-Х.Одхүүг тулаанд дуудах шалтгаан юу байсан бэ?
-Тулаан хийх болсон шалтгаан нь цахим орчин дахь маргаанаас үүдсэн. Одко намайг өдсөн маягаар мессэж бичиж, маргаан эхлүүлсэн. Тэгэхээр нь би өөрийн цахим хуудсаараа мэдэгдэл хийж, ямар ч тулаанд бэлэн гэдгээ илэрхийлсэн л дээ. Харин анх үндэсний бөхөөр өрсөлдөхөөр тохирсон ч гурван төрлөөр өрсөлдөхөөр шийдээд байна.
-Цахим орчинд бэлтгэл хийж буй бичлэгээ оруулсан байсан. Бэлтгэл хэрхэн хангагдаж байна вэ?
-Тулааны тов гараагүй байгаа ч бэлтгэл сургуулилалтаа аль хэдийнэ эхэлсэн. Хөвсгөл аймгийнхаа ах нартай хамт үндэсний бөх, жүдогийн бэлтгэлээ үргэлжлүүлж байна. Өдөр бүр гүйж, сунайж байгаа.
-Өрсөлдөөн гурван төрлөөр явагдана гэж цахим орчинд зарласан байсан. Аль төрлийн спортоор өрсөлдөх вэ?
-Бид хоёр үндэсний бөх, жүдо, холимог тулаан гэсэн гурван төрлөөр өрсөлдөнө. Нэгэнт маргаанаа шийдвэрлэх гэж байгаа юм чинь өрсөлдөөний талбар дээр гурван төрлөөр эр хүн шиг учраа ололцоно.
-Та урьд нь холимог тулаанаар хичээллэж байв уу?
-Би холимог тулааны талаар мэднэ. Саяхан Улаанбаатар хот руу очиж, мэргэжлийн тамирчидтай уулзалт хийж, зөвлөгөө авсан. Энэ төрлийн тулаан жин тэнцүү байх ёстой ч жин харгалзахгүй үзэлцэнэ.
-Цахим хуудасны дагагчид нь таныг ялна гэдэгт итгэлтэй байх шиг харагдсан. Х.Одхүүг ялна гэдэгт хэр их итгэлтэй байгаа вэ?
-Миний бэлтгэл сургуулилалт сайн байгаа. Ард түмэн надад итгэж дэмжиж байгааг би харсан.Тийм болохоор би өөрийгөө ялна гэдэгт итгэлтэй байна. Уг нь зүгээр л маргалдсан юм. Гэтэл бүр тулаан хийх дээрээ тулчихлаа. Нэгэнт л ийм зүйл болсон юм чинь эр хүн шиг үзэлцэнэ.
-Тулалдаан хэдэн төгрөгийн бооцоотой явагдах вэ?
-Чадвал 10 сая, чадахгүй бол таван сая төгрөгийн бооцоотой өрсөлдөнө гэж бодож байна. Бооцооны мөнгийг нутгийн ах дүү нарын дэмжлэгтэйгээр босгож л байгаа. Шударга өрсөлдөнө. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг шүү дээ.
-Х.Одхүүгээс ялгарах бэлтгэл сургуулилалтын нууц бий юу?
-Би өдөр бүр мод, чулуугаа өргөж, түлээ, аргалаа зөөсөөр нэмэлт бэлтгэл хийж байна. Жишээ нь, өглөө болгон гар дээр сунайж, гүйдэг. Би Х.Одхүүгээс есөн насаар ах л даа. Гэхдээ нас, жин харгалзахгүй эр хүн шиг өрсөлдөнө гэж бодож байгаа. Тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг тэмцээн дээр хэн ялахыг таашгүй. Ялсан ч, ялагдсан ч сайхан эр хүмүүс байна даа. Үндэсний бөхөөрөө л гол нь сайхан өрсөлдөнө гэж бодож байна. Би хэчнээн их хөлс дуслуулна , төдий чинээ амжилтад хүрнэ гэж боддог.
-Баярлалаа, амжилт хүсье.
-Баярлалаа.
Д.НАРАНБААТАР: ӨРСӨЛДӨӨНИЙ ТАЛБАР ДЭЭР Х.ОДХҮҮТЭЙ ЭР ХҮН ШИГ УЧРАА ОЛОЛЦОНО |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |