• Өнөөдөр 2024-04-20

Коронавирусийн эсрэг вакциныг хэнд хийх вэ

2020-12-24,   925

-Вакцин нь бага насны хүүхдэд сөргөөр нөлөөлж болзошгүй-

      “Ковид-19”-ийн эсрэг Америкийн Модерна, Pfizer вакцинууд Их Британи болон АНУ-д албан ёсоор хэрэглээнд нэвтэрсэн билээ. Үүний дараа вакцины сургаар олон орон вакцин авах хүсэлтээ гаргаж, чухам хэнд вакцин хийх вэ гэдгээс эхлээд олон асуулт ар араасаа хөвөрсөн.

       Вакцины хэрэглээг зөвшөөрсөн Их Британи л гэхэд эмзэг бүлгийн иргэд болон халдварын голомтод, хүнд нөхцөлд ажиллаж буй ажилтнуудаа вакцинд хамруулж байна. АНУ ч мөн адил аюултай нөхцөлд ажиллаж буй иргэдээ халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд вакцинжуулж эхэлсэн. Америкийн шинэ төрийн тэргүүн Жо Байден үүрэгт ажлаа хүлээн авсан эхний өдрөөсөө л 100 хоногийн хугацаанд 100 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаа амлаж, амлалтаа биелүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаа юм. Мөн тэрбээр вакцин хийлгэхийг хүссэн иргэдийг хүлээцтэй байхыг уриалан, Модерна вакцины эхний тунг тариулж буйгаа шууд дамжуулан хүргэсэн билээ.

      Хэрэглээнд нэвтэрсэн Модерна, Pfizer зэрэг вакциныг ашиглаж буй улс орнууд иргэдээ хэрхэн вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөөгөө гаргажээ. Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад эхний ээлжид халдварын голомт, аюултай бүсэд ажиллаж буй ажилтнууд хамрагдаж, түүний дараа 80 болон түүнээс дээш насны эмзэг бүлгийн иргэд, эмч, эмнэлгийн ажилтнууд хамрагдах аж.

Коронавирусийн эсрэг вакциныг хэн хийлгэж болохгүй вэ

       Тэгвэл 50-65 насныхан болон эрүүл мэндийн суурь нөхцөлөөс доош төлөвтэй иргэд вакцинжуулалтад хамрагдах дарааллын сүүл мушгиж байгаа гэнэ. Тухайлбал, вакцинжуулалтад эхэлж хамрагдсан иргэдийн биеийн байдлын судалгаа, шинжилгээний хариуг харгалзан тэднийг вакцинжуулалтад хамруулах эсэхийг шийдэж байгаа юм байна. Мөн дараах нөхцөлд вакцинд хамруулахгүй. Үүнд:

            -Архаг хууч өвчтэй болон эрүүл мэндийн тогтолцоонд нөлөөлдөг химийн эмчилгээнд хамрагдаж байсан иргэд

            -Вакцины найрлагад орсон бодисны харшилтай, тэр нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, үхлийн аюулд хүргэж болохуйц аюултай бол

            -Өндөр хэмээр халуурч, биеийн ямарваа нэгэн хэсэг өвчтэй байх нөхцөлд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулахгүй юм.

            -Мөн эмгэг, хууч өвчтэй, дархлаа сул болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд вакцинжуулалтад хамрагдах боломжгүй талаар ДЭМБ-аас мэдээлж байна.

Вакцин нь бага насны хүүхдэд сөргөөр нөлөөлж болзошгүй найрлагатай

       Европын холбооны улс, орнууд вакцинжуулалтад бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг нэн түрүүнд хамруулах саналтай байгаа аж. Учир нь коронавирусийн эсрэг вакцин нь бага насны хүүхдэд сөргөөр нөлөөлж болзошгүй найрлага агуулж буй гэнэ. Иймээс улс орнууд бага насны хүүхдийг аль болох вакцинжуулалтад хамруулахаас зайлсхийж байгаа юм. Улмаар “Бага насны хүүхдийг вакцинжуулалтад хамруулах, халдварын аюултай орчинг үүсгэхгүйн тулд тэдний эцэг, эхийг вакцинжуулалтад хамруулах ёстой” гэсэн шийдвэр гаргажээ. Гэвч эцэг, эх нь зөвлөлдөж, бага насны хүүхдээ зайлшгүй вакцинжуулалтад хамруулах бол эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу вакцинжуулалтад хамруулах боломжтой талаар ДЭМБ-аас зөвлөсөн байна.


Коронавирусийн эсрэг вакциныг хэнд хийх вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188