• Өнөөдөр 2024-04-19

Вакцин эцсийн найдвар уу, аль эсвэл луйвар уу

2021-01-17,   24529

      Дэлхийн даяар заналхийлж  буй “Ковид-19”-өөс айж, цөхөрсөн иргэд вакцин хүлээж, өдөр хоногийг нэг удаагийн амны хаалт, гар ариутгагчаар аргацаан өнгөрөөж байна. Харин хүмүүсийн өдрийн бодол, шөнийн зүүд болсон өнөө “цагаан морьтой” вакцин нь эрсдэлтэй байж болзошгүйд зөвхөн монголчууд төдийгүй дэлхийн олон улсын иргэд санаагаа чилээж буй.

       Коронавирусийн эсрэг вакцин гаргахын тулд вирусийн гарал үүслийг судалж, маш олон удаагийн лабораторийн шилжилгээний дараа вакциныг бэлэн болгож, хамгийн хурдандаа энэ оны хагаст гаргах талаар анх судлаачид мэдээлж байлаа. Гэтэл бусдаасаа түрүүлж вакцин гаргахаар уралдагсдын дунд олон нийтийн найдлагыг алдаж, “хөл алдсан” нь ОХУ-ын “Спутник-5” вакцинаас эхлээд олон бий.

       Анх эрдэмтэн, судлаачдын дүгнэж, гаргасан вакцин гаргах хугацаа харьцангуй наашилж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас иргэдэд хүрч эхэлсэн нь найдварын “гэрэл” байж болох ч вакцины зах зээлд тэргүүлэх гэж яарч, вакцинаа “оромдож” орхичихоод луйвардаад байна уу хэмээн дэлхийн өнцөг булан бүрийн эмч, шинжээчид мэдээлэл цуглуулж, өөрсдийн санал бодлыг хуваалцсан юм.

       Вакцин бүтээх тендерт хамгийн өндөр буюу 1.64 тэрбум фунт стерлингийн гэрээг олон улсын Засгийн газар, компаниудтай байгуулсан Их Британийн Оксфордын их сургуулийн “AstraZeneca“ вакцин одоог хүртэл зургаан үе шатаа давж, бүрэн хэрэглээнд нэвтрээгүй байна. Оксфордын их сургуулиас “Гэрээний мөнгийг зөвхөн вакцин үйлдвэрлэхэд зориулна. Цар тахлын хүнд, хэцүү үеийг ашгийн сонирхлоор харахгүй” гэж байв. Гэвч тэдний сураг одоо хүртэл дуулдаагүй хэвээр л байна.

       Иргэд вакцинжуулалтад хурдан хамрагдахыг хүсэж байгаа нь нэг талаараа маш их эрсдэлтэй болохыг эмч нар хэлж байна. Их Британийн “Эрүүл мэнд, эрх чөлөө” холбоог үндэслэгч Элизабет Эванс “Коронавирусийн эсрэг вакцинд mPHX хэмээх шинэ технологийг ашиглаж байна. Гэхдээ шинэ технологи, вакцин хоёр туршилтын түвшнээ даваагүй хэвээр л байна. Маш хурдан бүтээсэн вакцины үйлчилгээ нь вирусийн тархалтыг зогсоож, хүнийг бүрэн дүүрэн хамгаалах баталгаагүй учир заавал вакцинжуулалтад хамрагдах шаардлагагүй” хэмээсэн. Харин АНУ-ын сэтгэл зүйч Эндрю Кауфман “Миний бодлоор вакцин үйлдвэрлэгч компаниуд өөрсдөдөө ашигтай ажиллаж, вакцинаа борлуулахын тулд иргэдийн дунд “хиймэл” айдас үүсгэж байна” гэж байв.

Коронавирусийн вакцины туршилтын “туулай” нь хүн

       “Нью-Йорк Таймс” сонины мэдээлснээр вакцин нь бүрэн эрхээ олж авахын тулд зургаан үе шатыг давах ёстой. Үүнд:

1.Вакцины тунгийн аюулгүй байдлыг шалгах,

2.Өргөтгөсөн аюулгүй байдлын туршилтыг хийх,

3.Ажлын цар хүрээгээ нэмж, үр ашгийг шалгах,

4.Хязгаарлагдмал тоогоор туршилтын тунг тарих,

5.Вакциныг бүрэн хэрэглээнд оруулж, дахин шалгах,

6.Өмнөх үе шатуудыг давсан байх зэрэг үе шаттай юм. Коронавирусийн эсрэг вакциныг шалгах албан ёсны үе шатуудад амьд амьтанд хийх туршилт байгаагүй нь хүнийг туршилтын туулай болгож байна гэх “хар”-ыг олон нийтэд төрүүлээд байна.

Вакцин тариулсан иргэн амиа алдвал үйлдвэрлэгч компани хариуцлага хүлээхгүй

       “Ковид-19” вирусийн эсрэг вакцины тунг тариулсны дараа хүнд хэд хэдэн төрлийн сөрөг нөлөө, шинж тэмдэг илэрнэ. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс “Вакцинжуулалтад хамрагдсан иргэнд тунг тариулсны дараах 14 хоногт халуурах, биеийн аль нэг хэсэг өвдөж, зовуурилах, хавагнах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ” гэв. Хэрэв вакцинжуулалтад хамрагдсан иргэний 14 хоногийн сөрөг нөлөө нь биед нь хүндээр нөлөөлж, амь насаа алдахад хүрвэл өвчтөний өөрийнх нь “хохь” болно. Коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэж, энэ салбарт ажиллаж буй бүх вакцины компани даатгалгүй байна. Хэрэв вакцины тунг тариулсан иргэний бие зовуурилж, амь насаа алдвал вакцин үйлдвэрлэгч компани хариуцлага хүлээхгүй. Норвег Улсад вакцинжуулалтад хамрагдсан эмзэг бүлгийн хоёр иргэн нас барсан хэрэг гараад удаагүй байна. Гэвч хэн ч тэдний үхэлд хариуцлага хүлээгээгүй. Вакцинд ямар нэгэн даатгал байхгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэлд өртөх шалтгаан болж байна. Мөн коронавирусээс айсан хүмүүст вакцинжуулалтад хамрагдахаас өөр сонголт үгүй.

       Вакцин нь иргэдийг халдвар авахаас болон үхлийн аюулаас л сэргийлж чадна. Тэгэхээр өмнө  нь халдвар авсан, бие нь хүндэрч буй иргэдийг аврах нөхцөлгүй болж байна. Тэднийг аварч чадах ганц зүйл нь эмчилгээ. Дэлхий даяар вакцины сураг дуулдахаас өмнө эмчилгээг төрөл бүрийн аргаар хийж байлаа. Тэр дундаа хамгийн их түгээмэл, үр дүнтэй арга нь өвчтөнийг тусгаарлаж, антибиотик, аспирин, Д витаминаар эмчлэх. Уг эмчилгээн дээр үндэслэн Итали Улсын эрүүл мэндийн судалгааны баг судалгаа хийж, дүнгээ танилцуулахдаа “Ковид-19” нь вирус биш, бактери. Энэ өвчнийг устгаж, өвчтөнийг эмчлэхийн тулд зөвхөн антибиотик ашиглахад хангалттай” гэж үзсэн юм.

       Харин дээрх судалгааны дүнг ДЭМБ-ын Халдварт аюулаас хамгаалах бэлэн байдлын газрын дарга Сильвия Брианд эрс эсэргүүцэж, өөрийн хариуг өгсөн. Тэрбээр “Коронавирусийг маш олон давтан лабораторийн шинжилгээнд оруулж, вирус болохыг нь тогтоосон. Коронавирусийн эсрэг бусад уушгины ханиад, хатгалгааны эм, антибиотик ч нөлөөлдөггүй” гэжээ. Тэгвэл Саудын Арабын Үндэсний гвардийн Эрүүл мэндийн яамны Халдвараас урьдчилан сэргийлэх хяналтын газрын гүйцэтгэх захирал, халдварт эмгэг судлалын доктор, профессор Ханан Балхи “Хүн төрөлхтний коронавирусийг эсэргүүцэж чадах ганц эм нь антибиотик” хэмээсэн юм. Гэвч вакцин нь эцсийн найдвар уу, аль эсвэл луйвар уу гэдгийг мэдэхийн тулд анх вакцины тухай мэдээлж байсан үеийг санах хэрэгтэй болов уу. Тухайн үед “Коронавирусийн эсрэг вакцин гаргаж авахын тулд уг вирусийн гарал үүслийг гүйцэд судалж, шинжилгээгээр баталгаажуулах маш урт, удаан хугацаа хэрэгтэй” гэж байв. Гэвч ДЭМБ-аас цуглуулсан коронавирусийн гарал үүслийг судлах баг өнөөдөр л анх удаа БНХАУ-д хөл тавьж байна. Тэд вакцинаар далимдуулан луйвар хийж, олон сая хүмүүст хий хоосон найдвар төрүүлж байна уу, аль эсвэл үгүй юү. Гэвч вирусийн аюулаас айсан сая сая хүмүүст вакцинаас өөр сонголт үлдсэнгүй.


Вакцин эцсийн найдвар уу, аль эсвэл луйвар уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188