• Өнөөдөр 2024-04-26

Коронавирусийн шинэ төрлийн хувилбарын талаар бид юу мэдэх ёстой вэ

2020-12-29,   1197

       “Ковид-19” вирусийн шинэ хувилбар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Англи, Шотланд, Уэльс зэрэг орнуудад хатуу хөл хорио тогтоож, зул сарын баяр тэмдэглэхийг хориглолоо. Вирус тогтмол мутацид орж, бүтцээ өөрчилж байдаг тул өөрчлөлтийг нь цаг үргэлж анхаарч байх нь ёстой. Вирусийн халдварлах чадварыг нэмэгдүүлж буй коронавирусийн шинэ төрлийн мутаци нь анх өнгөрсөн есдүгээр сард Их Британийн нийслэл Лондон хотод тархсан байж болзошгүй талаар албаныхан дурдсан юм.

Коронавирусийн шинэ төрлийн мутаци

       VUI202012/01 хэмээн нэрлэж буй коронавирусийн шинэ хувилбарт шинжилгээ хийж, 17 өөрчлөлтийг олж, илрүүлээд байна. Үүнд, вирусийн хүний биед нэвтэрч, эсэд нөлөөлөх хурдыг нэмэгдүүлсэн. Мөн вирусийн мутаци доторх N501Y нь эсэд халдсан вирусийг дахин өөрчилдөг ажээ.

       Шинэ мутацийн талаар Их Британийн “Ковид-19” Геномикс консорциумын профессор Ник Ломан “Шинэ төрлийн мутаци нь вакцинд ч дасан зохицож болохоор байна. Үүнд лабораторийн туршилт, шинжилгээ хийхэд олон хоногийн хугацаа шаардлагатай” гэв.

       Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны мэдээлснээр шинэ төрлийн мутаци нь коронавирусээс 70 хувиар илүү халдварлах чадвартай бөгөөд иргэдийн дунд тархсан байх магадлалтай аж. Мөн Өмнөд Африкт Их Британийн шинэ төрлийн мутациас өөр төрлийн хувилбар үүссэн байж болзошгүй талаар BBC агентлаг мэдээллээ.

Шинэ төрлийн мутаци нь коронавирусээс 70 хувиар илүү халдварлах чадвартай

Шинэ төрлийн мутацид коронавирусийн эсрэг вакцин нөлөөлөх үү

       Одоогийн байдлаар хэрэглэгдэж буй Pfizer, Модерна зэрэг коронавирусийн эсрэг вакцин нь дархлааны эсрэг, хариу урвалыг бий болгон ажилладаг. Улмаар дархлааны системд нөлөөлж, вирусийн халдах чадварыг нь сулруулдаг тул вирус мутацид орсон ч вакцин түүний эсрэг ажиллах боломжтой юм. Глазговын их сургуулийн профессор Дэвид Робертсон “Цаашид коронавируст түүний эсрэг вакцинаас зугтах мутаци үүсэх боломжтой байна. Аз болоход вакциныг засаж, шинэчлэх хялбар байдаг” талаар өнгөрсөн амралтын өдрийн танилцуулгадаа мэдээлсэн юм.

Вирус мутацид орсон ч вакцин түүний эсрэг ажиллах боломжтой


Коронавирусийн шинэ төрлийн хувилбарын талаар бид юу мэдэх ёстой вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188