• Өнөөдөр 2022-08-20

ТАЙВАНЬ УЛСАД СУРАЛЦДАГ МОНГОЛ ОЮУТАН И.БҮЖИНЛХАМ: ТАЙВАНЬ УЛСАД БАЙДАЛ МАШ ТАЙВАН БАЙНА

       Цахим орчинд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайвань Улсад айлчилсантай холбоотойгоор БНХАУ болон Тайвань Улсын хооронд дайн болно хэмээн цахим орчинд мэдээллүүд  цацагдаад байгаа билээ. Мөн Тайвань Улс дайны бэлэн байдалд байгаа талаар  дурдаад байсан. Тэгвэл тус улсад нөхцөл байдал ямар байгаа талаар мэдэхээр тус улсад суралцаж байгаа монгол оюутан Идэрийн Бүжинлхамтай холбогдож, ярилцлаа.

-Сайн байна уу. Тайвань болон Хятад Улсын хооронд дайн болно гэсэн мэдээлэл цахим очинд түгээд байгаа шүү дээ. Тэгвэл одоо Тайвань Улсад байдал ямар байгаа вэ?

     -Одоохондоо хоёр улс дайн хийх талаар Тайвань мэдээлэл хийгээгүй байгаа. Мөн Тайвань Улсын иргэдийн дунд дайн болох талаар мэдээгүй хүмүүс байна. Харин зарим нь “Тийм мэдээлэл байсан, гэхдээ одоохондоо дайн болохгүй” гэж ярилцацгааж байна.  Тайванийн телевиз болон мэдээллийн сайтуудад “Дайн болно” гэсэн мэдээлэл огт байхгүй байгаа учраас найзуудтайгаа нөхцөл байдлыг ажиглаж байгаа.

-Тайвань Улс дайны бэлтгэлээ хангаж байна гэсэн мэдээлэл байсан. Бэлдэж эхэлсэн үү?

    -Ер нь намайг 2018 онд Тайвань Улсад ирэхэд л дайны бэлтгэлтэй байсан. Одоо шинэ зүйл нэмэгдсэн нь зарим газруудад  хорогдох байрны байршлыг  зааж өгч байгаа. Өөрөөр сүр болгож, чухалчилж авч үзээгүй байгаа.

-Хоёр улсын хооронд дайн болж магадгүй гэсэн яриа хэзээнээс гарч эхэлсэн бэ?

   -Миний хувьд дайн болно гэсэн мэдээллийн хамгийн анх Монгол Улсын мэдээллийн сайт, цахим орчноос уншиж, мэдсэн.

-Монгол Улсаас Тайваньд ажиллаж, амьдарч байгаа хүмүүстэй холбоо барьж, мэдэгдэл хийсэн үү?

    -Монгол Улсаас энд байгаа иргэдэд дайн болбол яах талаар мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ Тайпэй хот дахь Монгол Улсын төлөөлөгчийн газраас Тайваньд суралцдаг, ажиллаж амьдардаг иргэдийнхээ бүртгэлийг судалгаа хэлбэрээр авч байгаа.

-Та тухайн бүртгэлд хамрагдаж амжсан уу?

    -Бүртгүүлсэн, ер нь миний таньдаг хүмүүсийн ихэнх нь бүртгүүлсэн байгаа.

-Хэрэв хоёр улсын хооронд дайны байдал үүсвэр та яах вэ?

    -Миний хувьд хэрэв  дайн эхэлбэл дэлхийн гуравдугаар дайн болж магадгүй гэсэн айдастай байгаа. Тиймээс хэрэв үнэхээр тийм харамсалтай үйл явдал болбол эх орон руугаа буцна гээн төлөвлөгөөтэй байгаа.

-Дайн болж магадгүй гэсэн мэдээллийн дараа гэр бүлтэйгээ холбогдсон уу?

    -Гэр бүлтэйгээ холболдож ярьсан. Тайваньд ямар байдалтай байгаа талаар асууж байсан. Байдал ямар байгаа талаар үнэн, бодит мэдээллийг өгсөн.

-Тайваньд суралцаж байгаа залуус дайны мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?

    -Манайхан ер нь их тайван хүлээн авч байгаа. Тэгээд байдал буруугаар эргэвэл нутаг буцах талаар ярьсан хүмүүс цөөнгүй байна.

-Бусад улсын оюутнууд дайны талаарх мэдээнд ямар байр суурьтай байгаа вэ?

    -Хичээл амарчихсан гадаад оюутнуудтайгаа холбоогүй байгаа учраас тэд ямар байр суурьтай, улс нь ямар арга хэмжээ авч байгааг сайн мэдэхгүй байна.

-Тайвань Улсаас гадаад улсын иргэдийн байрлах аюулгүй байр болон дайн болсон тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл өгсөн үү?

    -Одоогоор энэ талаар мэдээлэл өгөөгүй байгаа.

-Таны хувьд Тайвань Улсад хэдэн жил амьдарч байгаа вэ. Ер нь гадаад иргэд суралцаж амьдрахад хэр тохиромжтой улс гэж боддог вэ?

    -Тайвань Улсын Тайжун хотод их сургуульд  суралцаад дөрвөн жил болж байна. Бусад улстай харьцуулж бодож, судлаагүй учраас ялгааг нь сайн хэлж мэдэхгүй байна.

-Нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа.

    -Баярлалаа.

 


ТАЙВАНЬ УЛСАД СУРАЛЦДАГ МОНГОЛ ОЮУТАН И.БҮЖИНЛХАМ: ТАЙВАНЬ УЛСАД БАЙДАЛ МАШ ТАЙВАН БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-05 08:32:09
    Zadaa: Sanaa zowood bh yumaa ert ar gervvlge hel ogoorei mongoldoo ireerei hvvhed mini
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-04 18:31:05
    pvvjee: dvv dee sanaa zowchihloo..baidal hvnderhees ne umnu aaw eejdee ireesei gj bodj bna...
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188