• Өнөөдөр 2024-05-19

Ү.ГАН-ЭРДЭНЭ: Шавь нарынхаа амжилтаар бахархах мөчүүд хамгийн сайхан нь байлаа

     Солонгос Улсад зохион байгуулагдсан олон улсын таеквондогийн тэмцээнд Монгол Улсаас оролцсон найман тамирчин нийт таван алт, зургаан мөнгө, долоон хүрэл медаль хүртжээ. Ингээд тус тэмцээнд оролцсон тамирчдын багш, дасгалжуулагч ОУХМ Ү.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.

-Сайн байна уу, танд болон багийнханд нь баяр хүргэе. Эх орондоо 18 медаль авчирлаа шүү дээ. Баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

         -Баярлалаа, багш хүний хувьд хүүхдүүдээрээ бахархсан тэмцээн боллоо. Гэхдээ медалийн өнгө өөр байж болох байсандаа гэсэн жаахан харамсалтай буцаж байна.

-Шавь нараа тэмцээнд оролцож байхыг ялж байхыг харах ямар байсан бэ. Багш, дасгалжуулагчийн хувьд юу бодогдож байв?

          - Багш хүн тамирчинтайгаа хамт ялж, ялагдаж сэтгэлээ хуваалцдаг юм. Ялснаас илүү ялагдаад ирж байгаа тамирчнаа харах хамгийн хэцүү. "Ялж болох байсан даа юун дээрээ алдчихав" гэж бодно, багш өөртөө бурууг тохож дэвжээнээс бууна даа. Дараа нь өөрийн бэлтгэлийн төлөвлөгөөгөө эргэж хараад “Энэ тамирчинд ийм ур чадвар дутлаа,одоо энэ нь дээр нь ажиллах хэрэгтэй юм байна” гээд дараагийн бэлтгэлийн төлөвлөгөөндөө нэмж оруулдаг.

-Энэ тэмцээнд хэр удаан хугацаанд бэлдсэн бэ. Тус спортоор хэр удаан хичээллэсэн хүүхдүүд оролцов?

             -Энэхүү аварга шалгаруулах тэмцээн жил бүр зохион байгуулгагддаг. Энэ жил нийт есөн орны 4000 гаруй тамирчид оролцсон. Монгол Улсын хувьд дөрвөн клубийн зургаан багш 50 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй явсан. Манай клубээс 9-17 насны найман тамирчин оролцлоо. Тэмцээнд оролцсон хүүхдүүд 1-3 жил таеквондогоор хичээллэсэн хүүхдүүд байгаа.

- Тэмцээнд оролцох гэж байгаа хүүхдүүддээ багшийн хувьд ямар зөвлөгөө өгсөн бэ. Юунд хамгийн их анхаарч ажиллав?

              -Тэнцээнд оролцох хүүхдүүдээ аль болох сандрахгүйгээр багшийнхаа заасан бүхнийг марталгүйгээр хамгийн сайнаараа хийгээд ирэхийг захисан. Мөн бэртэл, гэмтлээс холуур байгаасай гэж хүссэн.

-Таны хувьд таеквондогийн багшаар ажиллаад хэр удаж байгаа вэ?

                   -Би 2002 оноос эхлэн таеквондогоор хичээллэсэн, хар бүстэй. Тамирчнаас багш болсон үе минь 2011 он.

-Яагаад хүүхдүүдэд таеквондо заах болсон юм бэ?

            - Тамирчин байхаасаа эхлээд хүүхдүүдэд таеквондо заах юмсан гэж боддог байсан. Багш нар шигээ магад тэднээс ч илүү сайн багш болохыг хүссэн. 2011 онд н.Эрдэнэбаатар багш маань шинэ клуб байгуулж, намайг багшлах санал тавьсан. Тэгээд өөрөө хүүхэдтэй ажиллах дуртай, хүсэж байсан болохоор саналыг нь их сайхнаар хүлээж авч байлаа. Тэр үеэс хойш тасралтгүй, аз жаргалтайгаар багшийнхаа ажлыг хийж байна даа.

- Тус спортын юу нь таны сонирхлыг хамгийн их татсан юм бэ?

              -Багаасаа ноцолдож, зодолдох дуртай хүүхэд байсан. Ангидаа хамгийн намхан нь байсан учраас бусдад дээрэлхүүлэхгүй гэж тулааны урлагаар хичээллэж эхэлсэн. Таеквондогийн спорт намайг хамгийн сайнаар төлөвшүүлж, хүмүүжүүлсэн гэж боддог доо.

-Багшлах, шавь нартай байхыг сайхныг яривал?

              - Багшлах, шавь нараараа бахархах хамгийн сайхан. Хамгийн анхны шавь нар минь хэдийн оюутан болчихсон. Тэдний ажил, амьдралд нь миний заасан хичээл, хэлсэн үг хэрэг болж байгааг сонсох хамгийн сайхан нь байдаг лаа. Тэсвэр тэвчээр, хүний үгийг сонсдог, ажил хийсэн бол дуусгадаг гээд олон сайн чадварыг спортоос сурсан гэдэг хүүхдүүд олон бий.

-Энэхүү спортоор хичээллэснээр хүүхдүүд, насанд хүрсэн хүн ямар эерэг талыг өөртөө бүрдүүлэх боломжтой вэ?

               -Эрүүл чийрэг биетэй, зөв хооллолттой, өөр хаанаас ч сурах боломжгүй тэр чадварууд спортоос сурах боломжтой.

-Таны болон багийнхных нь дараагийн зорилго төлөвлөгөө юу байгаа вэ?

             -Найман сард зохиогдох залуучуудын их наадамд манай клубийн тамирчин оролцох эрхээ авсан. Дараа дараагийн тэмцээнд оролцох хүүхдүүдийнхээ тэмцээний бэлтгэлийг хийлгэх төлөвлөгөөтэй байна.

 


Ү.ГАН-ЭРДЭНЭ: Шавь нарынхаа амжилтаар бахархах мөчүүд хамгийн сайхан нь байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-22 22:03:20
    Gerelmaa: Bagshdaa bayarlaj yavdag shuu!Amjilt!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-21 22:50:41
    Bat-Orgil Huuchin shavi: bagsha clube orhisond uuchlare bi tanar dere butsaj ochino Bas buh nzudara baharhaj bn bagsha hairtai shu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-20 00:23:18
    Отгоо: Нүдэнд дулаахан мундаг багшдаа шавь нарт нь илүү их амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-19 21:23:34
    Цогсогма: Энэ ёстой мундаг багш санагдаад байгаан Мэдээллээ маш сайн гаргаж тавьдаг зураг бичлэг баримт нотолгоо маш гоё байршуулдаг. Пэйж рүү нь ороол харахад аль ч клубаас эрс ялгарч харагддаг. Зарим унтаа багш нар санаа аваа хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-19 18:15:56
    Ханхүүгийн аав: Багшдаа болон шавь нарт нь цаашдын спортын энгүй их замд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-19 18:07:42
    Otgonzaya: Mundag bagshdaa bagshaaraa ih baharhdag shuu
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188