• Өнөөдөр 2024-05-15

Зурхайч лам Ц.БЯМБАСҮРЭН: Гурав, зургаа, ес, арванхоёрдугаар сард хатуу анхаарах нь зүйтэй

2022-01-31,   927

XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жил гарах гэж буй. Тиймээс бид бар жилийн өнгө, төлөв байдал ямар байх талаар зурхайч лам Ц.Бямбасүрэнтэй ярилцлаа.

- Шинийн нэгний өглөө хүн бүр зүг гаргах ёс үйлддэг. Зүг гаргах ёс нь ямар утга агуулгатай вэ?

             - Зүг гаргах даа хийморийнхоо зүг рүү явж, буян хишгийнхээ зүгээс ирдэг. Мэдээ ч хүн бүрийн зүг, мөр өөр хоорондоо адилгүй. Жишээлбэл, нохой жилтэй хүмүүс нэг зүгт мөр гаргадаггүй. Тухайн хүний мэнгэ, суудал зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг. Зөв зүгт мөрөө гаргах нь тухайн жилдээ хүнийг ямар байх вэ гэдгийг тодорхойлдог гэж хэлж болно.

Зүг мөрийг хэрхэн гаргах ёстой вэ?

            -Шинийн нэгний өглөө орноосоо босоод алхахад л хүний зүг, мөр ерөнхийдөө гарч байдаг.  Зүг мөрөө хэрхэн гаргахаа мэдэхгүй байгаа хүмүүс гэр орноо нар зөв гурав тойроход болдог.

-Тэгэхээр хүнд зүглэж болохгүй зүг мөр гэж байдаг уу?

            -Тийм зүйл бол байдаггүй. Хүн өглөө босоод гэрээсээ гараад л явдаг шүү дээ. Тэр нь бас хүний зүг мөр болдог. Яахав огторгуйн хар нохойн ам нээгдэх, хаагдах гэж бий. Тэр зүгийг монголчууд цээрлэдэг болов ч айгаад байх зүйл биш. Бурхан тахилдаа мөргөөд сүсэглэхэд хий, ус, нүдэнд харагдахгүй хар энерги, аюулаас хамгаалдаг. Бурхан тахил хүнийг зүй бус зүйлээс үргэлж хамгаалж байдаг.

Цаг агаарын хувьд хур бороо элбэг, дулаахан, газар тариалан ахиу ургах хэдий ч байгалийн хатуу, ширүүн зүйл гэнэт, гэнэт тохиолдох вий. Гал, усны гамшиг, өвчин эмгэг сэдрэх хийн талын зүйлс тохиолдож мэднэ.

-Энэ жилийн хувьд ямар жилтэй хүмүүст ээлтэй байх вэ?

            -Зурхайн ухаанаар бар жилтэй хүмүүсийн жил нь орж байна. Нохой, морь жилтэнүүдийн  хувьд ивээл жил. Ивээл жилтэнүүдийг өөдөө өгсөж яваа учраас эерэг сайн гэдэг. Ер нь сүсэгтнүүд өөр өөрсдийнхөө төрсөн сар жилийг сайн мэдэх хэрэгтэй. Харин харш жилтэй хүмүүс гурав, зургаа, ес, арванхоёрдугаар сард хатуу анхаарах нь зүйтэй. Эдгээр сарууд нь бар болон харш жилүүдэд хатуу сар учраас саад бэрхшээлтэй байж мэднэ. Энэ жил 25-ны жил орж байгаа бар жилтэнүүд од хийморьтой байх бол 49-ны жил нь орж буй хүмүүст хатуу байна. Мөн 73-ны жил орж байгаа ахмад настангуудад хатуу байна.

-XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жил гарах гэж байна. Энэ жилийн өнгө төлөв ямар байх бол?

            -Энэ усан бар жилд нийтээрээ амар амгалан байхын тухайд бүгд сайхан ерөөж бодох хэрэгтэй. Сайн үйлсийг бодож ерөөвөл сөрөг муу үр дагаврууд арилан, сайны үр түгэн дэлгэрнэ. Ихэс дээдэс, хүмүүс хоорондоо тэмцэлтэй, бухимдалтай байх талтай боловч алсыг харсан уужуу тайван бодлоор бухимдал үүсгэхгүй байхын тухайд хичээх нь чухал. Эрдэнэт хүмүүний төрлийг олсон бидэнд аливаа зовлонг даван туулах ухаан, мэдлэг, чадвар байдаг. Тэр эрдэм мэдлэгээрээ өөрт болон өрөөл бусдад үүсч байгаа сэтгэлийн бухимдал  болж буй бүтэхгүй бүхнийг шийдэх учиртай.

 

-Усан бар жилд байгаль цаг уур, газар тариалан ямар байх төлөв байдалтай байна?

            -Энэ жилийн хувьд эд хөрөнгө арвижих, төлжих усан бар жил тохиож байна. Яагаад гэвэл усанд ертөнцийн бүх зүйл тэжээгдэж, боловсорч байдаг. Мөн “урсах” гэж байгалийн хөнөөлтэй хатуу, бэрхшээлтэй зүйл байгаа. Дээр дурдсан саруудад байгалийн хатуу ширүүн зүйл тохиолдож мэднэ. Бусад саруудад сайн сайхан, амгалан байх төлөвтэй байна. Цаг агаарын хувьд хур бороо элбэг, дулаахан, газар тариалан ахиу ургах хэдий ч байгалийн хатуу, ширүүн зүйл гэнэт, гэнэт тохиолдох вий. Гал, усны гамшиг, өвчин эмгэг сэдрэх хийн талын зүйлс тохиолдож мэднэ.

Засал хийлгэдэггүй үл хайхардаг хүмүүс байдаг уу. Ер нь засал ном хийлгэхгүй байснаар ямар үр дагавартай вэ?

            -Эрдэнэт хүмүүний төрлийг олно гэдэг гайхамшигтай. Гэсэн хэдий ч нэгэнт гэгээрэлд хүрч бурхны хутгийг олоогүй учраас ертөнцийн олон үйл, үзэгдлүүд хүний амьдралд сайн, муугаар нөлөөлдөг. Нар, сар, 28 од, 1080 гэг тотгор, 360 ад хорлогч, 0-16 нас хүртэлх хүүхдүүдийг хорлодог 15 ад, мөн жил сар, өдөр, цаг хугацаа бүрд бидэнд муугаар нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Тиймээс үүнийг бурхдууд зурхайн зурлага онолын үндсэн дээр засал хийлгэж, өөрсдийгөө хамгаалах, тэгээд амар амгалантай амьдрах талаар айлдсан байдаг. Засал хийлгэлгүй байж байгаад аливаа нэгэн хорлогчид хорлогдох юм бол түүнийг дагасан олон сөрөг муу үр дагаврууд гарна. Тухайн хүний амь нас, эрүүл мэнд, сүнс сүлдэд нөлөөлдөг. Тиймээс засал номоо заавал хийлгэх нь чухал. Зарим хүмүүс “засал хийлгээгүй ч энэ жил зүгээр л өнгөрчихлөө” гэж ярьдаг. Гэтэл засал хийлгээгүй хүнийг хорлогчид их бага хэмжээгээр заавал хорлосон байдаг. Хорлогч нар биед болон сэтгэлд ямар нэг хорлол заавал үүсгэдэг. Тэр нь нэг жилдээ гайгүй өнгөрч болох ч хоёр гурван жилийн дараа юм уу, хэдэн жилд хуримтлагдаж байгаад гараг эрхсийн эвгүй үед бодит үр дагавар болж гарч ирдэг. Тиймээс бид засал хийлгэхгүй байх нь сөрөг үр дагаврыг байнга дагуулдаг гэдгийг ойлгож, өөрийгөө болон өрөөл бусдыг бодох хэрэгтэй.

-Хүн өөр өөрийнхөө сэтгэл санааг ангижруулдаг гэж Буддын гүн ухаанд үздэг шүү дээ. Тэгэхээр заавал засал хийлгэх шаардлага байна уу?

            -Өөрийгөө сайн аваад явж байгаа хүн бусдад гай тарихгүй. Өөрийгөө авч явж чадахгүй өвдөж зовбол аав ээж, хамаатан саднаас эхлээд олон хүн шаналдаг, эдийн засгийн олон асуудалд ордог. Тиймээс хүнд гай болохгүйн тулд өөрийгөө анхаарч, заслаа сайн хийлгэх хэрэгтэй. Засал номыг үгүйсгэх хэрэггүй.  Үгүйсгэлээ гээд бид ялагдана уу гэхээс ялдаггүй. Ийм л жамтай.

 


Зурхайч лам Ц.БЯМБАСҮРЭН: Гурав, зургаа, ес, арванхоёрдугаар сард хатуу анхаарах нь зүйтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-01 03:10:59
    Иргэн: Та нар зүгээр л энгийнээр бодоод үздээ болж бүтэхгүй байгаа асуудлыг чинь тэр лам нар шийдэж өгөх үү үгүй дээ та өөрөө л тэр асуудлаа зохицуулж наана цаана болгон шүү дээ лам нар бол зүгээр л худлаа гэж хэлмээр бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-31 10:30:45
    Зочин: Лам бидэн 2-юугаа мэддэгийн худ шаадаг гарууд мөнгө хиых залжин арга кк
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188