• Өнөөдөр 2024-10-14

УЛСЫН НАЧИН ХҮДЭРБУЛГЫН ААВ Д.ДОРЖХАНД: Хүү маань “Аав аа, би улсын начин боллоо” гээд эмнэлгийн хаалгаар уйлаад ороод ирсэн дээ

2024-04-02,   10889

       Монгол Улсын начин Д.Хүдэрбулга сүүлийн жилүүдэд  үндэсний бөхөөр урамтай сайхан барилдаж байна. Хар багаасаа заалнаас салахгүй  барилдаж, чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин болж, тив дэлхийн олон тэмцээнд амжилт гаргаж явсан начин маань сүүлийн хэдэн жил үндэсний бөхөөр түлхүү барилдах болсон. Жин нь нэмэгдэж, бэлтгэл жигдрэх тусам начны барилдаан улам бүр сайжирч байгаа. Монголын ард түмэн ч түүнийг цолоо ахиулан гэж итгэж, найдан хүлээдэг билээ. Начны аав, ээж ч ялгаагүй отгон хүүгээ сайхан барилдаж нутаг ус, ард олныхоо сэтгэлийг сэргээн барилдахыг хүсэж хүлээж, сууна. Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийнхаа “Бөхийн аав” булангаараа Д.Хүдэрбулга начны аав Дэмбэрэлийн Доржханд гуайтай ярилцсаныг уншигч танд хүргэж байна.  

-Танд юуны түрүүнд нийт уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. Хүү нь хэдэн настайгаасаа бөхийн спортод хөл тавьж байсан бэ. Энэ талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

            -Монголынхоо ард түмэнд хаврын урь орсон энэ өдрийн мэндийг хүргэе. Бөхөө үзэж, бөх хайрлаж, хүндэтгэж, өв соёл, уламжлалаа тээж яваа монголчуудын сэтгэл нь үргэлж дээшээ байх болтугай. Миний хүү Хүдэрбулга багаасаа л бөхийн спортод дурлаж, барилдах хүсэл тэмүүлэлтэй байсан. 13 настай байхдаа бүр илүү бөхөд хорхойсож, бөхийн бэлтгэл хийх сонирхолтой байгаагаа бидэнд хэлсэн. Би бөх сайн мэддэггүй байсан болохоор бага зэрэг цааргалж байв. Харин хань маань хүүгийнхээ сонирхол, мөрөөдлийг дэмждэг байсан. Тийм ч болохоор манай Өндөрширээт сумын харъяат аймгийн начин Даваа жолооч дээр бөхийн ном аваад хүүгээ дагуулж очиж байсан. Тухайн үед н.Даваа, манай хань, хүү гурав л “Бөх болно” гээд их ярьдаг байв. Би ч хүүгээ барилдана гэхээр л айдаг байснаа юуг нь нуух билээ.

Давааг дагаж бөхийн дөртэй болсных нь дараа би хүүгээ дагуулаад Улаанбаатар хотод ирж, 73 дугаар сургуульд элсүүлж байсан даа. Орсон жилээсээ л хүүхдийн барилдаанд амжилт гаргаж эхэлсэн. Хүүгээ амжилт гараад ирэхээр нь “Миний барилдаж, сайн бөх болох юм байна” гэсэн битүүхэн найдвар тээх болсон.

- Та хүүгийнхээ бөхийн бэлтгэл хийж эхлээд гаргаж байсан амжилтуудыг нь хуучилбал?

-Хүү маань 73 дугаар сургуулийн чөлөөт бөхийн дугуйланд бэлтгэл хийж эхэлсэн. Бэлтгэл хийж эхлээд удаагүй байхдаа “Аваргын гараа” хүүхдийн барилдаанд сайхан барилдаж түрүүлсэн. Үүнийг нь сонсоод би хүүдээ баяр хүргэхээр хот орсон. Үүнээс гадна тухайн үед хүүгийн маань багш н.Лхажавд Монгол Улсын заан Д.Бумбаяр “Танд бөх болох сайхан хүү байна уу, би шавьтай болмоор байна” гэтэл н.Лхажав багш “Байлгүй яах вэ. Төв аймгийн Өндөр-Ширээт сумаас ирсэн Хүдэрбулга гээд сайхан хүү бий” гэсэн юм билээ. Тэгээд л Д.Бумбаяр  заан миний хүүг шавиа болгож авч байсан түүхтэй.

-Та хүүгээ бөх сонирхож эхлэхэд нь дургүйцэж байсан гэж ярьсан. Дургүйцэж байсны учир шалтгаан нь юу вэ?

            -Бие хаа сайтай сайхан хүүгээ барилдаж, ноцолдоод бэртэж гэмтэх вий гэсэндээ л дургүй байсан. Түүнээс биш өөрөөр юунд дургүйцэх билээ. Анх бэлтгэл хийж эхлэхэд нь “Миний хүү бөхийн бэлтгэл хийж чадах болов уу, шантрах вий” гэж боддог байсан. Дэмий зүйлд санаа зовж байснаа ах нь хожим ойлгосон. Хүү минь өөрийнхөө сонирхол, мөрөөдлийн эзэн болж, өнөөдөр улсын начин гэх эрхэм цолны эзэн болоод явж байна шүү дээ.

хүүгийн маань багш н.Лхажавд Монгол Улсын заан Д.Бумбаяр “Танд бөх болох сайхан хүү байна уу, би шавьтай болмоор байна” гэтэл н.Лхажав багш “Байлгүй яах вэ, Төв аймгийн Өндөр-Ширээт сумаас ирсэн Хүдэрбулга гээд сайхан хүү бий” гэсэн юм билээ. Тэгээд л Д.Бумбаяр  заан миний хүүг шавиа болгож авч байсан түүхтэй.

-Та малчин хүн болохоор тэр бүр хот ороод хүүгийнхээ барилдааныг үзээд сууж чадахгүй ч зурагтаар байнга үзэж, даваа, унаа бүхэнд нь хамт байдаг болов уу гэж таамаглаж байна. Ер нь хүүгийнхээ барилдахыг үзэх сайхан байдаг уу?

            -Би ханьтайгаа хамт мал маллаад багагүй хугацаа өнгөрлөө. Малчин хүн болохоор ойр ойрхон хот явж, барилдаан үзнэ гэж юу байх вэ. Тиймээс малаа хотолчихоод зурагтаа асаагаад тухтай бөх үзнэ шүү дээ. Хүүгийнхээ барилдахыг харах шиг сайхан зүйл ховор. Хань маань хүүгийнхээ барилдааныг үзэхээс бэргээд байдаг юм. Ер нь бөх хүний аав байх сайхан юм байна. Хүн бүхэн л “Хүдэрбулга начны аав, азийн аварга Хүдэрбулгын аав” гээд намайг сайн хүндэтгэдэг дээ.

Миний хүү Хүдэрбулга багаасаа л бөхийн спортод дурлаж, барилдах хүсэл тэмүүлэлтэй байсан. 13 настай байхдаа бүр илүү бөхөд хорхойсож, бөхийн бэлтгэл хийх сонирхолтой байгаагаа бидэнд хэлсэн. Би бөх сайн мэддэггүй байсан болохоор бага зэрэг цааргалж байв

Төв сайхан нутгийн уул, ус тэгширсэн Өндөрширээт сумын малчин Доржханд, гэргий С.Наранцэцэг нар буянт малынхаа захад тэнүүн сайхан аж төрж байна. Гурван жилийн өмнөөс отор нүүдэл хийж Сэлэнгэ аймгийн Ерөө суманд нүүн очжээ. Хоёр хөгшин  “Энэ жил ч хаа сайгүй л цас зудтай байна. Өвлийн эхэн сар гарахтай зэрэгцээд хэдэн малаа тэжээж эхэлсэн минь онож байх шиг байна. Хэдэн малаа онд эсэн мэнд оруулаад авчихвал болох нь тэр. Хотод байгаа хэдэн хүүхдүүдээ шинэ шөлөөр тасалчихгүй юмсан гэж хичээж, зүтгэж явна даа” хэмээн  цуургаггүй сэтгэлт малчин хүний энгийн сайхан яриа хөөрөө дэлгэсэн юм. Доржханд гуайнх дөрвөн хүүхэдтэй айл. Хүдэрбулга начин айлын бага хүүхэд юм байна.

-Та энэ жилийн улсын баяр наадмаар хүүгээ цолоо ахиулна гэж харж байна уу?

            -Хүүгээ “Бэртэл гэмтэлгүй сайхан барилдаасай” гээд хань бид хоёр байнга л цай, сүүнийхээ дээжийг уул хангайдаа өргөдөг. Давж, унахаас илүүтэй бэртэл гэмтэлгүй байх нь чухал шүү дээ. Хүүг маань бөх сонирхогчид “Сайхан бөх” гээд тойрч хүрээлдэг юм билээ. Олныхоо итгэлийг дааж яваа хүүгээрээ бахархаж явдаг даа, ах нь.

Малаа услачихаад гэртээ ороод зурагтаа асаатал хүү маань Э.Даштай барилдаж байсан гэнэ лээ. Хүүгээ хазайхад нь “уначихлаа” гээд нүдээ аниад нээтэл давчихсан байсан гэсэн

-Та хүүгийнхээ Монгол Улсын начин цол хүртсэн торгон агшныг дэргэдээс нь үзсэн үү?

            -Тэр жилийн хавар их хүнд болсон. Хэдэн малаа онд оруулчих санаатай зүтгэж байгаад миний бие чилээрхээд эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хамт хэвтэж байгаа хүмүүс “Хүдэрбулга Ө.Даваабаатар харцагыг давчихлаа. Дөрвийн даваанд улсын начин Э.Даштай барилдаж байна” гээд шуугиад байсан. Би өөрийгөө хүмүүст “Хүдэрбулгын аав” гэдгээ хэлээгүй байсан. Гэтэл удалгүй хүү маань Э.Дашийг давлаа. Тэр үед л би хүмүүст “Хүдэрбулга миний хүү” гэж хэлсэн дээ.  Хүмүүс “Таны хүү юм уу” гээд л итгэж, ядан байв. Удалгүй тавын даваа эхэллээ. Би яагаад ч юм үзэж чадахгүй байсан. Тиймээс өрөөндөө ороод хэвтчихсэн. Нэг их удалгүй зурагт үзэж суусан хүмүүс бөөндөө өрөөнд орж ирээд “Таны хүү улсын начин цол хүртлээ” гээд баяр хүргэсэн дээ.

            -Хань нь тухайн үед хаана байсан бэ?

            -Хань маань хөдөө мал дээрээ байсан. Малаа усалчихаад гэртээ ороод зурагтаа асаатал хүү маань Э.Даштай барилдаж байсан гэнэ лээ. Хүүгээ хазайхад нь “уначихлаа” гээд нүдээ аниад нээтэл давчихсан байсан гэсэн. Бид дараа нь энэ тухай яриад бөөн инээд болсон доо. Хань маань хүүгээ начин цолны хүртэнгүүд л шууд хот руу гарсан юм билээ.

 

 Ер нь бөх хүний аав байх сайхан юм байна. Хүн бүхэн л “Хүдэрбулга начны аав, азийн аварга Хүдэрбулгын аав” гээд намайг сайн хүндэтгэдэг дээ.

-Хүүгээ начин цол хүртэсний дараа та эмнэлгээс түр хугацааны чөлөө аваад хүүдээ очсон уу?

            -Үгүй ээ. Гар утсаар холбоо барьж баяр хүргэсэн. Ер нь зүгээр сууж байхад л хоёр нүднээс баярын нулимс унаад байдаг юм билээ. Хүү маань начин цол хүртсэнийхээ маргааш эмнэлэг дээр ирсэн. Эмнэлгийнхэн бараг надаас илүү хүү рүү маань баяр хүргэж дайраад байсан. Энэ нь монголчуудын бөхдөө хэчнээн хайртай байдгын илрэл гэж би харсан. Хүү эмнэлгийн үүдээр орж ирэхдээ л “Ааваа хүү нь начин цол хүртлээ” гээд уйлчихсан байсан даа. Би хүүгээрээ бахархаж, уйлаад тэнд яг юу болсон юм бүү мэд. Сэтгэл хөдлөөд их сайхан байсан.

             Доржханд гуай хүүгийнхээ барилдахыг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс үзнэ хэмээн бодож байсан ч арга буюу эмнэлэгт хэвтэж, хүүгийнхээ Монгол Улсын начин болсон торгон мөчийг үзэж чадаагүй байна. Харин түүнд хамт хэвтэж байсан хүмүүс нь “Хүү чинь начин цол хүртлээ” хэмээн халуун, дотноор баяр хүргэж, эмнэлгийнхэн хөл хөөр болон сууцгаасан гэнэ. Тухайн үед түүний гэргий Наранцэцэг  худаг дээр мал усалж зогсжээ. "Одоо л хүү минь барилдах дөхөж байгаа” хэмээн Наранцэцэг гуайг гэртээ ороод зурагтаа асаатал хүү Хүдэрбулга нь дөрвийн давааны барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Даштай барилдаж байжээ. Тухайн үед Хүдэрбулга начныг хазайхад нь уначихлаа хэмээн  сэтгэл түгшиж суусан гэнэ. Харин давахад нь тэнгэр цэлмэх шиг л болж өөрийн эрхгүй уйлж,  нутгийнхаа  уул хангайдаа цагаан сүүнийхээ дээжийг  өргөж, сүсэглэн залбирсан байна. Ингэж л эгэл жирийн малчин айлын отгон хүү улсын начин цол хүртсэн түүхтэй.

 “Бөх хүний аав байна гэдэг ховорхон хувь тавилан юм байна. Төрийн наадамд хүүтэйгээ хамт нэрээ дуудуулдаг. Энэ л  хамгийн сайхан нь юм шүү дээ ” хэмээн Доржханд гуай хэлсэн. Тийм ээ, Бөх хүний аав байна гэдэг. Хүүгээ эр бяртай бөхчүүдтэй энэ тэнцүүхэн барилдаж байгааг харан сэтгэл догдлон суух  юугаар ч илэрхийлэмгүй сайхан байдаг биз ээ. 


УЛСЫН НАЧИН ХҮДЭРБУЛГЫН ААВ Д.ДОРЖХАНД: Хүү маань “Аав аа, би улсын начин боллоо” гээд эмнэлгийн хаалгаар уйлаад ороод ирсэн дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-09 07:24:57
    Төв: ХҮН ЧАНАР МУУТАЙ ТААЛАГДАГГҮЙ БӨХ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-09 07:24:10
    Төв: ХҮН ЧАНАР МУУТАЙ ТААЛАГДАГГҮЙ БӨХ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-03 12:51:09
    Зочин: Улсын наадамд начны цол босгуулсан дүү нь аймгийнхаа 100 жилээр ах та даваарай би тантай барилдахгүй гэж ирийн дарж бгаад давсан ёстой нутгийн дүүгийн жудаггүй л эр хүн дээ !!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-03 11:29:57
    Сонирхогч: Цолны босго давна гэдэг хүний том хувь заяа. Цолонд хүрэлгүй мултарсан аль сайчуудыг хэлэхэв. Хүдэрбулга одоо цагийн начингуудын өнгөлж буй хэсэгт л багтна. Сайн начин. Гэхдээ начин болдог жилийн наадмын 3, 5- ын даваагаа санаж л байх хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-02 18:38:18
    Бөх: Хүдэрбулга сайн начин. Чөлөөтөөр Лхагвагэрэл, Ганхуягаас өмнө хүнд жингийн нэрийг олон жил тахалсан даа. Жингээ тавиад бяр нэмээд сайхан хавтай үздэг болсон. Цолоо ахиулах магадлал өндөртэй л бөх. Доор бичсэн хов базсан п и з д а -д хэлэхэд: Эрийн сүг минь чам шиг ингэж хэл амаа билүүдэж шалчигнаж явах хэрэггүй байдаг юм шдээ. Аймгийн 100 жилд хэн ч түрүүлэхийг хүснэ. Чадалтай нь давна. Батмөнх заан сайн заан. Гэхдээ Хүдэрбулгыг бараагүй л бол бараагүй. Үзэгч олон шударга барилдаан л хүсдэг. Тал засч унаж өгч заваараад байвал монгол бөх новш болно биз! Хүдэрбулга Батмөнхөд өргүй. Ам мэх хийсэн байлаа ч Хүдэрбулгыг буруутгахгүй. Ам мэхэнд орж унаж байгаа бол бөх болоогүй байнаа л гэсэн үг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-02 16:07:51
    Зочин: Ханшаа бич
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-02 14:24:40
    Үнэн: Аймагийн 100 жилээр Батмөнх заан Орхонбаяр арсланг хаячихсан түрүүлэх сэтгэл зүйтэй байхад нь Хүдэрбулга очоод би тантай барилдахгүй гэж хэлээд ирийг дарж ам мэхээр хаячихсанд Батмөнх уурласан Шударга үзье гэсэн бол шударга л үзэх байсан гэж заан ярьсан
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188