• Өнөөдөр 2024-04-29

УЛСЫН АРСЛАН М.БАДАРЧИЙН АХ Д.ГАЛХҮҮ: ДҮҮГЭЭ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ ГЭДЭГТ ОГТХОН Ч ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА

2023-09-11,   9831

     Үндэсний их баяр наадамд 512 хүчит бөх зодоглосноос Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул М.Бадарч түрүүлж, улсын арслан цол хүртсэн билээ. Улмаар улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс шинжилгээ авахад М.Бадарчаас допинг илэрсэн гэх дуулиан гараад буй. Тэгвэл бид нийгэмд үүссэн дуулиан хийгээд М.Бадарчийн хүүхэд нас нь хэрхэн өнгөрч, бөхөд хорхойссон талаар түүний үеэл ах Д.Галхүүтэй ярилцлаа. 

-Сайхан намаржиж байна уу, та. Энэ жил Архангай аймаг Үндэсний баяр наадмын түрүү бөхтэй болж, сайхан наадлаа. Тэр тусмаа Цэнхэр сумын уугуул М.Бадарч Үндэснийхээ баяр наадмаар цол нэмж, улсын арслан цол хүртсэн. Та бүгд дүүгийнхээ дээлийн захыг мушгиад л хүлээж байв уу?

     -Сайхан намаржиж байна. Би М.Бадарч арслангийн үеэл ах нь байгаа юм. Ёстой л дээлийнх нь захыг ханзартал мушгиад сууж байлаа. Энэ жил манай аймгийн 100 жилийн ой болж, дүү минь Үндэсний баяр наадамд түрүүлсэнд манайхан том, жижиггүй баяртай, сэтгэл дүүрэн байна. 

-М.Бадарч арслангийн бага нас хэрхэн өнгөрсөн тухай бидэнтэй хуваалцахгуй юу?

    -М.Бадарч маань таван ах, нэг дүүтэй, долоон сайхан хүүтэй айлын дунд хүү. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Орхон голын хөндийд түүний бага нас өнгөрсөн. Орхон баг нь Баянхонгор, Өвөрхангай аймгийн заагт оршдог сумын төвөөс алслагдсан Хангайн уулархаг бүсийн үзэсгэлэнтэй нутаг байдаг юм. Манай М.Бадарч бага байхын их хөдөлгөөнтэй, хөдөлмөрч хүүхэд байсан. Ах нар нь цөм барилдана. Тэдэнтэйгээ өдөржин ноцолдож, барилдана. Түүний ээж, аав, ах дүү нар нь нутаг, усандаа хүндлэгдсэн хэзээний хөдөлмөрч хүмүүс дээ. Манай өвөө Цэнхэр сумаас хамгийн анхны том цолыг хүртсэн аймгийн заан Бадарч гэдэг хүн байсан юм.  М.Бадарчийг төрөхөд өвөө минь аймгийн заан цол аваад түүнийгээ угаахдаа “Ахынхаа нэрийг аваарай, улсын том цолонд хүрсэн сайн бөх болоорой” хэмээн ерөөж байсан гэдэг. Би  М.Бадарчийг улсын заан цолонд хүрэхэд нь их баярлаж бэлгээсэн. “Өвөөгийн минь нэрийг дүү минь улсын цолонд хүргэлээ шүү дээ” гэж одоо ч баярлаж сууна. 

-М.Бадарч ямар зан араншинтай хүүхэд байсан бэ?

     -Манай Бадарч нэг л зангаараа байж чаддаг сайхан сэтгэлтэй хүүхэд. Надтай их ойр. Асуух, зөвлөх зүйл гарвал над руу байнга ярина. Танихгүй хүнд  ихэмсэг зантай юм шиг хэрнээ ойр байвал тийм биш. Орхон багийн бага сургуульд ах нартайгаа гуна унаад л явдаг хүүхэд байлаа. Үеийнхээ хүүхдүүдээс нэлээд биерхүү ч байсан. Сарлаг унаад сургуульдаа явдаг байсан хүүхдийг улсын наадмын түрүү бөх болчихно гэж хэн ч төсөөлөөгүй биз. 

    Багын л “Би том цолтой бөх болно” гэж ярьдаг байсан хүүхэд өнөөдөр мөрөөдөлдөө хүрчихсэн, цолондоо дүүрч барилддаг сайн бөх болсонд баяртай байна. Ах нартайгаа л барилдаж, бөх болох эхэллээ тавьсан. Дунд сургуулиа төгссөний дараа хэсэг ээжтэйгээ мал малласан. 2010 онд манай суманд Д.Хишигдорж заан очиж байсан юм. Тэр үедээ улсын том цолтой бөх ирж байгааг бэлгэшээж том ах нь дүүгээ дагуулж очиж, шинжүүлж байсан гэдэг. Тэгсэн Д.Хишигдорж заан “Намар Улаанбаатар хотод хүрээд ирээрэй” гэсэн гэдэг.  Тэр намраа хот орж Л.Болдбаатар багшид шавь орсон доо, дүү минь. 

-Бөх болох бэлтгэлээ хийж эхэлснээс ердөө хоёрхон жилийн дараа цол авсан гэдэг байх аа?

     -Тийм ээ, хотод бэлтгэл хийгээд хоёр жилийн дараа буюу 2012 онд аймгийн арслан цол хүртэж байсан. Их өөдрөг үзэлтэй, гарсан амандаа хүрдэг хүн гээд хэлчихэд болно. Аймгийн арслан болдог жилээ сумандаа ирж, барилдаж байсан юм. Наадмын эхний өдөр сумандаа хоёр давчихаад гурвын даваа эхлэхийн өглөө манайд унтаж байна. Би ч сэрээгээд наадмын талбай руу нь явууллаа. Гурвын даваа ч эхэллээ, удалгүй Бадарч уначихдаг юм. Тухайн үед нь би “Чи бэлтгэл сургуулилалтаа хийлээ гээд л хотод сураад байх юм. Энэ жил ядаж сумын цол хүртчихье гэж бодсонгүй юу. Эртхэн босоод биеэ халааж байхгүй” гээд жаахан зэмлэлээ. Тэгсэн “Зүгээр ээ ах аа, дүү нь энэ жил аймгийн цолонд хүрнэ шүү дээ” гээд инээж байсан. Тухайн үед нь би “Суманд түрүүлэхгүй хүн яаж аймагт түрүүлэх вэ” гээд л өнгөрч байсан. Сумын наадмаас хоёр хоногийн дараа аймгийн наадам болж, дүү маань аймгийн арслан цолтон болж байлаа. 

-Үндэсний баяр наадамд түрүүлсэн болон шөвгөрч үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг уламжлалтай. Энэ жил нэг бөхийн сорьцоос допинг илэрсэн. Түүнийг улсын арслан М.Бадарч байх магадлалтай гэх дуулиан дэгдээд байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа бол?

      -Би ийм мэдээлэл гарахтай зэрэгцээд л өөртэй нь холбогдож асуусан. Тийм зүйл хэрэглээгүй гэж байна лээ. “Сайн барилдаад байхаар нь атаархсан хүмүүс хоол, унданд нь элдэв зүйл хийчихээгүй байгаа даа” гэж санаа зовох юм. Манай Бадарчийн ах, дүү нар бүгд л гэрийн хүмүүжил сайтай, элдэв хорт зуршилгүй сайн хүүхдүүд. Ээждээ хайртай, бүгд л ээжийнхээ үгнээс гарахгүй. Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна гэдгийг мэдсээр байж тийм зүйл хэрэглэнэ гэж байхгүй. Би ч дүүгээ допинг хэрэглээгүй гэдэгт нь эргэлзэхгүй байна. Дүүдээ итгэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

     -Баярлалаа 

 

УЛСЫН АРСЛАН М.БАДАРЧИЙН АХ Д.ГАЛХҮҮ: ДҮҮГЭЭ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ ГЭДЭГТ ОГТХОН Ч ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-12 20:02:03
    Юмжирдулам минь дээ: Оюунболдын шээсний шавхруун дээр Бадарчийг шээлэчихэж дээ л гэж арай шаахгүй юм даа. Сумьяабазараа худлаа шаашаар яваад сайд болчих юм даа чи..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-12 12:23:30
    ТҮРҮҮЛЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ: БАДАРЧ ДОПИН ХЭРЭГЛЭЭГҮЙ. БЯМБА ОТГОН ТЭР ЦОЛЫГ НЬ АВАХГҮЙ БАЙХАД БОЛОО
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-12 10:35:23
    Доржбат: Яахавдээ. Ах нь юм болохоор ярилцлага авна гээд шахаад байхаар нь ямар дүүгээ допинг хэрэглэсэн байх гэлтэй биш. Ингэж л хэлнэ шүү дээ. Гайхаад байх юм алга. Оюунболд тэрижил ямар байлаа. Галзуу бар шиг л байсан. Бадарч цахилгаантай юм шиг нөгөө бөх нь тогнд цохиулсан юм шиг үсрээд л өөрөө үсчээд л байсан. Хэрэглэсэн байхоо. Б шинжилгээнийхээ хариуг л хүлээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-12 02:38:09
    Зочин: Хэрэглээгүй нь үнэн байхаа.Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авч ер нь яадаг юм ямар үндэсний бөх олон улсын хэмжээний спортын төрөл биш.Монголчууд жинхэнэ л наадмаа үзэж дархлаагаа дэмждэг сайхан уламжлалтай улс гэтэл жил бүр лл түрүү бөхийг маань допинг хэрэглэсэн ггэж бидний дархлааг унагах ажил явагдах нь хир үнэнд нийцэхгүй вэ.Тэгээд ч монгол хүний шээсийг Солонгост аваачиж шинжлүүлээд байхдаа ч яахав дээ .Хатанбаатар эмчийн гэр бүлийн тоглоом юм бишүү айн.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-11 21:48:13
    Зочин: Энэ дүүдээ хичнээн итгээд яах вэ дээ, шинжилгээний дүн л шийднэ ш дээ, одоо сүүлдээ хоол унданд нь юм хийсэн гэх нь л дээ, хэн юу хийснийг ь хэлчихэж чадах л юм байх даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-11 20:47:20
    eee: im neg tag dali ******** nar ******** negere bhinma mal min chi tsag urgelj hamt bj yu idej uhig n sulin 6 jil hara yu… shasan gulug min hire unertuled mururu umhi amlad suj bai bi bol tegj bododj bna bi medej bna ged hutsad gulugrud bhinma ******** min teged nad buh nertei malnudas chin bi heregled amjilt gargasan n unen ged shudargar huleh hun chanartai mongol undesni buhu gesen hun bdag yumu mu laruf bugd l taria dopingo shahad l barildaj bga shde
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-11 18:45:25
    Зочин: Хоол унданд нь хэн хийгээд сууж байхав дээ хэнийг гүтгэх гэж бгаа юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-11 15:22:38
    Зочин: Тэр шинжилгээ авдаг гэж байгаа авгайн зурагтаар ярьж буйг хар даа. Өөрөө ч шилэнд нь допинг дусаачиж болохоор юм ярьж үзүүлж байна шүү дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-11 11:18:00
    zochin : unun yum uneneeree saihan shd olon ulsiin itgemjlegdsen delhiid tsuuhun bdag laboratorid hiisen shinjlgee shuu dee...ichij uhmeer nutgiihaa 100 jiliin oid zoriulj ulsiin naadmiin turuug avah bashir arga l bsan bh gej bodoj bna
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-11 09:51:46
    бөх сонирхогч: допинг илэрсэн бөхчүүд бусдаас буруугаа хайгаад байдаг тэнэг мангар гарууд шүү өөрсөдөө өөрийнхөө зовлогонд хэрэглэчихээд өөр хамаагүй хүмүүсрүү дайраад байдаг толгой нь олгой болсон бөхчүүдээ гэж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-11 09:35:13
    ӨНӨРӨӨ: ОЙР ДОТНЫ ХЭН Ч БАЙСАН ИЙМЭРХҮҮ Л ЮМ ЯРИНА
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188