• Өнөөдөр 2024-04-18

ОУХМ Д.ОТГОНЖАРГАЛЫН БАГШ С.МӨНХСҮХ: Д.Отгонжаргал хөлийн ажиллагаа, шилжилт хөдөлгөөн сайтай тамирчин

       “Белград-2022” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин, ОУХМ Долгоржавын Отгонжаргал амжилтай барилдлаа. Тэрбээр өнөөдөр дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы бөхтэй барилдах билээ. Финалын барилдааны өмнө түүний анхны багш С.Мөнхсүх багштай ярилцсаныг уншигч танд хүргэж байна.

-Таны анхны шавь нарын нэг Д.Отгонжаргал өнөөдөр дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдах гэж байна. Ямар тактикаар барилдвал Японы олимп, дэлхийн аваргыг ялах боломжтой вэ?

       -Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний шигшээ багийн зургаан дасгалжуулагч ажиллаж байгаа. Эдгээр багш, дасгалжуулагчид японы бөх Юи Сүсаки, Д.Отгонжаргал хоёрын барилдаанд анализ, дүн шинжилгээ хийж, барилдааны тактикийг боловсруулсан байгаа байх. Тэдний өмнүүр орж би, тийм, ийм тактикаар барилдах ёстой гэж ярих илүүц бизээ.

Д.Отгонжаргалд, Токио-2020” олимпын наадмын аварга, “Парис-2017”, “Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт Японы алдарт бөх  Юи Сүсакигаас дутаад байх зүйл байхгүй. Сүсакигаас хүч, бяраар илүү гарна уу, гэхээс дутах зүйлгүй.

Өмнөх тойргуудад Отгоо дандаа өөрөөсөө өндөр биетэй бөхчүүдтэй барилдлаа. Харин одоо өөртөөгөө ойролцоо нуруутай бөхтэй барилдана. Хөлийн ажиллагаа, шилжилт хөдөлгөөн хэн сайтай нь хожино. Дараа нь харамсах зүйлгүйгээр өөрт байгаа бүхнээ дайчлан гаргаж барилдаасай гэж бодож байна. Барилдааныг тэсэн ядан хүлээж сууна.

     -Өмнөх жилийн дэлхийн аваргад  Д.Отгонжаргалд жаахан туршлага дутсан. Хэт яарсан, хурдан барилдаан хийж алдаа гаргасан хэдий ч хүрэл медаль хүртсэн. Харин энэ жил, барилдаан нь эрс өөрчлөгдсөн  байна уу?

     -Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн гэдэг чинь тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан тамирчин болсон гэсэн үг. Ослогийн дэлхийн аваргад Отгоо үнэхээр сайн барилдсан. Сайн байсан гэдгээ батлан энэ жил дэлхийн хоёр дахь медалиа халааслаад авчихлаа. Өмнөх жилээс Отгоогийн хөлийн ажиллагаа, шилжилт хөдөлгөөн, хүч эрс сайжирсан байгаа нь харагдаж байна. Бусад бөхчүүдээс энэ чанар, чадвараараа илүү гэдгээ харуулж, дэлхийн бөх болсон гэдгээ нотлож чадлаа.

-Түүнтэй барилдсан АНУ-ын бөх их өндөр, биеэрхүү тамирчин байлаа. Д.Отгонжаргал жиндээ арай бие жижигтэй нь байв уу?

    -Хагас шигшээ барилдаанд Д.Отгонжаргал өөрөөсөө өндөр, том биетэй Токиогийн олимпын хүрэл, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Пан Америкийн зургаан удаагийн аварга, энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч АНУ-ын Сара Хильдебрандтай хүч үзсэн. Отгоо жиндээ нуруу жижиг ч өөрийн давуу талыг илүүтэйгээр мэдэрч барилдсан нь амжилтын үндэс боллоо.

-Д.Отгонжаргал хэдэн настай байхдаа чөлөөт бөхөөр хичээллэсэн хүүхэд вэ?

     -2013 онд над дээр ирсэн хүүхэд. Миний удирдлага доор дөрвөн жил чөлөөт бөхөөр хичээллэхдээ өсвөр үе, залуучуудын улсын аварга болсон хүүхэд байгаа юм.

-Маш дайчин эрч хүчтэй барилдаан хийх юм. Ямар ч бөхөөс айж, бэргэхгүйгээр хүссэн барилдаанаа гаргах байна.  Ер нь түүний барилдааны онцлог нь юу вэ?

     -Д.Отгонжаргал маань өөрийн биеийн онцлогоо ашиглаж, мэдэрч барилдаж байна. Хүч, бяр, хөлийн шилжилт хөдөлгөөн илүү байгаа нь түүний барилдааны онцлог л доо. Ер нь их хөдөлмөрч хүүхэд байгаа юм. Зурагт, Дэнжийн мянгаас дүү Отгоннямтайгаа цуг автобусаар хоёр цаг явж Буянт-Ухаагийн спортын ордонд ирж бэлтгэл хийгээд, буцаад хоёр цаг автобусаар явж харьдаг байлаа.  Би 2015 оны Лас-Вегасын дэлхийн аваргаас ирэхдээ Д.Отгонжаргалд өндөр болгодог өсөлтийн витамин авчирч өгсөн юм. Бусад хүүхдүүд “Та яагаад ганцхан Отгонжаргалд витамин өгөв” гэж асууж, барьцаж байж билээ. Би түүнийг бие жижиг болохоор нь зориулж авчирсан юм л даа.

-Т.Сүхбаатар дасгалжуулагч таны анхны багш. Та Д.Отгонжаргалыг хэзээ Т.Сүхбаатар багш шавь болгон өгсөн юм бэ?

     -2012-2016 оны Риогийн олимпын цикл дуусаад Улсын шигшээ багаас Т.Сүхбаатар багшийг ирэх үед би өөрийн бүх хүүхдүүдийг багшид хүлээлгэн өгсөн. Бүр Д.Отгонжаргалд зориулж бялуу хийгээд, Т.Сүхбаатар багштай цуг  гэрт нь очиж, албан ёсоор багшид шилжүүлэн, хүлээлгэн өгч байлаа. Т.Сүхбаатар багш дээр очоод илүү нарийн барилдаанд суралцсан байна лээ.


ОУХМ Д.ОТГОНЖАРГАЛЫН БАГШ С.МӨНХСҮХ: Д.Отгонжаргал хөлийн ажиллагаа, шилжилт хөдөлгөөн сайтай тамирчин
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-21 12:56:45
    Зочин: Манай бөхчүүд өөрийнхөөрөө барилдахгүй болчихжээ. Харамсалтай байна. Багшийн үгээр явдаг болчихож. Манай дасгалжуулагч багш нар арга барилаа өөрчилж шинэчлэгдэх, өрсөлдөгчийнх нь сул талыг анзаарч барилдах тактикыг нь зөвлөххэмжээнд ажиллах цаг болжээ. Алийн болгон өөрсдийнхөө болсон болоогүй арга мэхийг тулгаж дарамтладагаа болимоор юм. Өөрөөсөө илүү, олимп, дэлхийн аваргуудтай бол эхний 3 минутад бэлдсэн бодсон чаддаг мэхээ зоригтой хийгээд ялагдахад харамсах асуудалгүй. Гарч ирээд л тулаад зогсчихно, өрсөлдөгчөөсөө урьтаж ажиллана гэж байхгүй, өрсөлдөгч нь урьтаж мэх хийгээд л оноо авчихна. Манайхан нэг мэхээ хэдэн удаа ч хийдэг болохгүй байхад чинь цагаа үрээд за тэгэад ганц хоёр оноо илүү байвал хамгаалаад төгсгөл хийж чадахгүй байсаар ялагдчих юм. Болхгүй байна шүү, та нар хоцрогдож. Арга барилаа өөрчил!!!!! !!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-21 11:40:31
    Зочин: Миний бие хүү С.Мөнхсүхийн хүсэлтээр өвөл эрт харанхуй орой болдог тэр үед автобус Буянтухай ордонруу явах нь ховор зэлүүд шахуу газар байсан тэр цаг мөчид Отгонжаргалыг өөрийн машинаараа дүүтэй нь хамт хэд хэдэн удаа гэрт нь хүргэж өгч байсан. Охин хүүхдүүд хэцүү гэж бодоод тэр л үед би Шүүхийн шүүгчийн ажил хийж байсан үедээ. нас ахиу ч гэсэн би машин барьдаг л даа. Тэд төрийн шүүгчээр гэртээ хүргүүлдэг хоёр жоохон охид байсан даа. ийм л хүндтэй охиддоо.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-15 19:25:11
    Зочин: Зарим хүүхдүүд нь өөрийгөө хэн байсанаа ямар хүүхэд байсанаа мартсан байна лээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-15 19:23:13
    Zochin: Жэнко клубыг өөрийн хүсэл сонирхолоор байгуулаад туслах багш Оюун Сүрэнгийн цалин хүүхдүүдийн бэлтгэл хийх нөхцөл бололцоог энэ хүн бүрэн хангаж бсан шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-15 15:31:17
    Zochin: Monhsvh Oyunsvren Svhbaatar gsen 3n hvnii gar damjsan mundag delhiid danstai tamirchin shvdeee bvh bagshni odoogiin ene amjiltiig gargahad tom huwi nemer oruulsan bgaa gej bodjiin
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-15 15:24:44
    Saransuwd: Mnai bagsh bid nariin A vsgiig zaasan hvn bol monoosoo mon zarim nedkvv bgaa hvmvvs ni amaaa tatachwal boloh bh
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-15 13:16:44
    zochin: Jenko klubin zahiral bsn bolohs bish dasgaljuulagch bgagui yum shu, za tegd barildaj bga shawi nar ni uursdu heleh bh
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-15 12:02:12
    Зочин: энэ хүн Женко клубыг үүсгэн байгуулсан байна. Энэ олон шавь нарыг 2016 онд өөрийн итгэл бүхий багшдаа хүлээлгэн өгсөн түүх намтар нь хийсэн бүтээсэнийг хэн ч үгүйсгэх боломжгүй юм. харин ч даруухан хүлээцтэй хүн юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-15 11:58:48
    Зочин: Шавь бүр нь дэлхийд нэрээ гаргаж байна ховор тохиолдол шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-15 11:57:10
    Зочин: хийсэн бүтээсэн зүйл нь нотлох баримттай л байна шүү дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-15 11:42:48
    Zochin: Энэ хүн спортын А үсгийг нь тавьж анхны бүгдийг заасан хүн шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-15 11:06:31
    zochin : xaxa ene hun yu zaasan yumbe, ichdeggui yum bhda
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188