• Өнөөдөр 2024-05-10

Б.БАТДУЛАМ: “Hatun” агентлаг хувь хүний дотоод гоо сайхныг илэрхийлэхийг зорьдог

    Дубай хотод зохион байгуулагдсан "World fashion festival awards","Fashion Factor" загварын шоунд “Hatun” агентлаг гурван загвар өмсөгч хамтаар амжилттай оролцоод ирсэн билээ. Тус агентлагийн үүсгэн байгуулагч захирал, багш Б.Батдуламтай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Hatun”агентлаг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдсан загварын шоунд амжилттай оролцоод иржээ. Энэ талаараа ярихгүй юу?

                -Манай агентлаг байгуулагдсан цагаасаа эхлэн дотоод гадаад олон үйл ажиллагаанд оролцсоор ирсэн. Энэ удаа "World fashion festival awards","Fashion Factor" тэмцээний зохион байгуулагчид болон загвар зохион бүтээгч "Grace Moon"-ий  урилгаар “Эвсэг” кашмертай хамтран амжилттай оролцоод ирлээ. Ийнхүү Солонгосын алдарт загвар зохион бүтээгч "Grace Moon"-ий сонгогдсон моделиор ажиллахаас гадна эх орны үйлдвэрлэл “Эвсэг” кашмерийн “Топдонж” загварын хувцсыг танилцууллаа. Монголчуудаа урьж ,санал болгон соёл урлагийн хөгжил, улс орны хамтын ажиллагааг хөгжүүлэн яваа нэгэн эрхэмсэг бүсгүй бидэнд гарц болсон нь талархууштай явдал болж байгаа. Үр дүнтэй ажил болсон тул Мисс, СТА Б. Гантогоодоо энэ дашрамд баярласан талархсанаа илэрхийлье.

-“Hatun” агентлагийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас юугаараа онцлог вэ? 

                -“Hatun” агентлаг байгуулагдаад таван жил болжээ. Цар тахлын үед ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан. Манай агентлагийн гол зорилго хувьд хүний дотоод гоо үзэсгэлэнг хөгжүүлэх, өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой. Загвар бол соёл, урлаг юм аа. Энэ урлагийг бид зөвхөн гадаад гоо үзэмжээр нь дүгнэдэг болчихсон байна. Тиймээс дуртай зүйлээр нь дамжуулан сургаж, дотоод гоо зүйг нь нээх, хөгжүүлэхийг хүссэн. Хүн бүхэн өөрийн гэсэн гоо сайхантай гэдэгт тулгуурлаж ажилладаг учраас нас, хүйс, өндөр, жин харгалзахгүй анхны "Plus size"  ангийг нээж, эмэгтэйчүүдэд зориулсан сургалтыг анхлан орж эхэлсэн. Хүн бүр загвар өмсөгч байх бүрэн боломжтой. Бүгд өөр өөрсдийн гоо сайхантай билээ.

-“Hatun”  агентлаг энэ хугацаанд хэр олон загвар өмсөгч бэлдсэн байна вэ?

                -Бид сургалтаа үр дүнтэй байлгаж, богино хугацаанд олон төрлийн мэдлэг олгохыг зорьдог. Загвар өмсөгч гэдэг зөвхөн харагдах байдлаараа сайхан харагдаад зогсохгүй дотоод гоо үзэсгэлэн, оюун ухаантай байж түүнийгээ гадагш илэрхийлдэг юм. Тиймээс долоо хоног бүрийн нэг өдөр хувь хүний хөгжилд зориулсан лекц болон сэтгэлзүйн хичээлээ явуулдаг. Хүссэн хүн бүр ирж сургалтад хамрагддаг учраас “Hatun” агентлаг олон шавьтай. Одоогийн байдлаар гэрээтэй, хамтран ажилладаг 40 гаруй модель бий.

-Дэлхийн загварын тайзан дээр монгол модель гарах боломж хэр тохиодог вэ?

                -Өмнө нь гадаадны загварын шоунд манай улсаас оролцож байсан модель цөөнгүй бий. Мөн энэ удаагийн туршлагаас харахад монгол загвар өмсөгчид оргилд нь байх боломжтой гэдгийг олж харж,  мэдэрлээ. Орон орны моделиудад ялгардаг онцлог шинж бий шүү дээ. Монгол загвар өмсөгчдийн хувьд авьяас чадвар өндөртэй, суурьтай, дасан зохицох чадвар өндөртэй байгаа нь давуу тал болдог. 

-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?

                -“Hatun” агентлаг нь олон улсын түвшинд ажиллахыг зорьж байгаа. Илүү олон хүнд хувь хүний сургалт, биеэ авч явах чадварыг нь хөгжүүлэхийг зорьсон хэвээр байгаа.

 


Б.БАТДУЛАМ: “Hatun” агентлаг хувь хүний дотоод гоо сайхныг илэрхийлэхийг зорьдог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-16 16:31:46
    Bujin: Mundag bagsh shuu❤️
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188