийг бусадтай харьцуулж байгаад Э.Оюунболдод ногдуулсан шийтгэлийн хугацааг багасгах гэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 66
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-04 21:29:49
    Хаөнгт: Хцс хуц
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-14 17:57:31
    Золбин нохой элбэгдорж байна.: Допинг илэрсэн л бол арга хэмжээ авахуулах ёстой биз дээ. Худлаа тайлбар хэрэггүй. Увсынхан гэхээр л хууль хамаагүй байх ёстой юм уу? новш гэж.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-01 21:55:16
    Зочин: Согтуу хулгайч. Жудаг сайтай олигтой хүмүүс биш дээ увсынхан. Оюунболдыг эд нар л замаасаа зайлуулсан Оюунболд мангардуу болохоороо учраа олохгүй байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-01 15:35:11
    battulga: zov hogshir ******** gar bna
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-05 20:01:24
    Эрдэнэ: Хүний хогнууд шүү дээ удмаараа!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-22 23:53:32
    Баярмаганай: Тайлбар тэр дор нь Батсуурь аврага өгөөд байхад яагаад ойлогдоггүй ард түмэн вэ тэгсэн гэсэн бөхийн холбоо нэг талын бариж байн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-22 23:53:31
    Баярмаганай: Тайлбар тэр дор нь Батсуурь аврага өгөөд байхад яагаад ойлогдоггүй ард түмэн вэ тэгсэн гэсэн бөхийн холбоо нэг талын бариж байн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-20 23:03:20
    Zochin: Ene muu zerleg durvudiig bitgii barilduul. Ene muu sheeseer mongol bkh dutahgvi. Udmaaraa hvni musgvi ******** shaarnuud. Nutgiin ner gutaasan nowshnuud
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-20 23:03:19
    Zochin: Ene muu zerleg durvudiig bitgii barilduul. Ene muu sheeseer mongol bkh dutahgvi. Udmaaraa hvni musgvi ******** shaarnuud. Nutgiin ner gutaasan nowshnuud
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-20 16:56:08
    Zochin: Sn barildhaaraa hamraascni tsus ni garaad togtodgui yum bnle jinhene dopingchin batsuuri yaj argaldagiig ni gaihaad bna
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-20 15:42:08
    Хүний эцэг: ХҮҮ ШИГЭЭ ЗАМЫН ЦАГДАА ЗАЛУУГ НОХОЙ ШИГ ЗОДОХДОО ХҮНИЙ ЭРХ БОДООГҮЙ БАЙЖ ХҮҮГ МИНЬ БАРИЛДУУЛСАНГҮЙ ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧЛӨӨ ГЭЖ ГОНГИНОХ Эцэг ГУТАМШИГ ШИВШИГ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-20 15:02:23
    Иргэн: А
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-20 08:30:01
    zochin: aav n iim ******** uchraas huu n iim bgaashdee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-20 07:42:10
    ene odoo yu be: Dopin hereglesen bokhod unasan hund tsol ogokhgui yum bol Batsuuri dayan avarga bolokh esgui
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-20 06:26:41
    Zochin: Aaw huu 2 laa uwaigui humuus erhiig ni dood Tal ni 2 jileer hasah eostoi uun 11 sar
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-20 06:26:41
    Zochin: Aaw huu 2 laa uwaigui humuus erhiig ni dood Tal ni 2 jileer hasah eostoi uun 11 sar
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-20 02:09:14
    Намсрайжавд: Увс аймгийн хэдэн жилийн ойгоор ч билээ Пүрэвсайхантай барилдаж байхад Батсуурь бараг зодоод байсан тэгээд Намсрайжав Батсуурийг дуудахаар нь яаж барилдаад байгаан гээд загнах болов уу гэсэн чинь Намсрайжав лалар чинь хүүдээ тэгж байсан гэсэн ( Наад лалрыгаа мөргөөч гэсэн гэж байгаа юм даа. Новшын гөлөг юм шиг байгаа юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-20 02:09:14
    Намсрайжавд: Увс аймгийн хэдэн жилийн ойгоор ч билээ Пүрэвсайхантай барилдаж байхад Батсуурь бараг зодоод байсан тэгээд Намсрайжав Батсуурийг дуудахаар нь яаж барилдаад байгаан гээд загнах болов уу гэсэн чинь Намсрайжав лалар чинь хүүдээ тэгж байсан гэсэн ( Наад лалрыгаа мөргөөч гэсэн гэж байгаа юм даа. Новшын гөлөг юм шиг байгаа юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 23:15:06
    Хувхаи дөрвөдүүд: Цагдаа зодож байхдаа ёс зүитэи баихгүи яасан дүрвэд вэ . Чи хэндээ гомдлоод баигаан. Монгол улсын хуулинд захирагдаж амьдарна шүү. Одоо удахгүи зүүний магнаид гаргахуу хүү гээ хуц на биз
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 23:10:18
    Зочин: Эцэг хүний дуугай гүндүүгүй зан алга Яаавал энэ үед илүү гарах ав гэдэг муухай санаатай эцэг хүү 2 бнадаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 22:35:55
    АХМАД ТАМИРЧИН: ЭНЭ СЭТГЭГДЭЛ БИЧИЖ БАЙГАА ХҮМҮҮС ТАМИРЧИДДАА ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАЖ СЭТГЭГДЛЭЭ БИЧИЖ БАЙМААР ЮМ ДАА.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 19:10:41
    Zochin: Ene muu ******** ih hutsaj bna neg barvaisan har yum daguulaal ail amitan heseed nuguuduul ni sergeeshtei hool tsai airag arhi uguud baihii gene yodtoi hol o hij ******** honhort ochij gulgul ******** mini ta 2 shig udmaaraa olig muutai muudaa deerelhuu gulugnuudiig hen buh gej hundeldiin atsuuri diilehgui negniigee alagdaj hushigluj zodoj nudej bj l davsan boldog bizdee iim lalruud naadmiin de jeen deer ogt baihgui baisan ch humuus uguilehguidee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 18:31:57
    Дорж: Баттулга дагуулж яваад допинг уулгаад хоролсон юм гэнээ ккккк
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 17:46:53
    Зочин: Юу ч гэж ярьсан зэрлэг удамтай дөрвөд гэдэг нь үнэн бусад нь бараг л худлаа даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 17:42:01
    Давка: Шаана биз писда. Nodoping
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 16:57:06
    Namsraijab mini,odoo zeneg saagaagyi bol?....Mongolchyyd zemeeree medne,B.Baterdene abraga sig hychtei beh tyhain chag yedee baigaagyig medne!: Baterdene abraga Mongol behed ylger jisee bolj haragaj yabaa baih syy!!!!muulah saardlaga hend maani ch baihgyi ee!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 16:10:54
    Зочин Энэ Санжаадамба бөх хүний жудаггүй хорчин намьан хөгийн гар шүү. Батсуурь 2 удаа түрүүлэхдээ Санжаадамбыг хаяж түрүүлсэн юм. Иймд өөдгий өөдгүй гар юм санж явдаг байх нь ээ.: Энэ Санжаадамба бөх хүний жудаггүй өөдгүй игар байна шүү. Батсуурь аварга 2 удаа түрүүлэхдээ Ёанжаадамбыг хаяж түрүүлсэн шүү. Үүнд юм бодоод атархаад яваа хогийн нохой юм. Эрхий Эр хүний жудаггүй ийм юмнууд олигтой явахгүй л дээ. Ганц түрүүлсэн нэр авахгдаа ч будлиан хутгаж түрүүлсэн ухааны юм болсон шүү дээ. Бүрэнтэгсийг дийлэхгүй гэж тооцоод түүнийг цэцээр луйвардуулж байсныг тод санаж байна. Санаа муут яван хатна...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 15:29:11
    ankhtur: aavni boh hun bj ymar judaggui umbe.huugee omoorood bh um.hereglesen bolood ilerdeg um bgazde
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 15:29:11
    ankhtur: aavni boh hun bj ymar judaggui umbe.huugee omoorood bh um.hereglesen bolood ilerdeg um bgazde
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 14:52:36
    Namsrajav: hiilgesen bolood ilerne biz dee magaljav zagnaad hasaad barilduulah yostoi sh geh shig shahaad shaad 16 buh garch irsen biz dee ard hed ildej baigaag bodooroi mongol buh yas yuman deeree bol bhgui bsan mongol bukh bj l bna
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 14:49:26
    Чика хорчингууд: Хорчингууд их сайхан юм ярих гэж оролджээ.бурхан болсон Сүхбатыг одоо ярьж яахав дээ.Бас ерөнхийлөгч тэрмуу хүүд нь допинтой цай өгчихсөн юм биз дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 14:48:21
    Чика хорчингууд: Хорчингууд их сайхан юм ярих гэж оролджээ.бурхан болсон Сүхбатыг одоо ярьж яахав дээ.Бас ерөнхийлөгч тэрмуу хүүд нь допинтой цай өгчихсөн юм биз дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 14:22:38
    Bold: Ugaasan shaaga bzdee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 14:22:28
    Bold: Ugaasan shaaga bzdee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 13:42:55
    Lagaa: Namsraijav ******** tsagdaa zodno bas huugee doping shaasan bhad eok daguulj horolson gej shaaj bna doping shaagaa bizdee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 13:31:48
    Бөх судлаач: Олон түмнииг талцуулсан буруу зөв ойлголтууд бнаа Энд ёрөөсөө хамгиин гол буруутан нь Баяр наадамын комисс гэж хэсэг бүлэг хүнии гаргасан шиидвэр юмаа Үндэснии бөхиин холбоо бол төриин бус байгууллага тиимээс бөх хүнии эрхииг 4 8 жилээр хасдаг ч газар биш тиим учраас Наадмын комисс нь эрх хасж шиидвэр гаргах уу бөхиин холбоо нь эрх хасж шиидьэр гаргах уу гэдгээ л нэг тииш нь шиидчихбэл энэ маргаан бүгд эцэслэгдэн дуусах юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 13:25:11
    Зочин: Хүүгээ сайн сайхан явахад баярлалгүй яахав Буурайг хүндэтгэж байна. Таны хүүг мууг нь үзэх бөхчүүд улайраад байгаа зүйл биш шүү. Өөр өөр шийдвэр гаргаад байгаад хүмүүс дургүйцээд байгаа юм гэдгийг Буурайд ойлгуулаад өгдөг хүн байхгүй л юм байхдаа. Оюунболдод гаргасан ийм шийдвэр одоо барилдаж байгаа бүх хүнд хамааралтай шүү дээ. Үүнд л бөхчүүд бүгд нийлж эсэргүүцээд байгаа юм. Буурай хүү дээрээ хэтэрхий фокуслаад сэтшэлд нь юм үлдчих вийй. Батсуурь сайн сайхан ч аварга. Бусадтайгаа нийлж энэ янз бүрийн шийдвэр гаргадаг асуудалтай хамт тэмцэх хэрэгтэй. Даоаачийн Оюунболд болохгүй нь төлөө.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 13:23:58
    Zochin: Hudragagvi hvn gehed dajgvi yriltslaga ogchihoj
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 13:11:21
    Монгол эр хүн: Сайхан ярилцлага өгсөн бна юм үнэнээрээ байх сайхан, үнэхээр хэнд ч ойлгомжтой байгаа шдэ зүрхний эм гарна гэдэг нь хорлосон бгаа байхгүй юу. Энд юм ойлгодогүй ойлгосонч атаархуу үхлийн сэтгэлээр коммент бичсэн хүний сүгнүүд их бна тэдний амьдрал энд бичсэн коммент шигээ сүйрч сүг болоосой
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 13:01:20
    Кк: Одоо энэ нэг хөсрий гүзээнүүдэд нэг их ерөнхийлөгч цол өгөөд байх шаардлагагүй тэр холбоонд нь хариуцуул. Бай шагнал нь 50 мянгаас хэтрүүлээд хэрэггүй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:54:55
    орхон: зөв л ярьсан байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:51:53
    Bандан: Х.Баттулга тайлбар өг үнэхээр дагуулж яваад допинго өгсөн юмуу Батсуурь би тийм эм уусан уучлаарай гээд байсан энэ цагдаа зоддог аав нь өөр юм яриад байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:48:34
    Дорж: МҮБХ шийдвэртэй зангарагтай байх ёстой.Тэгээл Допинтой байж магадгүй хангай хулхи харцага пүрэвгорьд тэргүүтнүүд эсэргүүцсэн дариуд шийдвэрээ өөрчилдөг тугалга шиг уян байж болохгүй нэр хүндээ алдаж энэ холбоо.Намсрайжав гуайн хувьд бөх хүн хүний эцэг хүн үнэхээр л чин үнэнээр байгаа байдал алдаа оноог хэлжээ..Хангай харгай чи Аварга арслан аав хүүг гомдоосондоо уучлалт гуйх хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:48:16
    Зочин: Чиний хүүхэд яахаараа 11 сар аваад бусад нь 2,4, 8 жил авах ёстой юм. Адаилхан цолыг нь хураагаад 2 жил хасах хэрэгтэй. Энэ муу байсан, байгаагүй адилхан. Монголын ард түмэн юугаар ч хохирохгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:45:53
    Дорж: МҮБХ шийдвэртэй зангарагтай байх ёстой.Тэгээл Допинтой байж магадгүй хангай хулхи харцага пүрэвгорьд тэргүүтнүүд эсэргүүцсэн дариуд шийдвэрээ өөрчилдөг тугалга шиг уян байж болохгүй нэр хүндээ алдаж энэ холбоо.Намсрайжав гуайн хувьд бөх хүн хүний эцэг хүн үнэхээр л чин үнэнээр байгаа байдал алдаа оноог хэлжээ..Хангай харгай чи Аварга арслан аав хүүг гомдоосондоо уучлалт гуйх хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:44:27
    Зочин : Доор эсэргүүцээд бга Манжид урваад улсаа хаяад явж бсн урвагчидын үлдэгдэл хог шаарнууд амаа мэдэж хуцаарай удамт бөхчүүдийг доромжлох эрх бхгү шүү эргүү урвагчидаа арчаагүй аалзнууд чинь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:43:03
    Зочин: Эцгийн үйл үрд гэж..... Эцэг хүн өөрөө зөв байж үр хүүхэд нь хүмүүжилтэй болно. Хүүтэйгээ хамт цагдаа зодно, шинэ бөхийг авч шидэж гэмтээнэ..... Энэ үйлдлүүд чинь зөв юмуу?? Шийтгэл оногдуулсан нь зөв. Бөхөөс зайлцгаа чадахгүй бол за....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:30:42
    бөх: Бөхчүүд барилдахгүй шударга бус гээд байхад хэнтэй барилдах гээд хэрүүл хийгээд байгаа юм бэ чамд Баянмөнх зааж өгсөн үү өвгөөн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:28:49
    Зочин: Энэ бүдүүлэг нохдууд Хол очиж хуцна уу өөрсөд дээрээ бодож үз хайран залуу нас өнгөрч бн сайхан аварга удамтай бөх хор шаргүй хэн байдгин зөв шударга байх хэрэгтэй магалжав бөөрөнхий батэрдэнэ авөрга ч гсн больвол таарна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:27:53
    иргэн: Батсуурь өөрөө эм уусан гээд хүлээн зөвшөөрсөн шүү дээ чи ийм хэрүүлээр хооллоод хэрэгүй байхаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:27:12
    Нөү допинг: Муйхар мөртлөө нэг муу нохой зальтай хөгийн өвгөн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:22:31
    энхбаатар: намсрайжав хэруулч,хэрэггуй тархиа угаалгаад явж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:22:10
    Haltar : Boon donping hhhaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:21:57
    Зочин: Худлаа шаах хэрэггүй ээ зөнөг өвгөөн нээх танай хүүд л допингтой цай өгөөд байв гэж энэ муу хазгай хэлтэй өвгөн их солиорох нээ тэгж олон юм амны зоргоор чалчиж байгаад залуучуудад алуулав монгол бөхийн ариун дэвжээг аав хүү 2 бузарлах ёсгүй шүү зүгээр тэр увс руугаа зайл
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:20:31
    өахрбангр: Өвгөн харцага таныг ойлгож байна. Гэхдээ та жаахан ам багатай намбатай байгаач гэж гуйя. БАтсуурь, Хангай хэнд нь ч буруу байхгүй. Гагцхүү Наадмын комисс гэж буруу ишилсэн сүх шиг нөхдүүдийн хийсэн ажил шүү дээ. та сайн ухаж ойлгоорой
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:07:58
    Хх: Цагдаа зодсоноо тайлбарлаач өвөө. Бас хүү чинь залуу бөхийг нугасыг нь тасартал шидэж бсан та зааж өгсөн үү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:05:58
    Балжинням: Наяа ах авьяастай бөх шүү.Зүгээрч нэг харцага биш шүү.Танд эрүүл энхийг хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 12:03:37
    Бах: Хуцдаг халтар вэ?Муу тэнэг толгой,ухамсаргүй мал,цагдаа зоддог хүн мөн бна.яриа нь яг таарч бна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 11:49:42
    зочин: 70аад оны сүүлээр улсын аваргын барилдаанд Баянаа аварга Цэрэнтогтох аваргыг хоеуланг нь хаячихдаг байсан сайн бөх шүүдээ Намсрайжав.Одоо Батсуурь аварга шиг барилдаанч мэх сайтай бөх цөөхөн байгаа нь үнэн л биздээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 11:47:43
    Зочин: Миний баас хатаад байна. Ерөнхийлөгч Х.Баттулгаас болсон. Манай найз чацга алдаад байна Баттулгаас болсон. Санжаадамба аварга унасан бас Баттулгаас болсон. Түм буман хэрэг Баттулгаас болоод байна. Яах вэ????
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 11:42:38
    Hos: Tegsen gej sonsoj baisan
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 11:40:59
    Зочин: Хуцдаг хөгшин бэ Тэгвэл МҮБХ шийдвэрийг хүү нь дагахгүй яасан юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 11:27:11
    Зочин : Шоронжсон хулгайч шиг юм ярих юм.Баттулга гэж хойт талйн хар овоохойноос боллоо гэх шиг. ТАВТИРГҮЙ БАЛИАР ӨВГӨН ЗАСРАХГҮЙ хулгайч юмаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 11:26:20
    Зочин : Шоронжсон хулгайч шиг юм ярих юм.Баттулга гэж хойт талйн хар овоохойноос боллоо гэх шиг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 11:14:11
    Энэ үнэн тэнэг пиздаа юмаа. : 7-н сарын 12 нд 5 даваад шинжилгээ өгсөн. 24 цагт гардаг эм уусан Батсуурь нь 11 нд хөдөө барилдаад Баттулгын өгсөн айргийг уугаад явж байсан болж байна уу. П.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ нарт олон унасандаа өширхөж худлаа гасалдаг хогийн төгцөг. Үхэж далд ормор
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-19 11:13:52
    Элдэв: Намсрайжав гуайдаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Нэг удаа Их засагаас Хороолол орох автобусанд хамт сууж ярилцаж явсан сайхан хүн бна лээ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188