-Энэ өдрийн мэнд хүргэе. Таны урлагийн гараа “Asur” хамтлагаас эхэлсэн шүү дээ. Хамтлагт орсон дурсамжаасаа хуваалцвал?
-Аавыгаа дагаж урлагт хөл тавьж, дурласан. Багаасаа л дуу хөгжим, бүжигт сонирхолтой хүүхэд байлаа. Төгөлдөр хууч болохын тулд Хөгжим бүжгийн коллежид суралцаж байлаа. “Nature Sound” дуулаачийн сургалтыг 2011 онд төгсөөд, сонирхлоороо дуу ковер хийдэг болсон. Ингээд “Asur” хамтлагт 2013 онд орж 2017 он хүртэл хоёр гишүүнтэйгээ уран бүтээл хийсэн.
-Хэдэн жил урлагаас хөндий байлаа шүү дээ. Дахин уран бүтээл хийж эхлэхэд ямар санагдсан бэ?
-Хамтлагаасаа гарч соло уран бүтээл хийх талаар их бодож, төлөвлөсөн. Гэхдээ дахин уран бүтээл гаргаж эхлэхээсээ өмнө гадаад орноор аялж, юм сурч, нүд тайлахыг хүссэн юм. Энэ аяллынхаа дараа 2019 онд анхны бие даасан уран бүтээл “Missing Piece” дуугаа гаргасан. Ингээд 2020 оноос “Ocean Grey” продакшнтай гэрээтэйгээр ажиллаж, уран бүтээлээ идэвхтэйгээр хийсэн. Саяхнаас продакшнтай хийсэн гэрээгээ цуцалж бие дааж ажиллахаар шийдээд байгаа.
Миний хийсэн уран бүтээлийг төсөөлснөөс бага хүнд хүрэх үе байсан. Дуу хийх их ярвигтай асуудал юм иг санагддаг. Төлөвлөж, хамаг хичээл зүтгэл, сэтгэлээ шингээж хийсэн дуу олон хүнд хүрэхгүй үе байхад энгийнээр бүтээсэн дууг илүү олон хүн сонсох үе гарна. Гэхдээ миний хувьд дууны хандалт гэхээсээ илүү хүнд сайхан мэдрэмж өгөхийг хичээдэг.
-Хүмүүсээс урмын үг авах ямар байдаг вэ?
-Миний эрч хүч болж өгдөг. Олон нийтийн газраар явж байхад намайг таньсан хүмүүс ирээд “Дууг нь сонсдог, сайхан дуу гаргасан шүү” гэж хэлэхэд зүрхний зохилт түргэсээд нэг тийм бүх зүйл сэргэсэн мэдрэмж авдаг.
-Шантарсан үеэ хэрхэн давж гардаг вэ?
-Заримдаа шантрах үе гаралгүй яах вэ. Надад дуу хийх жаахан хэцүү байдаг. Намайг сонсож, дэмдэг хүмүүсийн хүлээлтийн дэмий өнгөрүүлэхийг хүсдэггүй. Мөн хөгжмийн мэргэжилтэй найзууд, танил их учраас хамаагүй зүйл хийчхэж болохгүй. Би өөрийнхөө сэтгэлд нийцсэн зүйл хийхгүй удвал шантрах гээд байдаг. Өнөөдөр шантраад болимоор санагдаж байвал түр завсарлаад, өөртөө жаахан цаг гаргаж бодлоо цэгцэлж байгаад дахин хийж эхэлдэг.
-Гэр бүл нь урлагийн зам сонгоход хэрхэн хүлээж авч байв?
-Ер нь харьцангуй сайнаар хүлээн авсан. Багаасаа урлагаар явна гэж шийдсэн учраас намайг дуучин болно гэж мэддэг байсан байх. Ээж их ач холбогдол өгч дэмждэг юм. Ээжээс авсан зөвлөгөө их үнэ цэнтэй байдаг.
-Таны хувьд дуу хөгжим ямар утгатай вэ?
-Хүмүүсийн холбож өгдөг маш үнэ цэнтэй зүйл гэж боддог. Миний хувьд намайг хүмүүжүүлсэн зүйл гэж боддог.
-Хүмүүс “Asur” хамтлагийн гишүүн байснаар нь таньдаг уу. Анхны уран бүтээлүүдээ дахин сонсдог уу?
-“Asur” хамтлагийн гишүүн байсан залуу мөн үү гэж асуудаг хүмүүс бий. Гэхдээ “мөн” гэж хэлэхээс нааш хүмүүс тийм ч их таньдаггүй. Тэгээд бодоод байхад “Asur” хамтлагийн анхны дуу гараад аль хэдийн найман жил болсон байна. Би тэгж их өөрийнхөө дууг тэгж их сонсоод байдаггүй, үргэлж бусад уран бүтээлчдийн шинэ уран бүтээлийг хайж, сонсож, судалж байдаг.
-Ямар мэргэжилтэй вэ?
-Би соёл урлагийн менежментээр төгссөн. Гэхдээ одоо уран бүтээлээ хийхийн хажуугаар клип, видео бичлэгийн найруулагчаар ажиллаж байгаа.
-Аав нь урлагийн хүн болоход их нөлөөлжээ. Аавынхаа талаар яриач ?
-Бүжигчин, хөөмийч, жүжигчин хүн, 2000-аад оны үед Улсын драмын эрдмийн театрт ажилладаг байсан. Багаасаа аавын ажил дээр очиж жүжиг үздэг хүүхэд байсан. 2010 онд аавыгаа өөд болоход хийж гүйцээгээгүй ажлыг дуусгахын тулд урлагийн салбарт хөл тавьсан.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
ЗАЛУУ ДУУЧИН SANAA Z: Дуу хөгжим намайг хүмүүжүүлсэн |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |