• Өнөөдөр 2024-03-29

Коронавирусийн шинэ хувилбарын тухай бид юу мэдэх ёстой вэ

2021-04-24,   23745

Цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн олон төрлийн шинэ мутацид үүсэж буй тухай мэдээ биднийг түгшээсээр байгаа билээ. Өнгөрсөн баасан гарагт Шадар сайд С.Амарсайхан "Манай улсад коронавирусийн мутаци төрөл орж ирсэн. Лабораторийн шинжилгээгээр Турк улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн Английн мутаци халдвар гэж үзэж байгаа. Энэ бол халдварт эрчимтэй тархаж, нас баралт огцом нэмэгдэж байгаа гол шалтгаан юм" хэмээн мэдэгдлээ. Тэгвэл коронавирусийн шинэ мутацийн тухай тайлбарласан BBC-гийн нийтлэлийг хүргэж байна.      

Зөвхөн САРС ч бус бүх төрлийн вирус үргэлж мутацид орж байдаг. Жилийн өмнө буюу коронавирус гарснаас хойш уг вирус олон мянган удаа мутацид орсон хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

“Гэхдээ уг мутициудын дийлэнх нь “тээгч” тул үр нөлөө багатай байдаг” хэмээн Лондонгийн их сургуулийн доктор Люси ван Дорп тайлбарлажээ.

Эдгээр мутаци нь вирусийн шинж чанарыг өөрчлөх чадваргүй, ихэвчлэн тээгч байдлаар тогтдог байна.

Их Британи Улсад тархсан коронавирусийн шинэ хувилбар, Өмнөд Африкт тархсан өөр хувилбар хоорондоо төстэй ч өөр мутацийг агуулдгаараа онцлогтой.

Одоогоор тус хоёр хувилбар хүний биеийг хүнд хэлбэрээр өвчлүүлж буй гэсэн нотолгоо байхгүй ч халдварын тархалт их байх вий хэмээн мэргэжилтнүүд сэрэмжилж байна. Судлаачид тус хувилбар 70 хувиар халдварлах чадвар өндөртэй гэж үзэж байгаа аж.

Мөн Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв  эдгээр мутациуд нь хүний биеийг илүү ачаалуулж байгааг тогтоожээ.

Европын холбооны агентлаг “Коронавирусийн шинэ хувилбараар хүмүүс хүндээр өвчилж байна гэсэн нотолгоо байхгүй ч халдварлах чадвар өндөртэй тул эмнэлгийн ачаалал ихсэх, нас баралтын тоо нэмэгдэх, ялангуяа өндөр настай хүмүүс, хавсарсан өвчтэй хүмүүс хүндээр өвдөх тохиолдол байна” хэмээн мэдээлсэн байна.

Коронавирусийн шинэ хувилбар хэрхэн “ажилладаг” вэ

Эдгээр хувилбарууд нь өөр хэдий ч ажиллаж арга нь адилхан байна. Мутаци өөрийн генээ вирустэй нэгтгэн, баяжуулалтын уургийг ахин кодлочсоноор хүний биеийн эс рүү нэвтрэхэд илүү дөхөм болдог байна.

Дэлхий дахинд вакцинжуулалт явагдаж эхэлсэнтэй холбогдуулан уг мутацийн баяжуулалтын уургаас вакцинд үйлчлэх хариу урвалыг эрдэмтэд түргэн хугацаанд тогтоохоор судалж байгаа аж.

Тийм хэдий ч мэргэжилтнүүд Өмнөд Африкийн хувилбарт эрдэмтэд илүүтэй анхаарал хандуулж байна.

Учир нь Өмнөд Африкийн шинэ хувилбарт илэрсэн E484K мутаци нь хүний биеийн дархлалын системийг бууруулж, коронавирусийн эсрэг вакцины үйлчилгээг бууруулж магадгүй хэмээн шинжээчид зовниж буй.  

Коронавирусийн эсрэг вакцин шинэ хувилбарт үйлчлэх үү

Ихэнх шинжээчид коронавирусийн шинэ хувилбарт ч вакцин үр дүнтэй хэвээр байна хэмээн тооцоолж байна. Мөн дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн вакцинууд тодорхой хэмжээгээр шинэ мутацийн тархалтыг бууруулахад нөлөөлнө хэмээн үзэж буй.

Лестер их сургуулийн вирус судлаач, доктор Жулиан Танг “Хэдэн сарын дотор коронавирусийн вакциныг эдгээр мутацид эерэг үр дүн гаргахаар өөрчлөх боломжтой” хэмээн тайлбарласан юм. Энэ талаар эрдэмтэд илүү олон зүйлийг мэдэхээр шамдан ажиллаж байгаа билээ. Одоогоор дэлхий дахинаа хамгийн түрүүнд авч буй арга хэмжээ нь хөл хорио. Хөл хорио нь вирусийн тархалтыг бууруулах бидэнд мэдэгдээд буй ганц үр дүнтэй арга зам.

Гэхдээ бид урт хугацаанд томуу шиг, шинэ вакцин боловсруулж, жил бүр ашигладаг болж магадгүй хэмээн эрдэмтэд тооцоолоод байгаа юм. Учир нь вирус мутацид орсоор байх нь ойлгомжтой бөгөөд олон мутацитай нэгдэх тусам вакцины эерэг нөлөө багасах магадлалтай байна.


Коронавирусийн шинэ хувилбарын тухай бид юу мэдэх ёстой вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188