• Өнөөдөр 2024-05-19

Б.СҮМЭНХУАР: БАГААСАА СОНСОЖ ӨССӨН МОНГОЛЫН ШИЛДЭГ ДУУЧИДТАЙ НЭГ ТАЙЗАН ДЭЭР ЗОГСОХ МӨЧ БАХАРХАЛТАЙ БАЙСАН

“Орхиоч өчигдрийн гунигаа

Мартаач чамайг зовоосон бүхнээ

Хайлаач миний хүслийн хүү минь

Умбаач миний хайрын нууранд” хэмээн дээлээрээ гоёж, тайзан дээр цоглог бүжиглэн дуулж буй нь олонд хүртсэн ӨМӨЗО-ы дуучин Б. Сүмэнхуартай ярилцлаа. Тэрбээр багаасаа дуулах дуртай нэгэн байсан бөгөөд 2020 онд анхны уран бүтээлээ гаргажээ. Энэ зуны хит болсон дараа “Дараа өртөө” дууг UBS телевизээс зохиосон “Mongolian songs” шоунд зориулж зохиожээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Дараа өртөө” дуу энэ зуны хит уран бүтээлүүдийн нэг байлаа. Тус уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

                -“Дараа өртөө” дууны үг, аяыг өөрөө бичсэн. Үг аян дээр дуучин найзууд  маань тусалж, дэмжсэн. UBS телевизээс зохиосон “Mongolian songs” тэмцээнд зориулж бичсэн юм. Тайзан дээр дээлтэй дуулж байгаа нь хүмүүст илүү сайхан санагдсан юм билээ. Би сургуульд байхаасаа дээлтэй дуулах дуртай хүүхэд байсан. Дээлтэй дуулах нь миний хувьд шинэлэг зүйл байгаагүй. Би уг нь тийм сайн бүжиглэж чаддаг хүн биш л дээ. Дууныхаа хэмнэлийг дагаж бүжгийн хөдөлгөөн оруулсан нь сонсогчдод илүү хүрсэн байсан. “Дараа өртөө” дуу намайг сайн илэрхийлдэг юм шиг санагддаг.

-Уран бүтээл гаргаад хэр удаж байгаа вэ?

                -Багаасаа дуулах дуртай, найрал дуунд явдаг байсан. Долдугаар ангиасаа эхэлж найрал дуугаар хичээллэсэн. Монгол Улсад очиж Өвөрмонголын өдөрлөгт оролцож байлаа. 2018 оноос эхэлж дуу коверлож, 2020 онд өөрийнхөө анхны уран бүтээлийг гаргасан. Дууныхаа үг, аяыг өөрөө бичих гэж хичээж, оролцдог. Уран бүтээлч гэх нэрийг дааж явах хэцүү юм билээ.

-Татар хамтлаг гишүүн Д.Мөнхчулуунтай хамтарч “Дараа өртөө” дууг шинэчлэн дууллаа. Мөн 20 жилийн ойн тоглолтод нь оролцохоор болсон шүү дээ. Хамтарч уран бүтээл хийх ямар байсан бэ?

                -Татар хамтлаг Өвөрмонголд ирж тоглолт хийх үеэр нь анх танилцсан. Тэгээд “Манай хамтлагийн 20 жилийн ойн тоглолт болох гэж байгаа. Хамтарч уран бүтээл гаргаж, тоглолтод маань ороолцооч” гэж санал тавьсан. Богино хугацаанд “Дараа өртөө” дууг Д.Мөнхчулуун ахтай шинэчлэн дуулсан. Уран бүтээлчид хэрхэн гар нийлж ажилладгийг ах нараас сурсан.Тоглолтод оролцож Монгол Улсын намайг дэмждэг сонсогчидтой уулзана гэхээр баярлаж, догдолж сууна.

-Монгол Улсад ирж уран бүтээлээ сонсогчдодоо хүргэх ямар байгаа вэ. Монголчууд яаж хүлээж авч байна?

                -Хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймагт очиж тоглолтод оролцсон. Анх удаа поп хатагтай Б.Сарантуяа,  дуучин Б.Баярцэцэг нартай нэг тайзан дээр гарч уран бүтээлээ хүргэлээ. Багаасаа сонсож, мэддэг байсан хүмүүстэйгээ нэг тайзан дээр зогсох үнэхээр нэр төрийг хэрэг байлаа. Илүү өөртөө итгэлтэй болж, илүү хариуцлага байх хэрэгтэйг ойлгосон. Сонсогчид сайнаар хүлээж авч хамт дуулж байгаа нь сайхан санагдсан.

-Уран бүтээлээс нь сонсогчид нь ямар мэдрэмж аваасай гэж боддог вэ?

                -Дуулж байхдаа өөрөө мэдрэмж, сэтгэл ханамж авахаас илүү намайг сонсож байгаа сонсогчдодоо баяр хөөх, аз жаргал мэдрүүлэхийг хүсдэг. Миний  дууг сонсож, дагаж дууж үгнээс нь эрч хүч аваасай гэж хүсэж дуулдаг.

-Дууг сонсож, дагаж дуулж, бүжиглэж байгааг харах ямар байсан бэ?

                -Бусад уран бүтээлчид болон өөрийнхөө дууг дуулж үзсэн. Миний бичсэн дуу хүмүүст таалагдаж, сонсогчдод хүрсэнд баяртай байгаа. Баярлахын хажуугаар их хариуцлага мэдэрч байгаа. “Дараа өртөө” дууг сонсдог сонсогчид маань миний дараагийн уран бүтээлийг хүлээж байгаа шүү гэх том хариуцлагыг хүлээж авсан. Миний дууг дуулж, бүжиглэж, зураг оруулахдаа ашиглаж байгааг харах сайхан сонирхолтой сайхан байлаа. Мөн яаж хийвэл Монгол хэл мэдэхгүй хүн хүртэл дуртай сонсох уран бүтээл гаргах бол гэж бодсон.

-Шинэ уран бүтээл гаргахаар ажиллаж байгаа юу?

                -Миний хувьд чөлөөт уран бүтээлчээр ажилладаг. Би хэл бичгийн багш мэргэжилтэй. Мэргэжлийнхээ дагуу ажиллахаас гадна хүүхдийн тоглоом үйлдвэрлэдэг. Энэ жил намайг сайнаар хүлээж авсан сонсогчдоо хараад уран бүтээл дээрээ илүү анхаарч, цаг гаргах хэрэгтэй юм шиг санагдсан. Дараа сараас тоглолтууд цэгцрэхээр уран бүтээлдээ цаг гаргахаар төлөвлөсөн. Хүрээлэн буй орчин, өрнөж буй үйл явдлаас авсан мэдрэмжээрээ дуугаа бүтээнэ.

 

-Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?

                -Аав, ээж минь их сайхан дуулдаг, морин хуурдаг тоглодог хүмүүс бий. Хөдөө нутгийн малчин хүмүүс. Намайг дуулж, уран бүтээл гаргахыг их дэмждэг.

-Сонсогчдодоо хандаж хэлэхийг хүсдэг үг бий юү?

                -Намайг дэмждэг, сонсдог бүх хүмүүст маш их баярлалаа. Та бүхний өгсөн магтаал, сайшаалд онгирохгүйгээр илүү сайн хичээж, ажиллана. Дуун дээр минь гардаг шиг өчигдрийнхөө гунигийг мартаж, маргааш руу итгэл төгөлдөр алхаарай.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.


 

 


Б.СҮМЭНХУАР: БАГААСАА СОНСОЖ ӨССӨН МОНГОЛЫН ШИЛДЭГ ДУУЧИДТАЙ НЭГ ТАЙЗАН ДЭЭР ЗОГСОХ МӨЧ БАХАРХАЛТАЙ БАЙСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-15 09:46:31
    Б,Т: Би хип хоп сонирхдоггүй л дэ гэхдээ ,дараа өртөө гээд дууг яавхаар н дагаж дуулдаг болсон ш дэ кк
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188