Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Шүүхийн байранд зургадугаар сарын 3-нд коронавируст халдварын эерэг тохиолдол бүртгэгдсэн тул шүүгч, ажилтан, алба хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн байдал эрүүл мэндийн байдлыг тандах, шүүхийн байранд ариутгал халдваргүйтгэл хийх хүртэл үйл ажиллагааг зогсоож буйг мэдэгдье” гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд коронавирус гарчээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |