• Өнөөдөр 2022-05-19

Коронавирус юунаас "айдаг" вэ

2021-01-04,   1164

       Тосорхог шинж, титэм хэлбэртэй учраас титэм вирус хэмээн нэрлэсэн “Ковид-19” БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдсэнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд дэлхийд нийт 82 сая гаруй хүн вирусийн халдвар авч, 1.8 сая хүн нас бараад байна. Тэгвэл хүн төрөлхтнийг айлгаад байгаа коронавирус чухам юунаас "айдаг" бол?

       Судлаачид тус вирусийг ариутгалын бодис, дулаанд тэсвэргүй, 56 хэмийн дулаанд 15 минутын дотор устдаг болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, коронавирус ариутгалын бодис, саван, халуунаас хамгийн их "айдаг" гэсэн үг. Гэвч халдвар авсан иргэд, өвчтөнүүдийг эдгээхийн тулд 56 хэмийн халууныг ашиглах боломжгүй юм. Учир нь хүний биеийн дундаж дулаан 36.5-37.5 хэм байдаг бөгөөд 56 хэмийн халууныг тэсвэрлэхгүй. Харин албаныхан титэм вирусээс сэргийлэхийн тулд өөрийн биеийн дулаанаа нэмж, вирусээс сэргийлж, устгахын тулд халуун, бүлээн хоол, цай хэрэглэж, дулаан хувцаслах хэрэгтэйг зөвлөж буй.

       Өнгөрсөн онд Япон Улсад коронавирусийн томоохон голомт үүсэж, маш олон тооны халдвар бүртгэгдсэн ч эдгэрсэн тохиолдол олон байсан талаар гаднын хэвлэлүүд магтаж байлаа. Тухайн үед Япон Улс эмнэл зүйн аргаар бус, хүний биеийн идэвхтэй бодисуудыг ашиглан коронавирусийн эсрэг тэмцсэн байна. Халдвартай иргэнд аль болох их хэмжээгээр халуун, бүлээн хоол, цай өгч, вирус тархах хүрээг дарахыг хүлээжээ. Улмаар уушгинаас доошилсон вирусийг ходоодны хүчлийг ашиглан шатаасан аж. Цар тахлын аюулын үед халдвартай иргэдээ "шатаах”-ын оронд вирусийг шатаасан тэднээс бусад улс үлгэр жишээ авч, коронавирусээс сэргийлэх, тэмцэх ажилдаа идэвхтэй ашиглаж байна.

       Коронавирусийн аюулаас сэргийлэхийн тулд олон нийтийн нэрлэж заншсанаар мэс заслын буюу нэг удаагийн амны хаалтыг тогтмол зүүж, хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ нэг удаагийн маскыг зүүхдээ гурван цаг тутам сольж байвал зохилтой. Мөн хүн хоорондын зай барьж, гараа тогтмол ариутгаж, угааж, цэвэрлэх нь коронавирусээс сэргийлэх хамгийн энгийн арга. Цар тахлын дэгдэлттэй холбогдуулан гарын саван үйлдвэрлэгч компаниуд савангийнхаа үнийг бууруулсан нь вирусийн аюулаас сэргийлж, эдийн засгийн хий хөөрөгдөл үүсгэхгүй байхад тусалсан.

       Дэлхийн олон сая хүнийг айдаст автуулж байгаа коронавируст өөр олон сул тал бий. Стрессдэж, ядрахаас зайлсхийж, сайн унтаж амрах нь мөн л коронавирусээс сэргийлэх нэг арга. Коронавирус нь ямарваа нэгэн биетийн гадаргуу дээр олон цагаар тогтох чадвартай тул гэрээ тогтмол цэвэрлэж, ариутгах шаардлагатай. Түүнчлэн коронавирус нь давс, нимбэг, сода зэрэгт хариу урвал үзүүлдэг бөгөөд вирусээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахын тулд давс, нимбэг, содатай усаар амаа тогтмол зайлахыг ДЭМБ-аас зөвлөсөн юм. Өөрийн болон бусдын төлөө вирусийн аюулаас сэргийлж, хариуцлагатай байх цаг үе ирлээ.


Коронавирус юунаас "айдаг" вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188