• Өнөөдөр 2024-05-03

АРДЫН ЖҮЖИГЧИН Ц.БАТЧУЛУУН АГСНЫ ГЭРГИЙ Б.АЛТАНТУУЛ: Үүсгэн байгуулсан морин хуур чуулга нь төрийн дээд Чингис хаан одон хүртсэнд хань минь тэнгэрээс хараад баярлаж байгаа байх аа

2023-11-19,   17181

        Морин хуур чуулга Чингис хаан одон хүртсэн энэ өдрүүдэд монголчууд Ардын жүжигчин, алдарт морин хуурч, удирдаач Ц.Батчулуун эрхмийг үгүйлэн санаж байгаа нь лавтай. Анх санаачлан байгуулж, хөгжүүлэн, төлөвшүүлсэн энэ чуулгаа дэлхийд хүртэл нь хөтөлж, Монголын хөгжмийн зохиолчдын оюун санааны олон сайхан бүтээл олон улсад гарах замыг нээсэн гавьяа түүнийх билээ. Мөн Монгол болон Оросын хөгжмийн зохиолчдын томоохон бүтээлийг морин хууранд зохицуулж, найруулсан, олон сайхан мэргэжлийн морин хуурчдыг бэлтгэсэн гээд яриад байвал морин хуур хөгжимд оруулсан түүний хувь нэмэр дуусашгүй их ээ. Нэгэн насаа энэ хөгжмийн төлөө зориулсан шиг зориулж, Монголын томоохон хөгжмийн зохиолчдын морин хуурд зориулсан бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд тоглож байсныг ч мартах аргагүй. Энэ их гавьяа зүтгэлийг нь дэлгэн дурсаж байгаа энэ өдрүүдэд бид түүний гэргий Б.Алтантуултай ярилцлаа.

-Сайн байна уу. Морин хуур чуулгад Чингис хаан одон хүртээлээ. Танд болон танай хамт олонд халуун баяр хүргэе. Таны хувьд “Энэ сайхан үйл явдлыг хань минь харсан бол” гэж бодож, үгүйлж суугаа болов уу?
 
       -Монгол бахархлын өдөр, Эзэн Чингис хааны мэлмий гийсний 861 жилийн ойн энэ сайхан өдөр төр засгаас өвөг дээдсээс өвлөсөн морин хуур гэж гайхамшигтай хөгжмийг анхааралдаа авч дээдлэн энэ сайхан шагналыг хүртээж байгаад манай гэр бүл болон хамт олны хувьд, Монголын соёл урлагийн салбарынхан болон монголчуудын хувьд үнэхээр бахархлын өдөр. Хамтран зүтгэгч, ханьтай минь хамт уран бүтээл туурвиж байсан хүмүүс баяр хүргэж байна. “Энэ сайхан үйл явдлыг харсан бол” гэж мэдээж бодолгүй яах вэ, өөрийнхөө эхлүүлсэн энэ сайхан үйл хэргийг өндрөөр үнэлж байгааг өөрөө харсан бол их баярлах байсан. 
   -Анх Морин хуурын чуулгыг 1992 онд Хөгжим бүжгийн танхимд үүсгэн байгуулж байсан юм билээ. Ц.Батчулуун морин хуурчийн хувьд үүсгэн байгуулж байсны тухайд жаргал, зовлон, бэрхшээл гээд бүгдийг л туулж ард нь гарсан байх?
 
        -Мэдээж анх үүсгэн байгуулж байсан цаг үе их хүнд. Ардчилал дөнгөж эхлээд нийгмээрээ картын бараанд орж, хүнс хомстсон, эдийн засаг хүнд хэцүү байсан үед Морин хуур чуулга байгуулахаар ярьж байлаа. Тэгэхэд хүмүүсийн дунд  “Ийм хүнд хэцүү үед зарим урлагийн байгууллага бараг тарж байхад юу шинээр юм байгуулах вэ” гэсэн хандлага ч байсан. Гэсэн ч хань минь энэ бүхнийг үл ажран чуулгаа байгуулахаар зориглож байсан. Анх Хөгжим бүжгийн сургуулийн нэг өрөөнд шинэ залуу хүүхдүүдийг цуглуулаад, өдөр шөнөгүй бэлтгэлээ хийж байв. Хүүхдүүдийн ихэнх нь хөдөөнөөс ирсэн, гэрээсээ хол, хичээлийнхээ хажуугаар багштайгаа бэлтгэл сургуулилтаа хийгээд эхэлж байсан. Тэр цаг мөч эргээд бодоход хэцүү ч гэсэн хань минь шавь нартайгаа жаргал, зовлонгоо хуваалцаж явсан хамгийн сайхан үе нь. Чуулгын удирдагчийн хувьд уран бүтээлийн бодлого, бүтэц бүрэлдэхүүнийг бий болгох, тоглолтын хувцас хунараас эхлээд л бүхнийг зохицуулж, олон асуудалд өдөр бүр оюунаа чилээж байсан. Мөн хөгжмийн зохиолчдын зарим бүтээлийг морин хуурд зориулж хөрвүүлэх, найруулах, багшийнхаа ажлыг хийнэ гээд толгой өндийх завгүй цаг үеийг өнгөрөөсөн дөө.  
 
-Анх хэрхэн морин хууртай холбогдсон байдаг юм бэ?
 
        -Хөгжим бүжгийн сургуулийн морин хуурын ангид элсэн орж, алдарт морин хуурч Г.Жамъян гэж агуу хүний шавь болсноор морин хуур сурч эхэлсэн. Морин хуурын ангид ороход чиглүүлсэн хүн бол өргөж авсан ээжийнх нь эгч. Хань минь айлд өргөгдөж, аав, ээж, ээжийнхээ эгч гээд гурван сайхан буурайн гар дээр өсөж хүмүүжсэн байдаг. Бага байхад нь алдарт хөөмийч Г.Чимэддорж, Ардын жүжигчин С.Гэндэн гэх урлаг соёлын эрхмүүд аавынхтай нь нэг байр. Аавыгаа дагаад тэдний урлаг соёлын ярианаас ч сонсдог байсан тухайгаа ярьдаг байсан. Тэгээд ээжийнх нь эгч Хөгжим бүжгийн сургуульд шалгалт өгөх зар сонсож, мөн ханийн минь дотны найз нь морин хуур руу хөгжимд чиглүүлж өгсөн байдаг.
        Тэгээд ээжийнх нь эгч хөтөлж аваачиж, шалгуулаад л тэнцэн орж байсан түүхтэй.
 
 
-Төгсөөд Ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр очсон юм билээ?
 
     -Тийм ээ, тухайн үед Ардын дуу бүжгийн чуулгад очиход мэргэжлээрээ ажилладаг хүн их цөөн байсан. Сургууль төгсөөд очиж байгаа хүний анхдагч нь гэж хэлж болно. Нэг ёсондоо ханиас минь өмнө чуулгад очсон хүмүүс өөрсдийн авьяас чадвар, гэр сургалтаар хөгжмөө эзэмшсэн байсан. Тиймээс тухайн үед гоцлол тоглох зэрэг голлон ажиллаж байсан. 
 
-Морин хуур хөгжмийн юу нь Ц.Батчулуун гэх хүнийг татаж, үнэнчээр амьдралаа зориулах зүйл нь болсон юм бол?
 
    -Өөрийнх нь хүсэл сонирхол бий. Дээрээс нь Г.Жамъян гэж агуу хүний шавь болсон болохоор итгэл найдварыг нь алдаж болохгүй. Амьдралаа авч явж байгаа мэргэжлээ хүүхэд ахуй наснаасаа олж авч байгаа учир түүндээ тууштай байхаас өөр аргагүй. Багш нь ч их өндөр шаардлага тавьдаг байсан.
 
-Анх та ханьтайгаа хэрхэн танилцаж байсан юм бэ?
 
     -Би 1982 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгсөөд Ардын дуу бүжгийн чуулгад хувиарлагдан очсон. Тэгэхэд Ц.Батчулуун уран бүтээлээ хийгээд, чуулгын гол бүтээлийг хөгжимддөг, өөрөө мөн тоглолтын удирдаачаар ажилладаг, зохиол бүтээлийг нь найруулан бичдэг байлаа. Ханийн минь сэтгэлийн дуудлага “Ийм сайхан охин төгсөөд иржээ, авьяастай хүүхэд байна “гэж намайг олж харсан байх. Тэгээд л ханилж сууя гэж бодсон байх даа. Тухайн үед ахмад хөгжимчид шинэ хүмүүсээ халамжлан хүмүүжүүлж зааж сургадаг үе байлаа. Тэгэхэд Ц.Батчулуун надад зааж сургаж, орой үдэш хоёул сууж уран бүтээлээ ярьдаг байж байгаад л надтай суух шийдвэр гаргасан. Тухайн үед намын хариуцлагатай хүн байлаа. Тэгээд урьд нь амьдралтай байсан учир хоёр дахь амьдралаа зохионо гэхэд намаас арга хэмжээ авах уу, нутаг заагдах уу гэх хоёр сонголтыг өгөхөд, “Би хөдөө орон нутаг руу явья” гээд Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт хоёр жил гаруй ажилласан. Тэнд байх хугацаандаа Баянхонгорын театрыг хөл дээр нь босгож, чамгүй зүйлийг хийсэн. Тэндээс чуулга байгуулья гэх бодлыг ч тээсэн байх. Тэгээд л тэр эрч хүчээрээ буцаж ирээд, чуулгадаа оролгүйгээр Хөгжимт бүжигт багшилж эхэлсэн.
 
-Таны хувьд ханийгаа анх юу гэж харж байв, ямар мэдрэмж төрж байсан бэ?
 
          -Их хөдөлмөрч, уран бүтээлч, ажил дээрээ өнждөг хүн байсан юм. Тухайн үед хариуцлагатай ажил хийдэг хүний хувьд гэр бүл тогтворгүй байх гэдэг хүнд зүйл. Тэгээд өөрийнх нь зүрх сэтгэлийн шийдвэр нь тийм байсан болохоор би ч мөн түүнийг нь дагасан. Ээж, аав минь тухайн үед дургүй байсан л даа. Гэхдээ “Би энэ асуудлыг өөрөө шийднэ” гэж байлаа. Хань минь чуулгаа байгуулаад хамтдаа л байя гэсэн сэтгэлийн дуудлага байсан шиг байгаа юм. 
 
-Үг дуу цөөтэй хүн  байсан уу, эсвэл нээлттэй юу?
 
        -Айхтар дуугүй хүн биш, хэлэх үгээ нээлттэй хэлнэ, шавь нартаа өндөр шаардлага тавина, энгийн үед найз, аав шиг нь л ханддаг. Хичээлээ дуусаад шалыг нь угаалгах, барилдуулах байдлаар дотно харилцана.
 
-Хань нь танд уран бүтээлчийн нь хувьд магтаал, сайхан үгийг зөндөө хэлж байсан байх. Сэтгэл зүрхнээс тань огт мартагддаггүй тэр сайхан үгээсээ та хуваалцаж болох уу?
 
     -Удирдаач, хөгжимчин хоёр гэдэг удирдаачийн үгээр явна. Тухайн үед тэр том чуулгын хөгжимчин болоод очсон хүн чинь хариуцлага өндөр. Тэгээд өөртөө их шаардлага тавина, хөгжмөө ч их давтана. Алтан үеийн мундаг дуучид ид дуулж байлаа шүү дээ. Тэгэхээр агуу дуучдын хөгжмийг тоглоно гэдэг том хариуцлага. Хажуугаар нь Ц.Сэвжид гуай зэрэг агуу хүмүүсийн бүжгийн хөгжмийг тоглоно. Дээрээс найрал хөгжим гээд олон зүйл хийх шаардлагатай байсан. Тийм болохоор их давтана. Манай хүн ч мөн завгүй ажил дээрээ сууж л байдаг байсан. Нөгөө талаар удирдаач, энэ том хүний эхнэр болчихоод урдах хөгжмөө тоглож чадахгүй байна гэдэг хэцүү шүү дээ. Тиймээс их л хичээдэг байв.
 
-Харин ханийн хувьд ямар сайхан үгийг хэлж байсан бол?
         -Намайг айхтар магтдаггүй юм. Харин "Миний хань эдийн шуналгүй, байгаагаараа даруухан, олон таван үггүй" гэдэг байсан. 
-Ямар зан чанартай хүн байв?
 
     -Их хошин, бусдын төлөө сэтгэлтэй, зорьсон зүйлийнхээ ард гарч санаа нь амардаг, шаардлага өндөр шаардлагатай, хариуцлагатай хүн байсан. Тухайлбал, орой үдэш шавь нартайгаа юм уу найз нөхөд нь ирээд, шөнө орой, үүр цайтал сууж байхад өглөө ажилдаа очих цагтаа очно. Хэзээ ч "Нойргүй хоносон, маргааш би унтана" гээд хэвтэж байдаг хүн биш байв. 
 
-Хөгжмөө тоглож байхдаа аз жаргалтай байдаг байсан байх. Юунд бухимдаж байсан бэ?
 
       -Анх чуулгаа байгуулж байхдаа хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүдийг яах бол,  гэр орноосоо хол хэцүүдэх болов уу гэж санаа нь зовдог байсан. Багш нь хажууд нь байж мөн нөмөр нөөлөг болоод бүх зүйлийг нь зааж сургасан болохоор даваад гарсан. 
 
-Г.Жамъян багшийнхаа тухай их ярдаг байв уу?
 
         -Багшийгаа их ярьж, хүндэлнэ. Багш минь миний аав гэдэг байлаа. Багшийнхаа хуурдсан бүтээлийнх нь нот, бичлэгийг нь оруулаад ном гаргасан. Мөн чуулга байгуулахдаа, ер нь бүх л зүйлд багштайгаа хамт байсан даа.
 
-Д.Түвшинсайхан удирдаач Чингис хаан одон гардан авсны дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энэ бүх зүйлд багш минь байхгүйд л гунигтай байна" гэж байсан. Багшийгаа ч их ярьдаг юм билээ?
 
     -Тэгэлгүй яах вэ, ханийн минь гарын шавь шүү дээ. Бүх л жаргал, зовлонгоо хамтдаа хуваалцаж байсан. Багш нар аймаг, орон нутгаар явж хүүхдүүд элсүүлж авдаг шүү дээ. Тэгэхэд л Д.Түвшинсайханыг Өвөрхангай аймгаас элсэлтийн шалгалтаар элсүүлэн авчирч байсан. Тэгэхэд аав нь "Хүүг минь аав шиг нь хажуудаа авч, зааж сургаж яваарай" гэж захиж байсан юм билээ. Сурагч байхаасаа л багштайгаа хамт байсан. Түвшээд багштайгаа ижил зүйл олон бий. Шулуун шударга, хэлэх үгээ хэлнэ. Морин хуурын чуулгыг их сайхан авч яваа.
 
-Чуулгадаа үнэхээр ч итгэлтэй сайн шавь нар бэлтгэж үлдээсэн нь өнөөдрийн амжилтуудаас нь тодорхой харагдаж байдаг?
 
       -Тийм ээ, Д.Түвшинсайхан, Уугантуяа нар минь л өнөөдөр чуулгынхаа бүх зүйлийг хариуцаж, сайхан үргэлжлүүлж байна. 
 
-Ярилцсанд их баярлалаа.
 
   -Баярлалаа.

АРДЫН ЖҮЖИГЧИН Ц.БАТЧУЛУУН АГСНЫ ГЭРГИЙ Б.АЛТАНТУУЛ: Үүсгэн байгуулсан морин хуур чуулга нь төрийн дээд Чингис хаан одон хүртсэнд хань минь тэнгэрээс хараад баярлаж байгаа байх аа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 23
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-27 21:52:06
    Зочин: Хүний амьдралын урд түүхийг бичээд бгаа хүмүүс эргүү юма. Тэр хүн хүссэн амьдралаараа сайхан амьдраад дууссан бхад одоо яриад балайрч байдаг. Туулын буруу юу бгаа юм. Хүн хүнээ хүндлэж сураарай . Хэн мөнх биш. Хүссэнээрээ амьдарч дуусга
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-29 17:37:18
    Tungalag : Morin khuur chuulga baiguulsan gaviyag ni unelj Chingis khaan odong ugch baigaa ni nudee olson shagnal bailaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-21 18:28:25
    Уран: Олон жил ханилан 3 хүүхэд төрүүлж, талийгаачийг гавьяат жүжигчин болтол нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, ар гэрийг нь авч явсан анхны хань Эрдэнэцэцэг даруу төлөв учир дуугуй л байна даа. Өөрөө болон хүүхдүүд нь сайхан амьдарч байгаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-20 12:04:08
    А.Дэлгэрмаа : Халуун баяр хүргэж, дэлхийн тавцанд улам бүр нэрээ дуурсгаж явахыг ерөөе. Үнэхээр гайхалтай сайхан уран бүтээлчид, сайн багшийн сайн шавь нар.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-20 08:15:46
    Zaagi: Ene ger buliinh n huntei uulzmaar bna yaj holbogdoh ve tuslaach
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-20 08:15:29
    Zaagi: Ene ger buliinh n huntei uulzmaar bna yaj holbogdoh ve tuslaach
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-20 08:15:08
    Zaagi: Ene ger buliinh n huntei uulzmaar bna yaj holbogdoh ve tuslaach
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-20 07:03:49
    Д.Баянжаргал: Морин хуурын чуулга энэ эрхэм шагналыг хүртсэн нь зүй ёсных.Харин одооны улс өмнөхөө мартахгүй, хүндэтгэж яваа биз гэж найдаж байна.Морин хуурын аялгуу сонсохоор нэг их сайхан болоод сэтгэл онгойх шиг болдогсон. Чуулгынханд баярлалаа, амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-20 05:35:50
    Балганы Батбаяр: Монгол улсын нэр хүндийг өндөрт өргөж морин хуурын эгшигээр Монгол болон Дэлхийн томоохон хотуудын тайзан дээр тоглон олон хүний сэтгэлийг баясгаж их хөдөлмөрлөсөн хамт олонд баяр хүргэе. Мөн гэр бүл үр хүүхэд хат олонд нь эрүүл энх аз жаргалыг хүсье. Шагнал нүдээ олжээ. Урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-19 20:48:37
    ЭНХТАЙВАН: Монголын хамгийн мундаг морин хуурч 106 айлын орон сууцанд 1970..аад оны үед Цэнд ахынд орж сонирхдог байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-19 15:03:43
    Zochin: Hunii ger bul salgaad huuhduudiig n unchruulsen avgai nar neeh hudlaa setgeliin duudlaga, amidralyn zurag tiim bsan ntr baahan bla bla yarinaa. Ene chavgants n huuhed gargasiimuu.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-19 12:30:14
    Дорноговь аймаг. Т Насанцэцэг: Танай чуулга Их эзэн Чингис хааны одон хүртсэнд баяр хүргэё. Ардын жүжигчин Ц Батчулуун ах гэргий Алтантуул нарын гэр бүл оюутан бидний бахархал байв. Алтан туулдаг жаргал бүхний дээд эрүүл энхийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-19 11:59:25
    Монголжин: 2008 онд сонгуулийн дараа үймээнээр Морин хуурын чуулгын байр шатаж тэнд байсан зүйлс шатахад Батчулуун агсан шатсан зүйлсээ барьж мэгшин уйлж ярилцлага өгч байхад нь харж сэтгэл өмөрч хандив өргөж байлаа. Сайхан төрмөл авьяастай ухаантай шунал үгүй хүмүүс харахаас л гоё. Сайн үйлс дэлгэртүгэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-19 11:59:23
    Монголжин: 2008 онд сонгуулийн дараа үймээнээр Морин хуурын чуулгын байр шатаж тэнд байсан зүйлс шатахад Батчулуун агсан шатсан зүйлсээ барьж мэгшин уйлж ярилцлага өгч байхад нь харж сэтгэл өмөрч хандив өргөж байлаа. Сайхан төрмөл авьяастай ухаантай шунал үгүй хүмүүс харахаас л гоё. Сайн үйлс дэлгэртүгэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-18 22:41:27
    Зочин: Өмнөх нь эхнэр хүүхэд нь хаа явдаг юм болдоо хөөрхий
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-18 15:13:48
    zochin: Altantuul g mednee Dornogowiin Mandah sumiin hariyat barag hvn bvrl Batchuluunii aaw TSend guaind honoj umjin tsuwartsgaadag bsansan saihan 3 hugshin bsan yum hvnii amidraliiig odoo bid shvvged yahawde tuhain vedee bolj l bsan hereg ymarch bsan Altantuultai suugaad amidralni uruudaagvimshvv 2 huurhun ohinni haa ywaa bol / ednar tuwshin saihan ******** aranshintai uls bsansan ..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-18 12:15:17
    Иргэн: Хүний амьдралыг салгаж өөрийгөө бодсон авгай ямар л өөдтэй хүн байв гэж...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-18 12:15:04
    Иргжн: Хүний амьдралыг салгаж өөрийгөө бодсон авгай ямар л өөдтэй хүн байв гэж...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-18 10:56:40
    Irgen: Uud bolsnih ni daraahan ehner tuuld ni "odoo Batchuluun bhgui bi bn" gej tuvshinsaihan heleed ehner tuulig ni uiluulj bsn gdg. Gehde chuulgaas uur ochih gazargui bolohor deerlehuled yvahgui ch yah bile ter amitan
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-18 09:58:25
    Зочин: Тийм шүү харж байгаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-18 09:39:37
    Уран бүтээл: Жинхэн авьяслаг уран бүтээлч байсан шүү.Аугаа хүн эгэл даруухан байж мөнхийн уран бүтээл бүтээгээд харван оддог юм бна даа.энэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-17 18:19:50
    гайхашрагч: батчулуун асаны үед маш сайхан эгшиглэнтэй байсан .одоо тэгж чадаж байгаа болов уудаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-17 11:14:29
    turuu: saikhan humuusiig dursaj yawah heregtei...
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188