• Өнөөдөр 2024-05-12

ЭМЯ: Шинээр 1189 хүнээс коронавирус илэрч, 13 хүн нас барлаа

2021-06-04,   662

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй сорьцод шинжилгээ хийхэд 1189 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын нийт тоо 62 мянга 585 болж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал,  зөөвөрлөгдсөн 989, эмнэлгийн нэг ажилтан, орон нутагт 198 бүртгэгдсэн байна.

Харин коронавирусийн нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байсан 13 иргэн нас баржээ. Ингэснээр Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 301 боллоо.

Сүүлийн 24 цагт 829 хүн эдгэрч, улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 52818 болж байна.

Улаанбаатарын голомтоос:

  • 76 настай эрэгтэй:
  • 86 настай эмэгтэй:
  • 77 настай эмэгтэй
  • 72 настай эмэгтэй
  • 82 настай эмэгтэй
  • 47 настай эмэгтэй
  • 57 настай эмэгтэй
  • 66 настай эрэгтэй
  • 91 настай эмэгтэй
  • 74 настай эрэгтэй
  • 65 настай эрэгтэй

64 настай эмэгтэй Булган аймгийн голомтоос тавдугаар сарын 23-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол 64 настай эрэгтэй Төв аймгийн голомтоос, онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан байна.

 

 


ЭМЯ: Шинээр 1189 хүнээс коронавирус илэрч, 13 хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-04 11:39:20
    Ширмэс .Баттулага: Хатуугийн хатуу 00 зогсолт хийгээчээ . Бүх үйл ажиллагааг зогсоож өвчинөөсөө саляаа . Хүрэлсүх даргаа Оюун-Эрдэнэ сайдаа хөл хорь 00 зогсолт хийгээчээ хэдэн хүний амиар сонгууль хийх гээвдээ бурхан минь
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188