• Өнөөдөр 2024-04-28

БАЙЛДАГЧ О.ДЭЛГЭРМӨРӨН: ХҮНИЙ ҮГ ДААДАГ, ХАРИУЦЛАГАТАЙ БОЛЖ ТӨЛӨВШИЖ БАЙНА

                 Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж буй байлдагч О.Дэлгэрмөрөнтэй цэргийн ангийн сургалтын үеэр ярилцсан юм. Модон сандал дээр цэх сууж, сургалт явуулж буй захирагчийнхаа үгийг анхааралтай сонсох хугацаат цэргийн алба хааж буй залуусын нэг тэрбээр СХД-ээс цэрэгт татагджээ. Цэргийн ангид ирээд гурван сар болох гэж буй байлдагчид анх удаа буу барьж, буудах хамгийн сонирхолтой байсан гэнэ. Тэрбээр ангийнхаа онц буудагчдын нэг ажээ.

-Хугацаат цэргийн алба хааж эхлээд гурван сар болжээ. Цэргийн амьдралд дасаж байна уу?

                -Би СХД-ээс цэрэгт татагдсан. Цэрэгт татагдахад сургалтын хугацаа гэж байдаг юм Өвөл учраас галдаа бэлтгэл хийхээр жаахан даардаг байсан. Анх зөв алхаж чадахгүй өрөөлдөж алхана. Өдөр бүр бэлтгэл хийгээд байхаар бага багаар сурдаг юм билээ. Дарга нартайгаа хэрхэн харьцах, яаж зөв илтгэх үү гээд олон зүйл сурсан байна. Одоо бууны задаргаа, угсралт буудлагын хичээл хийж байгаа.

-Цэрэгт ирээд хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь юу вэ?

                -Тавдугаар сард зэвсэгт хүчний марш тактикийн тэмцээн болно. Тус тэмцээний бэлтгэл бага багаар эхэлж байгаа юм.Тэмцээний бэлтгэл л хамгийн сонирхолтой байгаа даа. Хүн бүрийн сэтгэл зүйн байдал өөр байдаг учраас цэргийн амьдрал харилцан өөр байдаг байх. Миний хувьд  багаасаа дотуур байртай сургуульд сурдаг байсан учраас хэт өөрчлөгдсөн зүйл байхгүй. Надаас хэдэн насаар ах эсвэл дүү хүмүүстэй нэг баг болж байх сайхан байгаа. Хүнтэй нөхөрлөж, олон зүйл сурч байна.

-Буу угсарч, буудаж үзэх ямар байсан бэ?

                -Хээрийн сургалтын төвд очиж, буудлага хийх хамгийн сонирхолтой байсан. Онц буудагч болсон.  Өөрийгөө буудаж чадахгүй байх гэж бодсон. Буу бариад байгаа онох, хонгио нь унах чимээ хамгийн таалагдсан.

-Сургалтын үйл ажиллагаа хийж байгаа гэсэн. Ямар хичээл орж байсан юм бэ?

                -Дарга, захирагч нартайгаа яриа хийж байсан юм. Цэрэгт ирээд буу задаргаа угсралт, магазин сумлах сургалтад хамрагдсан. Төлөвлөгөөний даруу англи хэлний хичээлд сууж байгаа.

-Хугацаат цэргийн албанд татагдаж байж ойлгосон зүйл бий юү?

                -Цэрэгт татагдаагүй байхдаа илүү эрх чөлөөтэй, хэтэрхий назгай байж дээ гэж бодох болсон. Цэрэгт бол бүх зүйл цагийн хуваарийн дагуу байдаг. Байнга бэлтгэл хийх жаахан хэцүү санагдаж байсан ч одоо дассан. Хүний үг дааж сурч байна даа. Цэргээс халагдсан ч хүний үг даадаг, юмыг хойшлуулахгүй, түргэн шуурхай хөдөлдөг болж төлөвшиж байна.

-Гэрийнхэн нь эргэлтээр ирсэн үү. Тэднийгээ хэр санаж байна?

                -Гэрийнхэнтэйгээ тангаргийн баяраар болон саяхан эргэлтээр ирэх үед нь уулзсан. Хэдхэн хоногийн өмнө ирсэн болохоор одоохондоо санаж амжаагүй л байна. Багаасаа дотуур байртай сургуульд сурсан учраас гэрийнхнээсээ хол байгаад дасчихсан юм. Би найз охингүй учраас  цахим сүлжээнээс хол байх төдийлөн хэцүү биш. Харин манай ангийн найз охинтой цэргүүд үе үе дуугаа хураагаад, юм бодоод суучихна. Очоод ярилцахаар “Найз охиноо санаад , хэцүү байна” гэдэг. Манай анги штабын даргын тушаалаар сард хоёр удаа холбоод орж утсаар ярьдаг юм. Надад бол болж байгаа.

-Хугацаат цэргийн албаа хааж дуусгаад хийхээр төлөвлөсөн зүйл бий юү?

                -Би “Этүгэн” их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа цэрэгт татагдсан. Албаа хааж дуусаад сургуульдаа үргэлжлүүлэн сурч төгсөнө.

 


БАЙЛДАГЧ О.ДЭЛГЭРМӨРӨН: ХҮНИЙ ҮГ ДААДАГ, ХАРИУЦЛАГАТАЙ БОЛЖ ТӨЛӨВШИЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-17 16:55:03
    Уранчимэг.: Миний дүү мундаг байна. Эр цэргийн албаа амжилттай хаагаад ирээрэй.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188